Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

   

 2019            11           28                                    2019/ШЦТ/698

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,    

улсын яллагч П.Энхболд,    

хохирогч С.Д ,      

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Б-ийн   Б-д  холбогдох эрүүгийн 1910004860257 дугаартай, 187/2019/0387/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын .....-ний өдөр ... аймгийн ....суманд төрсөн, ....настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл .... хамт, Хан-Уул ..... ажилтай, Баянзүрх дүүргийн ... хороо, ... дугаар хороолол, ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт Б-ийн   Б /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд иргэн С.Д той маргалдаж, ширээн дээр байсан календарь авч шидэж түүний толгой баруун чамархай хэсэгт онож, улмаар түүнийг үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд мэргэжлийн хяналтын хэлтэст ахлах байцаагч С.Д той Монгол улсад үүссэн гахайн мялзан өвчний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хуралд хэлтсийн байцаагч нар хоцорч очсон гэх шалтгаанаар уурлан “та нар наад хов живээ боль” гэж загнаад эхлэхэд нь Долгор “та яагаад уурлаад, загнаад байгаа юм бэ, бид нар ажлаа хийж байна” гэхэд Б “дарга нартай хэрэлддэг, бүдүүн тарган, ажпаа хийж чаддаггүй, нэр төр нь унасан” гэх зэргээр доромжлоход нь Долгор “би энэ албыг эхэлж байхад ажиллаж эхэлсэн, чам шиг сүүлд орж ирсэн биш, чи дуугүй байгаач ээ” гэж хэлэхэд нь Б уурлан орилж хэрэлдээд байхаар нь Долгор “чи дуугүй байгаач ээ, би ажлаа хиймээр байна” гээд өөрийнхөө ширээн дээр байсан улаан өнгийн хавтастай дэвтэр аваад Б руу шидэхэд ширээний хажууд нь унасан ба Б Долгор руу ширээн дээр байсан календариа авч шидэж түүний толгой баруун чамархай хэсэгт онож, улмаар түүнийг үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Долгор бид хоёр гэмт хэрэг гарсан өдөр ажил төрлийн байдлын улмаас хоорондоо үл ойлголцож маргалдсан. Асуудал хүндэрснээс болж бид хоёрын хэрэг шүүхэд ирсэн байна. Бид хоёр хамт ажилладаг тул болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж санамсаргүй байдлын улмаас хохирогчид гэмтэл учруулсан байх магадлалтай талаар ярилцсан. Хохирогч бид хоёр одоо эвлэрсэн тул та бүгдэд хүндрэл учруулсандаа харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч С.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч бид хоёрын хооронд үл ойлголцол бий болсон боловч хэсэг хугацааны дараа бид хоёр болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж сайндсан. Би одоогоор ямар нэгэн санал, гомдолгүй байна. Намайг компьютер дээр ажлаа хийж сууж байхад хэн нэгэн миний толгой руу дэвтэр эсхүл календарь авч шидсэн талаар манай ажлынхан хэлсэн. Харин би над руу хэн, юу авч шидсэнийг хараагүй. Учир нь би тухайн үед ажлаа хийж байсан тул анзаараагүй. Дараа нь би шүүгдэгчтэй маргалдаж бид хоёр үсдэлцэж доош газар унасан ба босох үедээ би толгойгоо ширээний өнцөгт мөргөсөн байх магадлалтай. Тиймээс та бүгдийн цаг хугацааг хий дэмий үрсэндээ уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            3. Хохирогч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан Уул дүүргийн 1, 2 дугаар хорооны нутагт шөнө гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ажилласнаа яриад, ямар зөрчил илрүүлсэн талаараа ярьж байхад тасгийн дарга Б өрөөнөөр гарчихаад буцаж орж ирээд “та нар наад хов живээ боль” гээд загнаад эхлэхээр нь би “та яагаад уурлаад, загнаад байгаа юм бэ, бид нар ажлаа хийж байна” гэхэд Б “дарга нартай хэрэлддэг, бүдүүн тарган, ажпаа хийж чаддаггүй, нэр төр нь унасан” гэх зэргээр намайг доромжилж эхэлсэн. Ингэхээр нь би “энэ албыг эхэлж байхад ажиллаж эхэлсэн, чам шиг сүүлд орж ирсэн биш. Чи дуугүй байгаач ээ” гэхэд Б уурлаж орилж доромжлоод байхаар нь би “чи дуугүй байгаач ээ, би ажлаа хиймээр байна” гээд өөрийнхөө ширээн дээр байсан улаан өнгийн хавтаст дэвтрээ аваад Б руу шидсэн чинь ширээний хажууд нь унасан. Ингээд би компьютер руугаа хараад байж байтал Б над руу нэг хатуу зүйл аваад шидсэн. Би эхлээд над руу шидэхийг нь хараагүй бөгөөд гэнэт миний толгойн баруун шанаа, чамархай орчим нэг цохиж, миний толгой дүүрээд, би цочоод босоод ирсэн. Тэгтэл Б хүрч ирээд намайг заамдаад, үстээд авсан. Ингэхээр нь би зөрүүлээд зууралдаад авсан. Би яаж зууралдсанаа санахгүй байна. Тэгтэл манай өрөөний Солонго, Очмаа, Рэгзэдсүрэн 3 салгасан. Салгахад Б над руу загнаж доромжилж байснаа өрөөнөөс гараад явсан Тэгтэл Очмаа миний баруун чамархай орчмоос цус гарч байна гэж хэлэхээр нь би өөрөө нойтон сальфетикаар арчиж цэвэрлэсэн. Манай өрөөний хэд намайг тайвшруулж, би тэгээд ажилдаа гарсан. Б.Б д цохиулснаас болж миний тархи доргисон, толгойн баруун чамархайн хэсэгт хавдаж, хөндүүр болж чамархай орчмын булчин цочроод ам ангайхад хөндүүр, хязгаарлагдмал болсон байсан. Чамархайн орчим цохигдсоноос болж арьс хэгзэрч, шалбарсан байсан. Миний тархи доргисноос болж даралт ихсэж ажлын 8 хоног эмнэлгийн чөлөөтэй байсан. Өөр гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-39/  

            4. Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б өрөөнд хамт байсан Баянхутаг, Солонго, Долгор, Гантуяа, Дашмаа, Рэгзэдсүрэн, Очмаа нар руу гахайн мялзан өвчнөөр явсан хүмүүст хурлын зар тараагаагүй гэж хэлэхээр нь би Б-д  “битгий хүн загнаад бай” гэж хэлсэн чинь Б “чи дуугүй бай” гэж хэлээд, Баянхутагтай маргалдаад яваад унасан. Баянхутагийг “чи ажпаа хийдэггүй, хэрэгтэй хэрэггүй юм ярьдаг” гээд загнаад байсан. Хариуд нь Баянхутаг хар үүрээр хэрүүл хийгээд, хийхээ болиоч ээ, битгий хашхираад бай” гэж байсан. Тэрний Б бид нарыг “бэлгийн нүдэндээ гадас шаасан муусайн юмнууд, хүн танихгүй” гээд хашхираад байхаар нь Долгор “яагаад хашхираад байгаа юм, чимээгүй” гээд хэлсэн. Тэгтэл Б Долгорыг “ажлаа хийж чаддаггүй, чиний нэр хүнд шалаар дүүрэн байгаа, чи зайл” гэх зэргээр хэлээд байсан. Ингэхэд Долгор уурлаад ширээн дээр байсанд дэвтрээ аваад ширээн дээрээ шидтэл Долгорын шидсэн дэвтэр Болормаагийн ширээний урд унасан. Ингэтэл Б нь Долгор руу ширээн дээр байсан календариа аваад шидсэн чинь Долгорын толгойн баруун чамархай хэсэгт оносон. Долгор босож ирээд Болормаатай хоёр ширээнийхээ гол хэсэгт очоод хоорондоо барьцалдаж авсан. Тэгэхэд Б Долгорыг үсдээд доош нь дарсан байдалтай Долгорын хоёр гар сарвалзаад байхаар нь Очмаа, Солонгоо хоёр очиж салгасан. Ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

            5. Гэрч Б.О-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Долгор ширээн дээрээ компьютер дээрээ юм хийж сууж байснаа Б-д  хандаж “чимээгүй байгаач ээ” гэхэд Б “чиний нэр хүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалаар нэг байгаа. чи өөрийнхөө ажлаа хийж чаддаггүй, зайлаарай, чамайг авах дүүрэг олдохгүй” гэж хэлсэн. Ингэхэд Долгор “чи юу гээд байгаа юм бэ” гээд өөрийнхөө урд байсан улаан хавтастай дэвтрийг ширээн дээрээс аваад буцаагаад ширээн дээрээ шидсэн чинь тэр улаан хавтастай дэвтэр нь ширээн дээрээс гулгаад Болормаагийн ширээний урд унасан. Болормаагийн ширээ, Долгорын ширээ хоёр хоорондоо ойрхон, зэргэлдээ хэлбэрийн байрлалтай байдаг юм. Ингэтэл Б өөрийнхөө ширээн дээр байсан хатуу календарийг аваад шидсэн нь Долгорын толгойн баруун чамархайн дээд талд нь оносон. Тэгтэл Долгорын баруун чамархайгаас цус гараад хавдсан. Энэ үед Долгор календарьд хүчтэй цохигдон, толгойн нь савласнаа босож ирээд Болормаагийн ширээ рүү очиж Болормаатай барьцалдаж автал Боломаа Долгорыг үстээд доош нь дарчихсан чинь Долгорын гар нь сарвалзаад юу ч хийж чадахгүй байсан. Долгор Б-гүсдэх гэхэд нь Б богинохон үстэй болохоор баригдахгүй гар нь хий сарвалзаад байсан. Ингэхээр нь би очоод дундуур нь ороод салгасан. Солонгоо мөн хүрч ирээд Долгор эгчийг цааш нь холдуулж суулгасан. Би Б эгчийг хойш нь болгож сандал дээр нь суулгасан. Ингээд л салцгаасны дараа Б “та нар намайг барахгүй шүү, урдах хойдох юмыг чинь ярина шүү, идэж уухаа зохицуулж чаддаггүй, цэлцгэр, хайнагийн шар, тарган” гэх зэргээр орилж, доромжилж хашхирч байснаа хувцсаа өмсөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/  

          6. Гэрч Д.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээн дээрээ сууж, компьютер дээр юм бичиж байхад Долгор, Б нар хоорондоо чанга, чанга маргалдаад байсан. Долгор эгч болохоор “та гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын газар хуралдах хуралд суух ёстой байсан мэдээллийг цаг хугацаанд хүргээгүй” гэхэд Б “би яаж мэдэхийн, сүүлд мэдээд дор нь та нарт хэлсэн” гэж байсан. Ингээд хоорондоо маргалдаж байснаа орилолдоод явахаар нь харсан чинь Болормаагийн ширээний хажууд Долгор, Б хоёр бие биенээ үсдээд зууралдаж байсан. Ингэхэд Очмаа, Солонго хоёр очиж салгаж байсан. Ингээд Болормаа, Долгор эмчийг баахан орилж, хашхираад доромжилж байснаа хувцсаа өмсөөд гараад явсан. Яг юу, юу гэж хэлж байсныг санахгүй байна. Б-ггараад явсны дараа харахад Долгор эгчийн баруун шанаа орчим нь улайгаад жигтэйхэн хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-53/

          7. Гэрч Х.С-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд юмаа хийгээд байж байтал гэнэт түжгэнээд унахаар нь харсан чинь Б ширээн дээрээсээ Долгор руу календарь аваад шидсэн. Тэр календарь нь Долгорын баруун шанаа орчим оносон. Долгор цохиулаад толгойгоо бариад босож иртэл Б мөн урдаас нь босож ирээд хоёр ширээнийхээ голд иртэл Б Долгор байцаагчийг үстэзд доош нь дарчихсан. Ингэхээр нь Очмаа бид хоёр очоод салгасан. Очмаа Болормааг, би Долгор байцаагчийг салгаад сандал дээр нь суулгасан. Ингэхдээ харахад Долгор байцаагчийн баруун шанаа, чамархай орчим нь хавдаж улайгаад арьс нь бага зэрэг шалбарч цус гарсан байсан. Ингээд л би ширээн дээрээ очиж суугаад юмаа хийж байхад Б өрөөнөөс гарч, даргын өрөө рүү орчхоод эргэж орж ирээд бид нарыг “та нар намайг барахгүй шүү, бэлгийн нүдэнд нь лоом шаачихсан юмнууд” гээд Долгор байцаагчийг “бүдүүн бэлцгэр гахай, авгай, өөртөө арчаагүй” гэх зэргээр үсчиж байснаа хувцсаа өмсөөд гараад явсан. Долгор Б-гцохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/

          8. Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар ажлын байран дээрээ маргалдсан. Би Б даргад тань руу Нийслэлийн чиглэлийн ахлах байцаагч Балжинням тань руу залгаж хэлсэн гэж хэлсэн, та утсаа аваагүй юм биш үү гээд хэлсэн чинь над руу залгаагүй гэж хэлснээ, намайг ариун цэврийн өрөөнд байхад залгасан байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар та мэдээллийг бид нарт дамжуулаагүй биз дээ гэж хэлсзн чинь Б байцаагч бид нарыг бэлгийн нүдэнд нь лоом шаацан байж гээд олон юм ярилгүй хариуцсан ажлаа хий гэж хэлсэн. Долгор байцаагч дуугүй байцгаа гээд хэлсэн чинь Б байцаагч чи дуугүй бай, хариуцсан ажлаа хий хайнагийн шар, чи мэргэжлийн хяналтанд чиний орон зай байхгүй, чиний нэр хүнд шалаар нэг унасан, чи намайг барж идэхгүй гээд хэл амаар доромжилж байснаа Б байцаагч ширээнийхээ урд байсан ногоон өнгийн календарийг авч шидсэн чинь Долгор байцаагчийн толгойг оносон. Долгор байцаагч уурлаад босоод ирсэн чинь Б байцаагч Долгор байцаагчийн үснээс зулгааж аваад доош нь дарсан байхаар нь Солонго, Очмаа байцаагч нар очиж салгаад Долгор байцаагчийг ширэзн дээр суулгасан чинь Б байцаагч хажуугаар нь зөрөөд Хэлтсийн даргын өрөө рүү орсон. Удалгүй Б байцаагч орж ирээд гадуур хувцсаа өмсөөд Долгороо чи намайг барахгүй шүү гэж хэлээд гараад явсан. Долгор байцаагчийн толгойн баруун тал руу оноод цус гарсан байсан. Үснээс нь зулгаагаад доош нь дарахад нүүрийг нь самардсан байсан, баруун талын нүдний доод талд нь хумсны шарх байсан.., Долгор байцаагч улаан өнгийн дэвтрийг гараараа түлхэхэд түлхсэн дэвтэр биед нь огт оноогүй, ширээнийх нь өмнө унасан....намайг харахад Б байцаагч Долгор байцаагчийн үснээс нь зулгаасан байсныг харсан...Б байцаагчийн шидсэн зүйл нь Долгор байцаагчийн толгойн баруун талын чамархай хэсэгт нь бага зэргийн зулгарч цус гарсан байсан. Нүүрний хэсэгт нь хумсны ором гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/

          9. Гэрч Э.Д--ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингэтэл тасгийн дарга Б “бэлгийн нүдэнд нь гадас шаасан муусайн юмнууд” гээд загнахаар нь Долгор ширээн дээрээ, компьютер дээрээ юм хийж сууж байснаа Б-д  хандаж “чимээгүй байгаач ээ” гэхэд Б Долгор байцаагч руу хандаад “Нийслэлийн мэргэжпийн хяналтын газар чи нэр хүндээ алдсан. Чиний талаар захын цэвэрлэгч хүртэл мэднэ” гэж хэлсэн. Ингэхэд Долгор өөрийнхөө урд байсан дэвтрийг ширээн дээрээсээ аваад буцаагаад ширээн дээрээ шидсэн чинь тэр улаан хавтастай дэвтэр нь ширээн дээрээс гулгаад Болормаагийн ширээний урд унасан. Болормаагийн хөлөн дээр унасан зүйл байхгүй. Ингээд Гантуяагийн үс индүүдэж байсан болохоор үс рүүгээ хартал хажууд шуугиад унахаар нь хартал Болормаа, Долгор хоёр хоёр ширээнийхээ дунд талд Б Долгорыг үсдээд доош нь дарчихсан чинь Долгорын гар нь сарвалзаад юу ч хийж чадахгүй байсан. Тэгтэл Солонго, Очмаа хоёр дундуур нь ороод салгасан. Салгасны дараа Б “чи намайг барахгүй шүү, Долгороо” гэж хэлсний дараа гадуур хувцсаа өмсөөд гараад явсан. Долгорын баруун шанаа, чамархай орчим улайгаад арьс язарсан, бага зэрэг цус гарсан харагдсан..Ширээн дээрээ байсан улаан өнгийн хатуу тэмдэглэлийн дэвтрийг дуугүй байгаач гээд ширээн дээрээ цохьсон чинь дэвтэр нь гулсаад ширээнийх нь доор унасан. Долгор байцаагч тэр дэвтрийг Б байцаагч руу чиглүүлж шидээгүй ширээн дээрээ л шидсэн. Намайг харахад Б байцаагч Долгор байцаагчийн үсдээд доош нь дарсан байсан. Долгор байцаагчийн гар нь сарвалзаад байсан. Миний харсан зүйл бол Б байцаагч Долгор байцаагчийн үснээс зулгаасан байхыг л харсан. Б байцаагч уурлаад гараад явсны дараа Долгор байцаагчийг харахад толгойн баруун талын чамархай хэсэгт зулгаралт үүсээд цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-62/  

          10. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингэхэд Б уурлаад Долгор байцаагч руу хандаад “чи намайг барахгүй, чи юу ч хийж чаддаггүй, чи мэргэжлийн хяналтын буг болсон, чамайг ч үйлчлэгч тоож харахгүй, чиний бичсэн танилцуулгыг гаргаж тавина” гэх зэргээр доромжилж байсан. Тэгэхэд Долгор “би ажилтай байна, чи яасан ядаргаатай юм бэ, дуугүй болооч” гэж байсан. Ингээд би компьютер хараад сууж байтал тар няр хийх чимээ гарахаар нь харсан чинь Б Долгор эгч рүү ширээн дээр байдаг календарь шидчихсэн. Тэр календарь нь Долгорын толгойн баруун талд оноод ширээн дээр нь унасан. Тэгтэл Долгор эгч “чи яаж байгаа юм, чи” гээд босоод ирсэн. Ингээд хоёр талаасаа хоёр ширээнийхээ дунд таарч Болормаа, Долгор эгчийг үсдээд доош нь дарчихсан. Долгор эгч яаж ч чадахгүй тонгойсон, сарвалзсан байдалтай байсан. Тэгтэл Солонго, Очмаа хоёр дундуур ороод салгасан. Долгорын баруун шанаа чамархай орчим улайгаад арьс язарсан, бага ззрэг цус гарсан харагдсан. Мөн баруум нүд нь улайгаад, баруун нүдний доор пь хумсаар зурагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/

          11. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлын өрөөндөө байж байхад хажуугийн 706 тоот өрөөнд орилсон, хашхирсан түжигнэх дуу чимээ гарахаар нь би өөрийнхөө өрөөнөөс гараад 706 тоот өрөө рүү орох гэтэл манай байгууллагын Ганбаяр, Бат нартай коридорт таараад би тэр 2-оос юу болоод байна гэж хэлчхээд та 2 эрэгтэй хүмүүс байна ороод үзээдэх, би ажил ихтэй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/    

          12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1962/-ний дүгнэлт

          -С.Д ын биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 81/

         13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1370, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1324 дугаартай дүгнэлт: -Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1906 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            -Б.Б гийн биед толгой зөөлөн эдийн гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /2хх-ийн 25-27, 33-34 тал/

            14. Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагийн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргын өрөөнд хуралтай гэж зар ирснийг Сүглэгмаа байцаагчид хэлсэн байсан. Сүглэгмаа хэлтсийн алба хаагчид тарааж хэлсэн байсан. Тэгээд бид нар очиход хоцорч очоод газрын дарга хуралд хоцорч ирсэн гээд манай байцаагч нарыг загнасан байсан. Тэрнээс үүдэлтэй маргааш өглөө нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд ороход Долгор, Рэгзэдсүрэн, Солонго, Баянхутаг, Соёлмаа, Дашмаа нар байж байсан. Тэгээд өчигдрийн болсон асуудлаар Хэлтсийн дарга, тасгийн дарга нарт хэлсэн боловч бид нарт хэлээгүй учраас бид нар хурлаас хоцорсон гээд гахайн мялзан өвчин бид нарт ямар хамаатай юм бэ, мал эмнэлгийн улсын байцаагч нарын ажил бид нарт хамаагүй гээд ярилцаж байхаар нь би дээд байгууллагаас Онцгой байдлын газраас гарсан зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын удирдамжийг танилцуулсан. Энэ удирдамж нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон мал эмнэлгийн хяналтын чиглэлээр шалгалт хийхээр чиглэл ирсэн байсан. Энэ асуудлыг та нар битгий гуйвуулж ярь, энэ гахайн мялзан өвчин Олон улсын болон Монгол улсын хэмжээнд яригдаж байгаа. ...Би яриа хийж байхдаа ямар нэгэн бүдүүлэг үг яриа хэрэглээгүй. Намайг яриад дуустал Долгор байцаагч чамд ямар хамаатай юм бэ, чи юу мэддэг юм бэ гээд ширээн дээрээ байсан улаан өнгийн А-5 хэмжээтэй тэмдэглэлийн дэвтрийг миний нүүрэн тус газар луу шидэхэд би нүүрээ хамгаалж баруун тийшээ хартал миний толгойны ар дагзан дээр онож тэр дэвтэр сандлын харалдаа унасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд нар руу шидсэн улаан өнгийн дэвтрийг өөрийнх нь суудаг ширээн дээр шидэж өгсөн. Намайг сууж байтал удалгүй Долгор сандлаасаа босож ирээд миний үснээс зулгааж зүүн тал руу дарсан. Тэгэхээр нь би үсээ тавиулах гэж гарнаас нь зууралдаж санддлаасаа боссон. ...Монгол улсад үүссэн гахайн мялзан өвчний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хуралд манай хэлтсийн байцаагч нар хоцорч хоцорсноос болоод би ажлын өрөөндөө албан шаардлага тавьж тайлбар хэлсний төлөө Долгор байцаагч миний биед 2 удаа халдаж ёсзүйгүй байдал гаргасан. ...Би гомдолтой байгаа. Алтан үүргээ гүйцэтгэж байх явцдаа ажлын шаардлага тавьсны төлөө Долгор болон бусад өрөөнд байгаа байцаагч нарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1962, 1324/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

           Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Б.Б гийн үйлдэлд тохирсон байна.

           Учир нь хохирогч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би компьютер руугаа хараад байж байтал Б над руу нэг хатуу зүйл аваад шидсэн. Би эхлээд над руу шидэхийг нь хараагүй бөгөөд гэнэт миний толгойн баруун шанаа, чамархай орчим нэг цохиж, миний толгой дүүрээд, би цочоод босоод ирсэн. Б.Б д цохиулснаас болж миний тархи доргисон, толгойн баруун чамархайн хэсэгт хавдаж, хөндүүр болж чамархай орчмын булчин цочроод ам ангайхад хөндүүр, хязгаарлагдмал болсон байсан. Чамархайн орчим цохигдсоноос болж арьс хэгзэрч, шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-39/,  

             Гэрч Д.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болормаагийн ширээний хажууд Долгор, Б хоёр бие биенээ үсдээд зууралдаж байсан. ...Б-ггараад явсны дараа харахад Долгор эгчийн баруун шанаа орчим нь улайгаад жигтэйхэн хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-53/

          Гэрч Э.Д--ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг харахад Б байцаагч Долгор байцаагчийн үсдээд доош нь дарсан байсан. Долгор байцаагчийн гар нь сарвалзаад байсан. Миний харсан зүйл бол Б байцаагч Долгор байцаагчийн үснээс зулгаасан байхыг л харсан. Б байцаагч уурлаад гараад явсны дараа Долгор байцаагчийг харахад толгойн баруун талын чамархай хэсэгт зулгаралт үүсээд цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-62/,

          Гэрч Д.Соёлмаа, Б.Очмаа, Х.Солонго, С.Гантуяа, Б.Баянхутаг нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б нь Долгор руу ширээн дээр байсан календариа аваад шидсэн чинь Долгорын толгойн баруун чамархай хэсэгт оносон...” гэсэн /хх-ийн 49-50, 51/ мэдүүлгүүд хавтаст хэрэгт тус тус авагджээ. 

          Иймд шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд мэргэжлийн хяналтын хэлтэст ахлах байцаагч С.Д ыг “чи дуугүй байгаач ээ, би ажлаа хиймээр байна” гээд өөрийнхөө ширээн дээр байсан улаан өнгийн хавтастай дэвтэр аваад Б руу шидэхэд ширээний хажууд нь унасан ба Б Долгор руу ширээн дээр байсан календариа авч шидэж түүний толгой баруун чамархай хэсэгт онож, улмаар түүнийг үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

          Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.Б гийн  хувийн байдал /...52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст Боловсролын хяналтын улсын байцаагч, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын тасгийн дарга ажилтай.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Б  нь хохирогч С.Д т төлөх төлбөргүй, эвлэрсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг /Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст Боловсролын хяналтын улсын байцаагч, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын тасгийн дарга/, цалин орлоготой зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.       

Шүүгдэгч Б.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.      

Мөн шүүгдэгч Б.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт Б-ийн   Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Б-ийн   Б-г450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Б.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б д сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР