| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/01450/и |
| Дугаар | 183/ШШ2016/01116 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2016/01116
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/01116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох хүсэлтдээ: *******тэй 2014 оны 3 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан боловч нэг гэр бүл болж, бидний дундаас хүү ******* маань 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр ******* маань гэнэт зуурдаар нас барсан. Хүү маань ******* гэж ааваа овоглодог бөгөөд бидний хамт амьдарч байсныг хүү Батзориг маань Буянхишигийн хүү гэдгийг хоёр талын маань ах, эгч хамаатан садан бүгд мэднэ. Хүү маань одоо дөнгөж 2 сар гарантай, тэжээгчээ алдсаны тэтгэмж, тогтоолгох гэтэл албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй тул тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд *******, ******* бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлтэй *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* “....2014 оны 3 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ... бидний дундаас хүү ******* маань 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр ******* маань гэнэт зуурдаар нас барсан. Иймд *******, ******* бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
******* нь *******тэй хамтын амьдралтай байсан болох нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, гэрч Д.Ганхүү, Д.Жаргал нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогджээ.
Түүнчлэн, Нас барсны бүртгэлийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0000189176 дугаар гэрчилгээгээр Боржигон овогтой, Ганхүүгийн Буянхишиг /РД:УЗ92012555/ 24 настай, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн*******ны нутагт нас барсныг 5118 дугаарт бүртгэв” гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* нь Боржигон овогтой, Ганхүүгийн Буянхишигтэй2014 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь , Г.Б-тэй 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.Оюунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.87 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ