Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ХШТ/23

 

 

Д.Х-, Ж.Б-, Б.Т-,

Б.Б-, Г.Б-, О.Б-,

А.У- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                     

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун /цахим/, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр магадлалтай, Д.Х-, Ж.Б-, Б.Т-, Б.Б-, Г.Б-, О.Б-, А.У- нарт холбогдох 2419000000099 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Б-ы гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 4 сар хорих ял,

мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 536 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

мөн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

мөн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, . Х;

 

2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,  Т;

 

3. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

...аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ял,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

...аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ял,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял,

мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 07 сарын 10 хоногийн хугацаагаар хорих ял,

мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б;

 

4. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэссэн, Б;

 

5. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, У;

 

6. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Б;

 

7. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б.

 

Шүүгдэгч Ж.Б- Д.Х-, Б.Т- нар нь бүлэглэн ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын ... дугаартай өрөөнд хүч хэрэглэхээр заналхийлж, зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогч П.Д-, Э.О-нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж зодож цохин дураараа авирласан,

Э.О-гийн нүүр, толгой, цээж, хэвлий хэсгүүдэд нь өшиглөж, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Од-ийн өмчлөлийн “Айфон” загварын гар утсыг дээрэмдсэн,

“Д” зочид буудлын ... дугаартай өрөөний орыг гэмтээж, үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж, тухайн буудлаар үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг сарниулсан,

мөн дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа Д.Х- нь хохирогч П.Д-ийг газарт унагаан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

 

шүүгдэгч Ж.Б- нь Г.Э-той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... аймгийн ... сумын 4 дүгээр баг, ... ухаагийн ... тоот хашаанд байсан иргэн М.Б-гийн эзэмшлийн “Лексус Эйч Эс 250” загварын ... УАЕ дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн СМК85К загварын краныг хөлсөлж, ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Э.О-г зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр “Б намайг зодоогүй гээд хэлчих” гэж ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

 

шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.С-тай маргалдаж улмаар түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ... аймгийн ... су мын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна Д.М-ыг шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.Х-, Б.Т-, А.У, Г.Б- нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим ... аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт ..., ..., ...нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Д.Х-, Б.Т-, А.У-нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн ...ын нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, зодон газарт унагаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.Т-, О.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө ...аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Минерал” баарын гадна Ц.И-ны толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч О.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ...аймгийн ... сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Г-ийг “Айфон-13” загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч О.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ...аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны ариун цэврийн өрөөнд С.Х-ыг шалтаг шалтгаангүйгээр зодож зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-ийг цагаатгаж,

шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Х-, Б.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Д.Х-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,

шүүгдэгч А.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Б-д 5 жил, шүүгдэгч Д.Х-д 3 жил, шүүгдэгч Б.Т-д 3 жил хорих ял оногдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар, шүүгдэгч Д.Х-гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар, Б.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял дээр ...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т-д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.Х-д, Б.Т нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 4 сар 10 хоног, шүүгдэгч Д.Х-гийн цагдан хоригдсон 9 сар 13 хоног, шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 6 сар 7 хоногийг эдлэх ялд оруулан,

шүүгдэгч Б.Б-од оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгч О.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тусгаарлаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.У, Б.Б- нарт холбогдох хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т-, А.У, Б.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ...аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,

оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч О.Б-оос 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “... Шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х- нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

шүүгдэгч Ж.Б-д холбогдох хохирогчид хууль бусаар нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1,

шүүгдэгч Д.Т, Д.Х-, А.У- нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,

2 дугаар заалтад “ ... шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х-, А.У, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар,

шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дугаар заалтад “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т-д 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х-, А.У, Б.Б- нарт тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х- нарт тус бүр 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсугай.” гэж,

4 дүгээр заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг Ж.Б-д 3 жилийн хорих, шүүгдэгч Б.Т-д 1 жилийн, шүүгдэгч Д.Х-д 1 жилийн хорих ял гэж тус тус тогтоосугай” гэж,

5 дугаар заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Б-д 2 сарын, шүүгдэгч Б.Т-д 2 сарын, шүүгдэгч Д.Х-д 2 сарын хугацаагаар тус тус тогтоосугай” гэж,

6 дугаар заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих, 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр ...аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын хоногоор тооцож нэмж нэгтгэн 1 жил хорих ял, 4 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял гэж тогтоосугай” гэж,

9 дүгээр заалтад “ ... шүүгдэгч Д.Х-гийн урьдчилан цагдан хоригдсон хоногийг 9 сар 21 хоног” гэж нэмж өөрчилж,

14 дүгээр заалтад “... шүүгдэгч нар нь“ гэж,

16 дугаар заалтад “ ... шүүгдэгч Ж.Б-аас хохирогч ...ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хохиролд 3.293.400 төгрөгийг гаргуулж, хохирогч ...д олгох” гэж нэмж,

17 дугаар заалтад “ ... шүүгдэгч О.Б-оос 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-т олгосугай” гэснийг хасч, шүүгдэгч О.Б-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурьдсугай” гэж өөрчилж,

20 дугаар заалтыг хасч, тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлууд, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд ...аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням бичсэн эсэргүүцэлдээ “… магадлалыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17, 34.18 дугаар зүйлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн ойлгож, хэрэглэх талаарх хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Х-, Б.Т-, Ж.Б- нар нь ...аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 04 цаг 30 минутын орчимд П.Д-, Э.О- нарын түр амьдрах зориулалтаар хөлсөлсөн “...” зочид буудлын 6 дугаартай өрөөнд П.Д-ид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Э.О, П.Д- нарын халдашгүй чөлөөтэй байх, түр амьдрах, амрах зориулалтаар хөлсөлсөн өрөөндөө бусдын хууль бус халдлага, довтолгооноос хамгаалагдах эрх, хүний халдашгүй чөлөөтэй, амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрхийг нь хязгаарлаж хохирогч П.Д-ийг “буудлын гадаа зогсож байхад “Өрөөгөө зааж өг” гэж заамдаж, өрөө рүүгээ түрүүлээд алхаад явахад нь араас дагаж, орж зодсон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчид хүч хэрэглэн заналхийлж зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтрэн орсон болох нь тогтоогдож байна.

Мөн тус буудлаар үйлчлүүлэхээр ирсэн Д.Д, А.А Г.П нарыг “Шөнө орой болсон хойно юу хийж яваа юм”, “дуудлагаар явдаг хүүхэн юм уу”, “Эр, эмгүй ална шүү гичийнүүдээ”, “Зайлцгаа гөлөгнүүдээ” гэж шүүгдэгч нар нь ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг гаргаж зочид буудалд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж, тухайн буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Х-, Б.Т-, Ж.Б- нар нь “...” зочид буудлын эзэмшлийн сандал, модон орны толгойг хугалж, хаалганы хажуу талын 2 талын ханыг цөмлөж эд хөрөнгөд нь хохирол учруулж, тус байгууллагын жижүүр Л.Д “боль” та нар чинь яаж байгаа юм, “нэгнийгээ аллаа шүү” ...би “Цагдаа дуудна, “та нар хүнийг бараг алчхаад байгаа юм биш үү” гэх шаардлагыг үл хүндэтгэн нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Э.О-гийн “Iphone 13” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна.

Хоёр. Шүүгдэгч Г.Б- нь Д.Х-, Б.Т-, А.У-нартай үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн цагийн орчим ...аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт ..., ..., ...нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “...” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт ...тай тааралдаж “манай төрсөн ахад маш их мөнгөний өртэй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар ...ын нүүрэн тус газар гараараа алгадаж, М.Д-г үсдэж, хэрүүл маргаан үүсгэж байгаа нь олон нийтээр дагаж мөрдөх ёс зүйн болон эрх зүйн хэм хэмжээг үл ойшоосон үйлдэл бөгөөд ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн, хүч хэрэглэцгээн олон нийт буюу тухайн цаг хугацаанд “...” баарны гадна байсан хүмүүсийг үл хүндэтгэн тэдгээрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх үйлдлийн улмаас Г.Б-тэй хамт явж байсан Д.Х-, Б.Т-, А.У-нар нь ...ыг Г.Б-тэй маргалдсан гэх шалтгаанаар ..., ... нарыг зодож ...ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг цугларсан хохирогч ..., гэрч ...нарын мэдүүлэг, ...аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/362 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Х-, Б.Т-, А.У, Г.Б- нар нь хэрүүл маргаан үүсгэж, үйлдлээрээ гэмт хэрэгт санаатай нэгдэн, бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдож, бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэх хуулийн заалтыг зөрчиж шүүхээс Г.Б-ийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Х-, Б.Т-, А.У-нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, шүүгдэгч Г.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Прокуророос шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч ...аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн боловч, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс ...аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч, шүүгдэгч Г.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг дүгнэлт хийгээгүй байна.

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ...аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Д.О-г зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр “Надад гомдолгүй, Б намайг зодоогүй гэж хэлчих” гэж ятгаж, хууль бусаар нөлөөлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Учир нь хохирогч Э.О-гийн мэдүүлгээр Ж.Б- нь түүнийг эмнэлэгт байхад нь очиж уулзан, өөрт нь гомдолгүй, Б намайг зодоогүй гээд хэлчих гэж ятган маргааш нь эмнэлэг дээр гомдолгүй гэж бичүүлэхээр очсон болох нь тогтоогдсон.

Хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилготой байдаг ба Ж.Б- нь хохирогчид хууль бусаар нөлөөлөн өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлүүлэхээр хохирогч Э.О-д хандан өгөх мэдүүлгийг нь зааварчилснаар ятгасан үйлдлийг хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэргийн оролцогчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгсдөг гэмт хэрэг тул тухайн гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй билээ.

 Гэтэл давж заалдах шатны шүүхээс дан ганц хохирогч Э.О-гийн мэдүүлгээс өөр баримтгүй, шүүгдэгч Ж.Б- хохирогчид нөлөөлөхдөө өөрт нь болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн, ятгасан, шан харамж амласан, өгсөн гэх нөхцөл байдлуудыг тогтоосон зүйлгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас бие хүнд бодитой хохирол угаасаа учрах боломжгүй бөгөөд гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны саадгүй, хууль ёсны байдал алдагдах сөрөг үр дагавартай юм.

Шүүгдэгч Ж.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг хангасан байхад хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ноцтой зөрчсөн үйлдэл билээ.

Дөрөв. Шүүгдэгч Д.Х-, Б.Т-, Ж.Б-, О.Б-, Б.Б-,*******, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг хийж шүүгдэгч Д.Х-, Б.Т-, Ж.Б-, О.Б-, Б.Б-, А.У-нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу 5 хоногийн хугацаагаар завсарласан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогч өмгөөлөгч, улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх дараах шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ” гэсэн үндэслэлээр О.Б-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх саналыг гаргасан.

Гэвч шүүхээс шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэх хуулийн заалтаар тусгаарлаж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх дараах тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд улсын яллагч, өмгөөлөгчийн зүгээс хэргийг түдгэлзүүлэх тухай санал гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б-оос ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх баримт авагдаагүй, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг өөрийн үйлчлүүлэгч О.Б-ыг хаана байгаа талаар мэдэхгүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн тусгаарлан шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасанд нийцсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түдгэлзүүлэх гэх ажиллагааг нэмж өөрчлөлт оруулах, шийтгэх тогтоолд мөн энэ тухай заах нь зүйтэй гэж үзэн хуулийг буруу тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Мөн шүүх шүүгдэгч Д.Х-, Б.Т-, Ж.Б-, О.Б-, Б.Б-, А.У, Г.Б- нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэх хуулийн заалтыг зөрчсөн.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг мөн хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 Иймд ...аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/255, ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ДШМ/81 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б- гаргасан гомдолдоо “... гэрч М.Т-гийн мэдүүлэгт “… машин зарсан гэх залуу хашааныхаа хаалгыг онгойлгож өгчхөөд хашааны гадна талд автомашин дотор суугаад бууж ирэхгүй байсан. Би төв зам дээр зогсож байгаад шаланзны жолоочтой уулзаж 300.000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл ачуулахаар тохиролцоод хашааных нь хажуу талд зогсож байгаад крантай ачааны машинтай хүнийг хөлсөлж н.Энхтайван ахын худалдан авсан “Лексус эйч эс 250” маркийн тээврийн хэрэгслийг ачуулаад Улаанбаатар хот руу явж ирсэн” гэх мэдүүлэг. /3хх-ийн 118-119 хуудас/

Гэрч Ш.Б-гийн мэдүүлэгт “...” ХХК-ийн эзэмшлийн 27-56 УНЧ дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу явуулах гэсэн юм. Үнэ тохироод та хэдэн төгрөгөөр ачих юм бэ? гэж асуухаар нь би 500.000 төгрөгөөр ачна гэж хэлэхэд, өөдөөс бололцоо нь 300.000 мянган төгрөг байна гэж хэлсэн. Мөн нэг хүнтэй утсаар яриулахаар нь би ярилцаад 300.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг нь ачихаар тохиролцсон. Би тээврийн хэрэгсэлтэй түлшээ авчхаад машин ачуулна гэж хэлсэн залууг дагаад ... сумын төвд гэр хорооллын гудамжны үзүүрт очиж зогссон. Удалгүй ачуулах хар өнгөтэй “Лексус” маркийн осолд орсон бололтой гадна талдаа их сэвтэй, хонхойсон тээврийн хэрэгсэл, улсын дугаар нь хэд байсан, ямар ямар эд анги нь эвдэрсэн байсныг одоо санахгүй байна.

Чирэгч машинаар чирээд миний тээврийн хэрэгслийн хажууд авч ирээд хөргөгч, кранаар өргөж ачсан” гэх мэдүүлэг. /3 хх-ийн 128-129 хуудас/

Гэрч Ж.Х-ын мэдүүлэг, мөн Т.Э-ын анхны мэдүүлэг, гэрч иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн мэдүүлэгт “… би аргаа бараад дүү М.Т ...аймаг руу явуулж, нөгөө залуутай холбогдуулж шаланз түрээслэн худалдан авахаар тохирсон “Лексус эйч эс 250” маркийн тээврийн хэрэгслийг ачуулж Улаанбаатар хотод авч ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчооны ойролцоо хашаанд оруулж тавьсан” /кран 50.000 төгрөг, шаланз 300.000 төгрөгөөр хөлсөлсөн/ гэх мэдүүлэг /3 хх-ийн 64-65, 108-111 хуудас/,

Гэрч Т, Ш.Б, Ч.Э мэдүүлгээс харахад СМК85К маркийн краныг хөлсөлж С.Б-гийн шаланз маркийн машинаар ачуулж Улаанбаатар хот руу явснаа хэлсээр байхад Ж.Б- учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн СМК85К маркийн краныг хөлсөлж хулгайлах гэмт хэрэгт тогтоогдсон байна гэж ял оногдуулсан нь миний мэдэхгүй, хараагүй зүйлийг тулгаж.

Гэтэл миний хувьд Т.Э-ын хэлсний дагуу тухайн машин байсан хашааны байршлыг зааж өгсөн. Учир нь би Т.Э-ын эрхшээлд орж машин зарахад нь хулгайлах гэдгийг мэдэхгүй бөгөөд намайг холбогдох хэргээ задлахын тулд хөгшин хэвтэрт байгаа эцгийг чинь хамаар татна шүү гэж айлган сүрдүүлж, ухаан сүрдүүлж удахгүй гарлаа гэж удаа дараа залгаж дарамт үзүүлж, хүн амины хэргээр 461-т цагдан хорих байранд хоригдож байхдаа утсаар дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн, заналхийлж, өөрийн хүмүүсээр дамжуулан дарамт үзүүлж байсан.

Миний бие Т.Э-ын эрхшээлд байсны ул улмаар тухайн хэрэгт гэм бурууд тооцуулан хорих ялаар шийтгүүлж байгаадаа маш их гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд анхан шатын шүүхээс дүгнэхдээ хохирогч хаалгаа өөр нээж өгснийг зөвшөөрсөн гэж үзэхгүй гэсэн байгаа.

Харин давж заалдах шатын шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан тайлбарт зааснаар “… орон байр гэдэгт хүний түр амьдрахад зориулагдсан зочид буудлыг” хамааруулсан ба уг хуульд зааснаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан бол энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн бол гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл нийцсэн гэж дүгнэжээ.

Гэтэл П.Д-ийн мэдүүлэгт Ж.Б- гээд зүс таних залуу “буудалд өрөө байгаа юм уу” гэхээр нь “өрөө байхгүй гэж байна ах” гэсэн чинь “чи тэгээд энд юу хийж байгаа юм” гэхээр нь би “өрөө асуучхаад одоо явах гэж байна” гэсэн тэгээд буудлын хаалгаар орсон чинь миний араас дагаад явсан, өрөөнийхөө хаалгаар ороход араас дагаад орж ирсэн гэж мэдүүлдэг.

Мөн тухайн буудлын камерын бичлэгийн үзлэгээр харагдаж байгаа. Гэтэл П.Д- “өрөө байхгүй” гээд байхад нь Ж.Б- би дагаад буудал руу орж байгаа нь тэдгээрийн өрөөнд орох гэж байгаа үйлдэл бус буудлын өрөөнд л орж байна гэж бодож дагаж орсон.

Гэтэл П.Д- энэ Э.О-нараас зөвшөөрөл авах байсан уу, үгүй юү гэдгийг огт дүгнээгүй.

Намайг бусдын түр хугацаагаар амьдрах зориулалттай өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хууль бусаар нэвтрэх гэдгийг 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолоор “… оршин суугчийн зөвшөөрөлгүй орохыг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ” гэж тайлбарлаж байгаагаас түүний өрөөнд хууль бусаар нэвтэрч орсон гэж үзэх үндэслэлгүй байгаа тул миний бие уг үйлдэлд гомдол гаргаж байна.

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэлд миний оролцоо тодорхойгүй байдаг. Миний бие хохирогч О-гийн биед огт гар хүрээгүй. Гэтэл нийтлэг байдлаар зүйлчилж байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтлийн хэнийх нь үйлдлээс болж энэ хамрын яс хугарсан гэмтэл учирсан бэ гэдэг нь нарийн тогтоогоогүй үйлдэл, холбогдлыг нэмэлтээр ажиллагаа хийж тогтоож өгнө үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч ... нь хохирол нөхөн төлбөр шаардаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр ...ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу нэг дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоон шүүхэд шилжүүлсэн ба энэ талаар ... нь шаардлага гаргаагүй. Иймд тус хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Гэтэл давж заалдах шатын шүүхийн 81 дүгээр дугаартай магадлал нь 2024 оны 6 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараар гаргасан жишиг  аргачлалд үндэслэн 4,99 дахин нэмэгдүүлж 3.293.400 төгрөгөөр торгож, шүүгдэгчдээс гаргуулан хохирогчид олгохоор давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэлээ гэж анхан шатын шүүх болон давж заалдах шүүх нь 2 өөр дүгнэлт гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

Мөн анхан шатын шүүхийн дүгнэлтээр Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэж.

Давж заалдах шатын шүүхийн дүгнэлт 29 дүгээр хуудас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “… хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн гэмт хэрэг болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатын шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон гэж дүгнэж.

Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 13-нд гарсан шинжээчийн дүгнэлт болон 2024 оны 6 дугаар сарын 24-нд гарсан шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй, хоёр өөр хүний нэртэй хоёр өөр дүгнэлт ..., .... /4хх-ийн 175-180 хуудас/

Гэтэл 1 дүгээрт шүүх эмнэлэгт 2 удаа үзүүлсэн үйл баримт байгаа. Гэтэл эхний шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хавирга хугарсан гэдэг ямар нэг дүгнэлт дурдагдсан зүйл огт байдаггүй. Гэтэл 20 хоногийн дараа дахин үзүүлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хавирганы гэмтэл шинээр гарч ирдэг. Тэгэхээр энэ маш эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа.

 2 дугаарт гэрч болон хохирогчид адилхан хууль сануулж авдаг. Зөвхөн адилхан хууль сануулсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрсөн байна гэдэг үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй миний хувьд үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон. Хоригдож байх хугацаандаа прокурорт тухайн үед надтай ... гэдэг хүн явж байсан. Харин хохирогчтой ... гэдэг залуу байсан. Энэ 2 гэрч үед хамт байсан. Энэ 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэдэг хүсэлтийг гар бичгээр гаргаж өгч байсан үйл баримт хавтаст хэрэгт байгаа. Улсын яллагчаас хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гэсэн боловч хийсэн ажиллагаа нэг ч байхгүй.

Иймд дээр дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд буюу нотлох баримтын харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй, нотлох баримтаар үнэлсэн, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол түүний үндэслэл хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна. Шүүх, прокуророос хүний гэм бурууг эргэлзээгүй баримтаар тогтоосон байхыг шаарддаг атал эргэлзээтэй баримтад тулгуурлан гэм буруутайд тооцож байгаа нь хуульд заасан шударга ёсны зарчимд харшилж байна. Иймд уг гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Ж.Б- нь П.Д-ийн үйлчлүүлж байсан гэх буудлын өрөөнд орохдоо П.Д-оос зөвшөөрөл авах ёстой гэдэг. Гэтэл П.Д- “тэр буудалд өрөө аваагүй” гэж мэдүүлсэн. Иймээс “П.Д-оос зөвшөөрөл авч буудлын өрөө рүү орох ёстой байсан” гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокуророос 4 үндэслэлээр эсэргүүцэл бичжээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан 2 тусдаа үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг, шүүгдэгч О.Б- гэм буруугийн хурал завсарласны дараа оргосон нөхцөл байдлыг үндэслэн хэргийг тусгаарлан шийдвэрлэснийг тус тус эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд, хэргийн материалтай танилцаад давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах асуудлаар дүгнэлт гаргаж байна. Д.Х- нарын 7 хүнд холбогдох хэд хэдэн зүйлчлэлтэй хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгдүгээрт, анхан шатны шүүх шүүгдэгч нарын 2 үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон

Хоёрдугаарт, анхан шатны шүүх хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан 5 үйлдэл, мөн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан 2 үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж ял оногдуулж нэгтгэсэн. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж нэг удаа ял оногдуулсан. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах 2 үйлдлийн тухайд, прокурорын зүгээс “...” баарны гадна болсон үйлдлийг дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал, “ахад нь өр, авлагатай ахынхаа найзтай уулзаад өр, авлага нэхсэн, өөрөөр хэлбэл, хувийн таарамжгүй харьцаа өмнө байсан. Ахынх нь найзын эхнэр болох ...“энэ юун эмэгтэй юм” гэж хардаж, улмаар хоорондоо үстэлцсэн байдаг. Г.Б-тэй хамт явсан Д.Х- нар хамт явсан найзыг нь зодсон гэдэг шалтгаанаар зодоонд оролцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин “...” гэх зочид буудалд болсон үйл явдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн заасан гэмт хэргийн шинжтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Х- нар нь буудалд өрөө олдохгүй байх үед өрөө авсан хүний өрөөг авах зорилгоор өөрийгөө бусдаас илт илүү гэж үзэж, бусдыг басамжилсан болох нь тухайн буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Э болон түүнтэй хамт байсан 3 эмэгтэйг өрөөнөөс нь хөөж, хэл амаар доромжилж, буудлын эд зүйлд халдаж, улмаар тус буудалд 116,000 төгрөгийн хохирол учруулж, бусад иргэдийн буудлаар үйлчлүүлэх нөхцөл бололцоог хаасан бөгөөд тус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд магадлалын дээрх үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хохирогчид хууль бусаар нөлөөлсөн үйл баримтын тухайд, шүүгдэгч Ж.Б- нар тухайн үйл явдлын маргааш хохирогч Э.О-тэй ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж уулзахдаа “гомдол саналгүй, намайг зодоогүй гэж бичээд өг” хэмээн ятгасан болохыг хохирогч мэдүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн тус үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн.

Харин давж заалдах шатны шүүх “хохирогчийн мэдүүлгээс бусад баримтуудаар тухайн нөхцөл байдал нотлогдохгүй байна” гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс хохирогчийн мэдүүлэг, мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгаж Ж.Б-аас мэдүүлэг авахад шүүгдэгч, хохирогч нар эмнэлэгт уулзсан тухай мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон. Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, ятгаснаар төгсдөг тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн нэг гэмт хэргийн тухай ойлголтыг хуульчилсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж, нэг зүйлчлэлээр ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.

Харин прокурорын эсэргүүцлийн 4 дэх хэсэгт тусгасан “хэргийг тусгаарласан нь буруу” гэх байр суурийг дэмжихгүй байна. Учир нь, шүүгдэгч О.Б- нь гэм буруугийн шүүх хурлын дараа оргон зайлсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж зааснаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд магадлалын 1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Магадлалын зарим хэсгийг хүчингүй болгосноос үүсэх хууль зүйн үр дагаврын хувьд, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт дээрх хэргүүдэд холбогдуулж ял шийтгэсэн. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэх асуудлаар санал оруулж байна. Хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх зэрэг гэмт хэргүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.Х-, Ж.Б-, Б.Т-, Б.Б-, Г.Б-, О.Б-, А.У-нарт холбогдох хэргийг Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Б-ы гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд гагцхүү нотлох баримтад тулгуурласан шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үнэлдэг болно.

 

Хууль ёсны шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаарх материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэх хуулийн урьдчилсан нөхцөл бодитоор бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсэн байх шаардлагатай.

 

Үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нь шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үнэлж, хууль зүйн дүгнэлт өгөхийг ойлгоно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

 

2.Шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т- нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 04 цаг 30 минутын үед ...аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт байрлах “Д” зочид буудлын ... тоот өрөөнд хүч хэрэглэн нэвтэрч, бусдын эрх чөлөөнд халдаж, нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа бүлэглэн хохирогч Э.О-гийн нүүр, толгой, цээж, хэвлий рүү өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн түүний “iphone-13 pro” загварын гар утсыг дээрэмдсэн,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Д.Х- нь хохирогч П.Д-ийг газарт унагаан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ж.Б- нь Г.Э-той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...аймгийн ... сумын 4 дүгээр баг, З-ийн ... тоот хашаанд байсан иргэн М.Б-гийн эзэмшлийн “Лексус Эйч Эс 250” загварын ... дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор СМК85К загварын краныг хөлслөх замаар тусгайлан бэлтгэсэн машин механизм ашиглаж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн тэрээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн талбайн машины зогсоол дээр ...тай маргалдахдаа түүний нүүр, хавирга руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна Д.М-г шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт цохиж, газарт унагаан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Д.Х-, Б.Т-, А.У-нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим ... аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт хохирогч ...ын нүүр, толгой руу цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т-, О.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” баарын гадна Ц.И-ны толгой, нүүр рүү цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий 5 шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

3. Анхан шатны шүүх прокуророос Б.Т-, Д.Х-, А.У, Г.Б- нарын 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 04 цагийн үед бүлэглэн ...аймгийн ... сумын нутагт байрлах “...” баарны гадна бусдын эрх чөлөөнд халдаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр,

 

мөн давж заалдах шатны шүүхээс Д.Х-, Б.Т-, А.У-т нарт холбогдох дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэсэн үндэслэлээр,

шүүгдэгч Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд объектив талын шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

4.Харин давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.Б- Д.Х-, Б.Т- нарыг бүлэглэн ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” зочид буудлын ... дугаартай өрөөний орыг эвдэлж, үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж, тухайн буудлаар үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг сарниулахдаа хохирогч Э.О-гийн “Айпоне 13” загварын гар утсыг дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн нөхцөл байдалд тохироогүй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Энэхүү олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийн шинжтэй хэмээн илт үндэслэлгүйгээр дүгнэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын түр байрлаж байсан орон байранд буюу зочид буудлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэж халдаж дураар авирласан шинжийг агуулсан мэт боловч согтуурхаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг бус олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх ижил, төстэй гэмт хэргийн шинжийг дутуу үнэлж өрсөлдөх хэм хэмжээг буруу тогтоосны улмаас хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох замаар хуулийн зөв хэрэглээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн улсын яллагч болон анхан, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөн засч прокуророос шүүгдэгч Ж.Б- Д.Х-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ж.Б- Д.Х-, Б.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрд 2 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын энэхүү үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Дээрхи алдааг ийнхүү зөвтгөн засч прокуророос давхар зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хяналтын шатны шүүхэд ...аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн “... нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Э.О-гийн “Айфоне 13” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн нь тогтоогдсон” гэсэн эсэргүүцлийн энэ хэсэг үндэслэлтэй байна.

 

Харин прокурорын шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т- нарын бүлэглэн хохирогч Э.О-гийн гар утсыг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлээгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

5.Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Х-, Б.Т- нарын хохирогч Э.О-, ... нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “хүндрүүлэх шинжтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн” хэмээн дүгнэж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Т-ын хохирогч Д.М, Ц.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тусдаа үйлдэгдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож нэг удаа ял оногдуулах нь зөв тул хууль хэрэглээний энэхүү алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн тооцож, шүүгдэгч Ж.Б-ыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Т-ыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Х-г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар биечлэн эдлэх ялыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр ...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон өөрчлөлтүүдийг шүүхийн шийдвэрт оруулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

6.Мөн хоёр шатны шүүх прокуророос шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч оргон зайлсан нөхцөл байдал бий болсон тул түдгэлзүүлж бусад шүүгдэгч нарт холбогдох хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс хяналтын шатны шүүхэд ...аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Б-ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр магадлалд:

 

“1.1.Прокуророос шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

1.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалын “... Шүүгдэгч Ж.Б-, Б.Т-, Д.Х- нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүчингүй болгож,

анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ж.Б-, Д.Х-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсугай.” гэснийг хэвээр үлдээсүгэй.

 

1.3.Прокуророос шүүгдэгч Д.Х-, Б.Т- нарын хохирогч Э.Одхүү, ... нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Т-ын хохирогч Д.М, Ц.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өөрчилсүгэй.

 

1.4.Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

1.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн тооцож, биечлэн эдлэх ялыг шүүгдэгч Ж.Б-ыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Т-ыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Х-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

1.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр ...аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн өөрчлөлтүүди    йг тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ...аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн Ж.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

 

            ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   

                                                              Ч.ХОСБАЯР 

                                                       

                                                      Б.ЦОГТ