| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0542/И |
| Дугаар | 131/ШШ2016/00545 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00545
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын
В.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.******* 2015 оны 07 сарын 01-нд өөрийн хүсэлтээр 3500000 төгрөгийг С.*******аас зээлсэн, үүнийг 3 сарын хүүтэй 2015 оны 10 сарын 01-нд өгнө гэсэн боловч тогтсон хугацаандаа мөнгөө өгөөгүй, мөнгөө авъя гэхэд одоо, өнөөдөр өгнө гэх мэт хугацааг олон удаа хойшлуулж байсан. Энэ мөнгийг авах гэж хүсэлт гаргагч С.******* нь их цаг хугацаа, санхүүгээр хохирч байна. В.*******оос мөнгөө гаргуулж авахаар Баянхонгор аймаг дахь шүүхэд хандсан боловч зээлийн гэрээнд В.*******ыг од оршин суудаг тул хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэлийг хотод гаргасан боловч иргэний үнэмлэхний хаягтаа оршин суудаггүй учраас хэргийг хүлээн авахаас татгалзлаа, нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газартаа нэхэмжлэлээ гаргана уу гэсэн шүүгчийн захирамж гарсан. Энэ дагуу В.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж, 2015 оны 08 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь В.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.*******аас В.******* нь 3500000 төгрөгийг зээлж, 3 сарын хүүтэй 2015 оны 10 сарын 01-нд өгнө гэсэн боловч тогтсон хугацаандаа мөнгөө өгөөгүй, оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн В.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, / утас , / ийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар В.*******ыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ