| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01209/И |
| Дугаар | 184/ШШ2016/01186 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12-р байр 51 тоотод оршин суух, эрэгтэй, Тайж овогт Цэрэндаваагийн Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Эрдэнэбилэг миний бие 1996 оны 02 дугаар сарын 09-нөөс Нийслэлийн гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах 10-р ангид Б-51 тоот тушаалаар ажилд томилогдож, гал сөнөөгчөөр ажилласан. Миний бие 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Иймд намайг 1996 оны 02 дугаар сарын 09-нөөс 2016 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Нийслэлийн гал түймэртэй тэмцэх газрын гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тайж овогт Цэрэндаваагийн Эрдэнэбилэг нь 1996 оны 02 дугаар сарын 09-нөөс 2002 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид гал сөнөөгчөөр, 2002 оны 07 дугаар сарын 20-ноос 2004 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид жолоочоор, 2004 оны 04 дүгээр сарын 23-наас 2005 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэл Гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2005 оны 03 дугаар сарын 21-нээс 2010 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын Газрын гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2010 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2011 оны 05 дугаар сарын 23-ныг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 30 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2011 оны 05 дугаар сарын 23-наас 2013 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл Нийлэлийн онцгой байдлын газрын гал унтраах 11 дүгээр ангид гал унтраах автомашины жолоочоор, 2013 оны 03 дугаар сарын 13-наас 2015 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2015 оны 01 дүгээр сарын 30-наас 2016 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид шатны техникчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 316 тоот хувийн хэрэг, 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Гал түймэртэй тэмцэх газрын захиргаа боловсон хүчинд гаргасан Ц.Эрдэнэбилэгийн өргөдөл, Гал Унтраах 26 дугаар анги, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд байгуулсан 1998 оны 01 дүгээр сарын 01, 1999 оны 03 дугаар сарын 11-ний хөдөлмөрийн гэрээнүүд, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаар тушаал, гэрч А.Батбаяр, Х.Булган нарын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тайж овогт Цэрэндаваагийн Эрдэнэбилэгийг 1996 оны 02 дугаар сарын 09-нөөс 2002 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид гал сөнөөгчөөр, 2002 оны 07 дугаар сарын 20-ноос 2004 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид жолоочоор, 2004 оны 04 дүгээр сарын 23-наас 2005 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэл Гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2005 оны 03 дугаар сарын 21-нээс 2010 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын Газрын гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2010 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2011 оны 05 дугаар сарын 23-ныг хүртэл Нийлэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 30 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2011 оны 05 дугаар сарын 23-наас 2013 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах 11 дүгээр ангид гал унтраах автомашины жолоочоор, 2013 оны 03 дугаар сарын 13-наас 2015 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2015 оны 01 дүгээр сарын 30-наас 2016 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид шатны техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Цэрэндаваагийн Эрдэнэбилэгийг 1996 оны 02 дугаар сарын 09-нөөс 2002 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид гал сөнөөгчөөр, 2002 оны 07 дугаар сарын 20-ноос 2004 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэл Гал унтраах 26-р ангид жолоочоор, 2004 оны 04 дүгээр сарын 23-наас 2005 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэл Гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2005 оны 03 дугаар сарын 21-нээс 2010 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын Газрын гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2010 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2011 оны 05 дугаар сарын 23-ныг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 30 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2011 оны 05 дугаар сарын 23-наас 2013 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл Нийлэлийн онцгой байдлын газрын гал унтраах 11 дүгээр ангид гал унтраах автомашины жолоочоор, 2013 оны 03 дугаар сарын 13-наас 2015 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор, 2015 оны 01 дүгээр сарын 30-наас 2016 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 26 дугаар ангид шатны техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ