Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 4-198 тоотод оршин суух, эрэгтэй, МЛ83081217 регистрийн дугаартай, Сонго овогт Баярсайханы Билэгтийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 158 дугаар гудамж, 44 айлын байр 33 тоотод оршин суух, эмэгтэй, ШЕ88012406 регистрийн дугаартай, Боржигон овогт Жавзмаагийн Сувд-Эрдэнэд холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Билэгт, хариуцагч Ж.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Билэгт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2006 онд танилцсан. 2007 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүү Б.Цэрэнчунт төрсөн. 2011 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байна. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Би одоогийн байдлаар өөр хүнтэй хамтын амьдралгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр бид хоорондоо тохирсон зүйл байгаа. Шүүхийн шийдвэрээр тэтгэлэг тогтоовол төлнө. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хуулийн дагуу хариуцагчаар төлүүлэхгүй. Улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэнэ үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж дундаасаа хүүхэд болсон. Нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ өөрийнхөө асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийн асуудлаар хоорондоо тохиролцсон. Тиймээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.Билэгт, Ж.Сувд-Эрдэнэ  нар нь 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б.Цэрэнчунтийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 758 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Г-1544 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Б.Билэгт, Ж.Сувд-Эрдэнэ нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2011 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Билэгт, Ж.Сувд-Эрдэнэ нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2007 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн хүү Б.Цэрэнчунтыг эх Ж.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч нь  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сонгой овогт Баярсайханы Билэгт, Боржигон овогт Жавзмаагийн Сувд-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн хүү Б.Цэрэнчунтыг эх Ж.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.

 

4.Нэхэмжлэгч Б.Билэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ