Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

   

  2019            12           18                                    2019/ШЦТ/739

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,   

улсын яллагч Б.Гүнсэл,  

шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт А-ын  А-д   холбогдох эрүүгийн 1910019560876 дугаартай 187/2019/0747/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .. оны .... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А-ын  А  /РД:................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А  нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.М-тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.А  нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.М-тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караокеноос гараад дуудлагын жолооч дуудаад байж байтал тухайн караокены гадна зүс танихгүй А , Давхарбаяр гэх хоёр байж байхаар нь би тэр хоёроос юм асуутал надтай маргалдсан. Би маргалдаад байж байтал А  гэх залуу миний зүүн талын нүд рүү баруун гараараа цохиод зугтахаар нь манай найз нар тэр хоёрыг барьж аваад цагдаад хадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            3. Гэрч С.Б-иймөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караокены гадна дуудлагын жолооч хүлээгээд байж байтал зүс танихгүй А , Давхарбаяр гэх 2 залуу явж байсан тэгсэн чинь манай найз Мягмарсүрэн нөгөө хоёр залуу дээр очоод юм асуугаад байна удалгүй А  гэх залуу Мягмарсүрэнгийн зүүн нүд орчимд баруун гараараа 1 удаа цохиж найзыг газар унагаачихлаад цааш тэр хоёр зугтаахаар нь би найз Мөнгөншагайгийн хамт гүйж очоод тэр хоёрыг барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

            4. Гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа манай найз Мягмарсүрэн зүс танихгүй залуутай маргалдаад байж байсан. Билгүүн тэд нарыг салгаад байж байсан чинь нөгөө хоёр залуугийн өндөр залуу нь манай найз Г.М-ийн нүд рүү нь гараараа цохьчихоод зугтаахаар нь бид нар барьж аваад цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

          5. Гэрч О.Э-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинд ороод сууж байтал гадаа Мягмарсүрэн миний нүдийг цохьчихлоо гэж орилоод байхаар нь машинаас буугаад очтол Мягмарсүрэн нэг машины хажууд нүдээ дарчихсан байж байхаар нь Мямарсүрэнг цохьсон гэх залуугийн араас Билгүүн, Мөнгөншагай нар гүйж очоод барьж аваад цагдаад хандсан. Мягмарсүрэнгийн зүүн нүд нь хавдаж, цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

          6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10018/-ний дүгнэлт

          -Г.М-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

          -Шинэ гэмтэл байна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-32-32/

          7. Шүүгдэгч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөгөө залуу миний араас нуруу орчимд гараараа цохиод миний өмсөж байсан цамцны захаас татахаар нь би гарыг нь салгах гээд хоёр гараа хойш нь савсан. Энэ үед би тэр залуугийн нүд рүү гарын тохой хэсгээр цохьчихсон. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Г.М-ийн биед би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.А  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10018/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.А  нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.М-тэй маргалдан, улмаар зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч А.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, түүний хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд А.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч А.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.А ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

     

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт А-ын  А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А-ын  А ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч А.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.      

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.А д сануулсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР