| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0687/Э |
| Дугаар | 680 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 680
2019 11 18 2019/ШЦТ/680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1910021010699 дугаартай, 187/2019/0687/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын .....-ны ......... суманд төрсөн, .... настай ..... боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ......... хүүхдийн хамт, Хан-уул дүүргийн .. дугаар хороо, ....... оршин суух, урьд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ял шийтгүүлж байсан, Х овогт Б-ын Б /РД:НА86120379/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувууны эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй Б.Б-ийгхүүхэд доромжиллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувууны эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй Б.Б-ийгхүүхэд доромжиллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Насанд хүрээгүй хохирогч А.Б-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэг дээр очсоноо чи манай охиныг мөнгөөр үрхэе гэж хэлсэн байна битгий өдөөд байгаарай чамайг хутгалж алчихаад шоронд ороход надад алдах юм байхгүй шүү гээд миний баруун талын шанаа руу 3-4 удаа цохиж, мөн нүүр рүү 2 удаа мөргөсөн чинь миний хамраас цус гарсан чинь Б.Бахтай хамт явж байсан хүн боль боль гээд болиулсан чинь над руу улам уурлаж, шүдээ зуугаад чамайг ална шүү гээд байхаар нь ахаа яагаад намайг зодож байгаа юм бэ, би танай охиныг яагаач үгүй шүү дээ гэтэл дахин миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохихоор нь ахаа больё гэж хэлсэн чинь одоо чамайг охинтойгоо нүүрэлдүүлнэ гээд өөрийнхөө гэрийнхээ гадаа авчирсан чинь удалгүй цагдаа ирж Б.Бахыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/
3. Гэрч А.Х-ы нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батхишигийг машинд суулгаад чи яагаад манай охиныг мөнгөөр үерхэх үү гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байгаа юм, би чиний хэнд юу ярьсныг чинь зөндөө олон хүнээс сонслоо гээд нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10709/-ний дүгнэлт:
-А.Б-ийнбиед баруун нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун хацар зүүн шанаанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19/
5. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А.Батхишиг байж байхаар нь дэлгүүрээс дагуулж гараад 5526 УБҮ улсын дугаартай машинд суулгаад чи яагаад манай охиныг мөнгөөр үерхэх үү гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байгаа юм би чиний хэнд юу ярьсныг чинь зөндөө олон хүнээс сонслоо гэж хэлсэн чинь би тэгж хэлээгүй гээд гүрийгээд байхаар нь хоёр хацар руу нь баруун гарын алга болон ар хэсгээр нь хэд хэдэн удаа ээлжилж алгадсан чинь Батхишиг ахаа намайг уучлаарай би дахиж тэгэхгүй гэж хэлэхээр нь одоо чамайг охинтойгоо уулзуулна, чамайг нүүрэлдүүлнэ гээд гэрийн гадаа авчраад машинд үлдээд байж байхдаа дахин Батхишигийн хацар руу баруун гараараа 2 удаа алгадаад чи дахин манай охиныг хэлэх хэлэхгүй үгээр хэлэх юм бол хохино шүү гээд байж байтал цагдаа хүрч ирээд намайг авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бнь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10709/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Бнь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувууны эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй Б.Б-ийгхүүхэд доромжиллоо гэх шалтгаанаар зодож түүний биед баруун нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун хацар зүүн шанаанд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч А.Б-ийнхууль ёсны төлөөлөгч Э.А-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, түүний хувийн байдал /...33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах зүйтэй болно.
Шүүгдэгч Б.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б-ын Б ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР