| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01210/И |
| Дугаар | 151/ШШ2016/01160 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2016/01160
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/01160 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 12 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, /РД:НГ70102978/, Бөзөнхий овогт Дашийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд гэх газарт оршин суух Боржигон овогт Бат-Очирын Бямбазагд /РД:НС66020462/, Баяжих овогт Лодойсүрэнгийн Даваасүх /РД:НС85022561/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бямбазагд, Л.Даваасүрэн нартай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.600.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар хувийн зориулалтаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийнхээ төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд үндсэн зээл 1.600.000 төгрөг, зээлийн хүү 1 сарын 160.000 төгрөг, 6 сарын хүү 960.000 төгрөг, алданги 1.280.000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 300.000 төгрөг хийт 4.140.000 төгрөгийг Б.Бямбазагд, Л.Даваасүх нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Б.Бямбазагд, Л.Даваасүх нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.140.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ. /хх 13/
Тус эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 4.140.000 төгрөгөөс 640.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 3.500.000 төгрөгийг хариуцагч Б.Бямбазагд, Л.Даваасүх нар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын бичгээр гарган, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.190 төгрөгийн 50 хувь 40595 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 40595 төгрөгийг, хариуцагч Б.Бямбазагд, Л.Даваасүх нараас 40595 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Жаргалсайханд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Б.Бямбазагд, Л.Даваасүх нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 4.140.000 төгрөгөөс 640.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 3.500.000 төгрөгийг хариуцагч Б.Бямбазагд, Л.Даваасүх нар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.190 төгрөгийг 50 хувь 40595 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 40595 төгрөгийг, хариуцагч Б.Бямбазагд, Л.Даваасүх нараас 40595 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсайханд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ