Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

   

  2019            12           16                                    2019/ШЦТ/732

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Гүнсэл,   

хохирогч Ч.Н ,  

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Б-ын Т-т  холбогдох эрүүгийн 1910024290849 дугаартай 187/2019/0738/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл .... хамт Хан-Уул дүүргийн .дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У  овогт Б-ын Т  /РД:........../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хорооллын 701 дүгээр байрны 51 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Нмаргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хорооллын 701 дүгээр байрны 51 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Нмаргалдаж, улмаар нүүрний зүүн шанаанд баруун гараараа хоёр удаа алгадан зодож улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Г.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид хоёр гэртээ маргалдсан. Маргааны улмаас Г.Нямгарав намайг 2 удаа алгадсан тул би түүнийг цагдаад мэдэгдэж гомдол гаргасан. Манай нөхөр Япон Улсад 3 жилийн хугацаанд ажиллаж хөдөлмөрлөсөн тул бид хоёр 3 жилийн хугацаанд тусдаа амьдарч байснаас шалтгаалж маргаан гарсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

3. Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Гэртээ нөхөр Т ын хамт байж байтал бид хоёр удаан хугацаанд хол байсан болохоор бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарч маргалдсан. Маргалдаж байгаад манай нөхөр намайг гараараа алгадаж бид хоёр зууралдаж байтал намайг дахин нэг удаа нүүр рүү цохихоор нь би нөхрөө зайл гэж хэлсэн чинь гэрээс гараад явсан. Миний нүүрний зүүн шанаанд баруун гараараа хоёр удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/  

            4. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №12403 тоот шинжээчийн дүгнэлт:

            -Г.Н-ын биед тархи доргилт, бугалга, шууны арьсны зулгаралт, хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24/

             5. Шүүгдэгч Б.Т т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид хоёр эхнэрийн спирал тавиулсан асуудлаас болж маргалдаж байгаад би эхнэрээс яагаад спирал тавиулсан талаар асуутал эхнэр чамаас хамгаалж гэж хэлэхээр нь би биеэ барьж дийлэлгүй эхнэрийн зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №12403 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хорооллын 701 дүгээр байрны 51 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Нмаргалдаж, улмаар нүүрний зүүн шанаанд баруун гараараа хоёр удаа алгадан зодож түүний биед тархи доргилт, бугалга, шууны арьсны зулгаралт, хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Нямгарав нь шүүгдэгч Б.Т тай 2005 оноос 14 жил хамтран амьдарсан, 1 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 701 дүгээр байрны 53 тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нары мэдүүлгүүд болон мгэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч Б.Т  нь хохирогч Г.Нгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Галдай Архитектор ХХК-нд ахлах менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

            Шүүгдэгч Б.Т т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Шүүгдэгч Б.Т ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У  овогт Б-ын Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У  овогт Б-ын Т ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т т оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Б.Т т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Т т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР