Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00531

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:  *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын , , од оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Үндсэн зээл 8019405 төгрөг, хүү 4811640 төгрөг, нийт 13629063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 10 сарын 09-ний өдөр иргэн Д.д 8019405 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Д. баталгаа болгож, Баянхонгор аймаг Баянхонгор сум , , од байршилтай нэгж талбарын дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгсөн. Д. 2015 оны 12 сарын 10-ны өдөр 7733000 төгрөгийг төлж, дахин сунган зөрүү 1489315 төгрөг өгөхөөс 500000 төгрөгийг төлж, үлдэгдэл 989315 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул нийт 13629063 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.той ярилцаад нийт 13629063 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1629063 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1200000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******тай ярилцаад 1200000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.д холбогдуулан үндсэн зээлийн 8,019,405 төгрөг, зээлийн хүү 4,811,640 төгрөг нийт 13,629,063 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нийт 13,629,063 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1629063 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1,200,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхөөр тус тус тайлбар гарган эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 226095 төгрөгийг төлсөн ба хариуцагч Д.гоос хуульд зааснаар 103475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 113047 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                             ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох үндсэн зээл 8019405 төгрөг, хүү 4811640 төгрөг, нийт 13629063 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч 1629063 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 12000000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.гоос 103475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 113047 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ