Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

 

   

2019            12           04                                    2019/ШЦТ/708

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,   

улсын яллагч Н.Пүрэвтогтох, 

хохирогч Б.Ж ,      

шүүгдэгч Х.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

гэрч Л.Б , Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт А-ийн  Э  холбогдох эрүүгийн 1910004000258 дугаартай, 187/2019/0428/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл... хамт, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..... оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт А-ийн  Э   /РД:................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Э   нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 6-105 тоотод Б.Ч-тай маргалдаж, Ч-ыг  аваад гарах гэсэн Б.Ж ы нүүр лүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Э   нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 6-105 тоотод Б.Ч-тай маргалдаж, Ч-ыг  аваад гарах гэсэн Б.Ж ы нүүр лүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч А.Э  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу битүүний өдрийн шөнийн 23:00 цагт манай гэрт нөхрийн ах дүү нар болох Ганбат, Өлзийсайхан, Чинбат, Батчулуун, Баярт, Жаргалсайхан нар орж ирсэн. Хэсэг хормын дараа Чинбат манай гэрт намайг ёс бус хэллэгээр доромжилж эхэлсэн тул би Ч-ыг  түлхсэн. Гэтэл Жаргалсайхан дундуур орж ирээд “чи манай ахыг юу гээд байгаа юм бэ “ гэж хэлээд миний үснээс зулгааж Чинбат ахтайгаа нийлж намайг зодсон. Миний нөхөр Ганзам болон Жаргалсайханы нөхөр Баярт нар бид нарын зодооныг салгах гэж хичээж Чинбаттай зодолдсон. Дараа нь Чинбат надруу аяга авч шидсэн боловч миний урдуур Ганбат ах орж ирээд Чинбатын шидсэн аяганд оногдож толгой нь хагарснаар цус их алдсан. Тухайн өдөр би гэрийн идээг нурсан байсныг хараад сэтгэлээр унасан. Гэтэл Жаргалсайхан намайг чи надруу аяга аваад шидчихлээ гэж хэлсэн тэр цагаас хойш би Жаргалсайхантай харилцаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр том ах Ганбатынд бүх ах дүү нараараа цугларч битүүрэх гэж очсон. Бид нарыг ирэхээс өмнө ах Ганбатынд Ганзам, Э   нар ирчихсэн байсан. Тухайн үед ах Ганбат, Батчулуун, Э   нар дунд зэргийн согтолтын хэмжээнд байсан. Харин Ганзамын согтолтын хэмжээ их байсан. Дараа нь Ганзам, Э   нар бид нарыг гэртээ урихад нь бид урилгыг хүлээн авч тэднийд орсон. Ганзам, Э   нарын гэрт бид цай ууж дуусаад гарахаас өмнө Чинбат бид нарыг дараа нь гэртээ урьсан. Харин Э   тэр үед Чинбатад “танайх яаж дайлж чадах юм бэ” гэж доромжилсон өнгөөр хэлэхэд Чинбат уурлаж Э  тай муудалцаж эхэлсэн. Би Ч-ыг  өмөөрч яриан дундуур ороход Э   ширээн дээр байсан аягыг авч миний зүүн уруулын дээд талд цохьсон. Миний уруулаас цус гоожиж байсан учраас би гарч цагдаа дуудсан. Харин Ганбат ах ямар байдлаас гэмтэл авсныг би хараагүй. Учир нь би гэрийн гадаа гарч цагдаа руу залгаж дуудлага өгчихөөд буцаад орж ирэхэд Ганбат ах гэмтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Б.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганзамын эхнэр Э  ах Чинбат манай гэрт очиж цай уугаарай гэж хэлтэл Э   цай аягалаад өгөх чадалтай хүн байгаа юм уу гэсэн. Гэтэл манай эхнэр чадахгүй бол би чадна шүү дээ гэж хэлтэл эхнэрийн чинь гараас цай уумаар байна гээд хэрүүл маргаан болсон...Э   ах Ч-ыг  цохиж авахаар нь би тэр хоёрыг салгаж ахыгаа аваад гаргах гэтэл Э   зайл пизданууд гээд над руу аяга шидсэн...Э   над руу нэг удаа шаазан аяга шидэж миний урүулын зүүн дээд галд зүсэгдсэн...Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг манай төрсөн ах Ганбатын хүү болох Ганзамын эхнэр Э   над руу шаазан аяга шидэж гэмтэл учруулсан...Тухайн өдөр гэр дотор нийт 2 аяга шидэгдэн хагарсан. Эхний аягийг Э   над руу шидэж миний уруулыг оносон. Харин дараагийн аягыг Чинбат Э   руу шидсэн ба замд нь Ганбат оногдчихсон...Э   нь Ганбат, Батчулуун хоёрын бэр охин болохоор Ганбат Батчулуун хоёр түүний талд ороод үгээ нийлүүлчихээд шүүх дээр худлаа яриад байгаад гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 133/

            4. Гэрч Ж.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганзамын эхнэр Эрка танай эхнэр цай чанаж чадах юм уу гээд байсан. Тэгээд гэрээс гарах гэсэн чинь Чинбат ахыг Эрка заамдаж аваад нүүр рүү нь цохьсон. Тэгтэл манай эхнэр чи яагаад манай ахыг цохьдог юм гээд хэлсэн чинь манай эхнэрийн нүүр рүү Эрка аяга аваад шидсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/  

            5. Гэрч Л.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинбат гарахадаа Э  г пизда гээд салаавч гаргатал Э   Ч-ыг  босч очоод алгадчихсан. Тэгтэл цаанаас Жаргалсайхан ахыгаа өмөөрөөд чи муу миний ахыг яаж байгаан гээд Эрдэиэтуяаг үсдээд авсан ...Тэгээд бүгдээрээ салаад гарах гэтэл Жаргалсайханы уруулаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

            6. Гэрч Б.А-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн эгч Жаргалсайхан над руу 00 цагийн үед залгаад миний уруулыг Э   аяга шидээд язалчихлаа, цагдаа дуудаад байж байна гэхээр нь би гэрээс гараад шууд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр иртэл манай эгч Жаргалсайханы уруул нь язраад ангайчихсан, цус алдаж байхаар нь би дагуулаад ГССҮТ-д аваачиж оёдол тавиулаад гэрт нь хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/

           7. Гэрч А.А-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд байсан нэг хүүхнийг хамт архи уусан нэг эмэгтэй нь аяга шидэж уруулыг нь нилээн том сэтэлсэн байсан. Тухайн аяга шидсэн эмэгтэй нилээн согтуу орилж чаралсан байдалтай байсан ба хохирогч эмэгтэй болон аяга шидсэн эмэгтэйг хэлтэс дээр аваачаад дараагийн дуудлаганд явсан. Тэр уруул нь сэтэрсэн эмэгтэй нэг хагарсан шаазан аяга барьчихсан надад үзүүлээд энийг шидсэн гээд ширээн дээр тавьсан. Тэнд байсан хүмүүс хохирогч эмэгтэй болон аяга шидсэн гэх эмэгтэй хоёрыг хоорондоо маргалдаад аяга аваад шидсэн гэж ярьж байсан. Тэр аяга шидсэн гэх эмэгтэйн нөхөр нь бол бараг эрүүл шахуу байсаи ба эхнэрийгээ аяга шидсэн талаар хэлж байсан...Ганзам эрүүл архи уугаагүй байсан ба манай эхнэр Э   болон эгч Жаргалсайхан нар хоорондоо маргалдаж манай эхнэр Э   эгч рүү аяга шидчихсэн юм гэж хэлсэн Харин Э   эхлээд өөрөө аяга шидсэнээ хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70, 149/

           8. Гэрч Ө.М-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ширээн дээр цагаан өнгийн шаазан аяга хагарсан байдалтай байсан...Тэр аягийг хохирогч эмэгтэй өөрөө зааж энэ аягийг шидсэн гээд байсан. Тухайн үед байсан Э   гээд эмэгтэй өөрөө би аяга шидээгүй гээд байсан. Харин хамт байсан бусад хүмүүс, нөхөр гэх эрэгтэй нь хүртэл тэр хүүхнийг аяга шидсэн талаар ярьж байсан...Ганзам гэх залуутай уулзахад надад “манай хамаатнууд битүүний өдөр манай ирж битүүрч байгаад манай залуу эгчтэй хэрэлдээд эхнэр Э   эгч жаргалсайхан руу аяга аваад шидчихсэн юм гэж хэлсэн ба хохирогч гэх Жаргалсайхан бас яг адил зүйл хэлж байсан...аяга хагарч бутраад тараагдсан байсан ба зарим хэсгийг нь ширээн дээр тавьсан байсныг хохирогч Жаргалсайхан энэ аягаар намайг цохьсон гэж зааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72, 141/

          9. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жаргалсайхан эгч Чинбат ахыг өмөөрөөд Э  г үснээс нь зулгаагаад дайраад байхаар нь би голоор нь ороод caлгасан...Жаргалсайхан, Чинбат хоёр буцаж орж ирээд Жаргалсайханы уруулаас дус гарсан байдалтай, Э   чи над руу аяга авч шидсэн гээд дайраад байхаар нь би салгасан...Би тухайн үед яг юу гэж хэлснээ санахгүй байна. Гэхдээ Э  г аяга шидсэн гэж арай хэлээгүй байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-138/

          10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2086/-ний дүгнэлт:

            -Б.Ж ы биед уруулын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            -Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35/

       11. Шүүгдэгч А.Э  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгтэл Жаргалсайхан босч ирээд намайг үснээс зулгаагаад дайраад байхаар нь гарыг тавиултал миний футболик урагдсан.. Тэгтэл Жаргалсайхан гэнэт чи миний уруулыг аягаар цохичихлоо гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч А.Э   нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2086/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь  шүүгдэгч А.Э   нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 6-105 тоотод Б.Ч-ыг  “манай гэрт очиж цай уугаарай” гэж хэлснээс болж маргалдахад нь Б.Ч-ыг  аваад гарах гэсэн Б.Ж ы нүүр лүү аяга шидэж түүний биед уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.         

Иймд шүүгдэгч А.Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.   

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Э г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч А.Э  гаас 172.937 төгрөгийн нэхэмжилж байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Автолайн ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э  г улсын яллагчийн санал болгосон 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

            Мөн шүүгдэгч А.Э  гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э  гаас 172.937 /нэг зуун далан хоёр мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж д олгохоор шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч А.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт А-ийн  Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт А-ийн  Э  г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э  оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э  гаас 172.937 /нэг зуун далан хоёр мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж д олгосугай. 

5. Шүүгдэгч А.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Э  сануулсугай.    

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР