Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

   

 

2019            12           17                                    2019/ШЦТ/736

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,   

улсын яллагч Г.Мижиддорж,    

шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт О-ын   Ч-д  холбогдох эрүүгийн 1910026710898 дугаартай, 187/2019/0744/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын .....-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, ........ борлуулагч ажилтай, ам бүл ....... хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт О-ын   Ч  /РД:............./  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Ч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн Б.Ө маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод үйдэн шүдний буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 2, зүүн 2-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Ч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн Б.Ө маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод үйдэн шүдний буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 2, зүүн 2-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч О.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө би найз Цолмон Энхбат Сэргэлэн нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж ирж үйлчлүүлэхээр 01:00 цагийн үед ороод би найз нарынхаа хамтаар текин дээр архи уугаад сууж байгаад би найз Цолмонгийн хамтаар тамхины өрөө орж тамхи татахаар ороод тамхи татаж байсан чинь намайг цохьсон гэх Ч  нэртэй залуу сүүлд цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн тэр залуу хажууд ирээд зогссон. Тэгээд бид хоёрыг юу байцгаана гээд мэндлэхээр нь би зөрүүлээд тайван даа гээд мэндэлсэн чинь Ч  миний нүүрний уруул хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд би хойшоогоо алхаад чи яаж байгаа юм бэ гээд асуусан чинь дахиад цохих гээд дайрахаар нь би зугтаагаад тамхины өрөөнөөс гараад гал тогоо руу нь гүйгээр орсон. Тэгээд намайг цохьсон Ч  гэх залууг хамгаалагч нар бариад оруулж ирж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/ 

3. Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө би найз Өлийбаярын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд үйлчлүүлж байгаад 03:00 цагийн үед Өлзийбаяр бид хоёр тамхи татахаар тамхины өрөө рүү ороод тамхи татаж байсан чинь үл таних залуу эмэгтэй хүнтэй тамхи татаад зогсож байсан. Тэгтэл үл таних залуу ирээд юу байцгаана гэж хэлээд Өлзийг татаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр үед Өлзийбаяр гараад зугтаасан. Тэгээд намайг цохих гэж над руу дайрахаар нь би биеэ хамгаалаад тойроод зогсож байсан чинь гаднаас хамгаалагч нар орж ирээд Өлзийг цохьсон залууг аваад гараад явсан. Би тамхины өрөөнөөс гараад хяналтын камерын өрөө рүү орсон чинь Өлзийг цохьсон залуу Өлзий болон хамгаалагч нар зогсож байсан. Өлзийбаяр гэмтэл явж эмнэлэгт үзүүлнэ гээд байсан болохоор би түрүүлж гараад гэр лүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/ 

4. Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ...тамхины өрөө рүү ороод тамхиа татаж байсан. ...Ч  яасан гэнээ гээд Өлзийбаяр Цолмон хоёр луу ойртсон. Тэгэхээр нь би Ч-ыг явъя гээд татаж чангаачихаад Цолмонтой юм ярьж байсан чинь Ч  Өлзийбаярыг цохьсон чинь Өлзийбаяр гараад зугтаасан. Тэгээд Цолмонг цохих гээд гараа далайгаад хий цохиод байсан. Тэгэхэд хамгаалагч нар орж ирээд Ч-ыг барьж авч байхад Ч  тамхины өрөөнөөс гарах гэж байгаад хальтарч унасан. Тэгээд хамгаалагч нар Ч-ыг аваад камерийн хяналтын өрөө рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/ 

5. Эд мөрийн баримтаар хураасан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13874/-ний дүгнэлт:

            -Б.Ө-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод үйдэн шүдний буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 2, зүүн 2-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 28/

            7. Шүүгдэгч О.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б.Өлзийбаяр гэх залуутай маргалдсан. Тэгээд Өлзийбаярын нүүрэн тус газар нь цохьсон чинь хамгаалагч нар орж ирээд салгаад намайг аваад камерийн хяналтын өрөө рүү оруулаад суулгаж байсан. Цагдаа нар ирээд Өлзийбаяр бид хоёрыг аваад явсан. Тэгээд намайг цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд оруулаад Өлзийбаяраас өргөдөл аваад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч О.Ч  нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 50-53/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул О.Ч-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13874/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч О.Ч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн Б.Ө маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод үйдэн шүдний буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 2, зүүн 2-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч О.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 1350 /нэг сая гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113/,  түүний хувийн байдал /...25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, Эйр Тикэт /air tiket/ билетын газарт борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч-ыг 1350 /нэг сая гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно. 

    

Шүүгдэгч О.Ч-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч О.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Х овогт О-ын   Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт О-ын   Ч-ыг 1350 /нэг сая гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ч-д  оногдуулсан 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Шүүгдэгч О.Ч-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Ч-д  сануулсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР