Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

   

  2019            12           19                                    2019/ШЦТ/744  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,  

улсын яллагч Н.Пүрэвтогтох,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа,     

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт С-ийн  Д холбогдох эрүүгийн 1910021540809 дугаартай 187/2019/0737/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны..... дугаар сарын ....-ны өдөр Дархан хотод төрсөн,... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ........ хамт, Хан-Уул дүүргийн.... дугаар хороо ...... тоотод оршин суух, урьд 1985 онд Нийслэлийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 76б зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 1999 онд Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт С-ийн   Д  /РД:.........../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Днь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг 62 дугаар байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А.Э-ыг манай хүүхдийг зодлоо гэж хүзүүнээс нь базаж, духанд нь цохиж биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний няцарсан шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Днь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг 62 дугаар байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А.Э-ыг манай хүүхдийг зодлоо гэх шалтгаанаар хүзүүнээс нь базаж, духанд нь цохиж биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний няцарсан шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч С. Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр 17 цагийн үед гэртээ байхад манай хүүхэд уйлаад ороод ирсэн. Яасан талаар асуухад сагсны талбай дээр тоглож байхад 2, 3 хүүхэд бөмбөг булаагаад авчихлаа гэж хэлсэн. Миний хүү төрөлхийн нүүр нь алаг, хүүхдүүд шоглоод байдаг асуудал байдаг. Тэгээд би юу болсон талаар асуухад манай хүүхдийн бөмбөгийг 2, 3 хүүхэд булааж аваад манай хүүг алаг нүүртэй гээд шоолж доромжилсон байсан. Хүүгээ дагуулаад тоглоомын талбай дээр очоод аль хүүхэд нь зодсон талаар асуухад зүүн талынх нь гэж хэлсэн. Би тэгээд тэр 2 хүүхдийг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Насанд хүрээгүй хохирогч А.Э-ын хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 50 минутын орчимд над руу хүүхдийг чинь хүн зодчихлоо гэж хэлсэн.  Тэгээд намайг очиход оёдол нь задарчихсан байсан. Бас толгой нь хагарчихсан байсан. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч насанд хүрсэн хүн байж хүүхдүүдийн муудалцсан асуудлыг эвээр зохицуулах ёстой байтал манай хүүг зодоод асуудлыг өөрөө ийм болгосон. Намайг тэр үед очиход тэнд байсан хүмүүс бүгд хэлж байсан. Хүүхдүүд хоорондоо бөмбөг булаацалдсанаас биш сүртэй муудалцсан зүйл байгаагүй. Тэнд байсан хүмүүс манай хүүхдийг зодож байхад нь салгасан гэсэн. 20-30 минутын дараа цагдаа ирээд бид нар  Д ыг тэр хавиар хайж олсон. Аргаа бараад 2 залуу миний хүүг зодож байхад нь салгасан байсан. Би маш их гомдолтой байна.  Манай хүүхдийн хүзүүн дээрх оёдол нь эдгэрээд гайгүй болж байхад нь оёдлын задалсан байсан. Гомдолтой байна. Цаашид манай хүүхдийн эрүүл мэндийн байдалд ямар үр дагавар гарахыг урьдчилан мэдэхгүй байна. Надад одоогоор баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            3. Насанд хүрээгүй хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хойноос нэг хүн танихгүй ах Мөнгөн-Эрдэнэ бид хоёрын хүзүүнээс базсан чинь миний хүзүү өвдөөд би доошоо суусан чинь тэр танихгүй ах Мөнгөн-Эрдэнийн бөгс рүү өшиглөж байгаа харагдсан. Би хүзүүгээ бариад сууж байсан чинь тэр ах намайг татаж босгоод нүүр рүү гараараа алгадаад намайг машиндаа суулгаж цагдаа руу аваачиж өгнө гээд гараараа алгадаад намайг машиндаа суулгаж цагдаа руу аваачиж өгнө гээд подволькноос зуураад байсан. Тухайн үед би тэр аха намайг тавьчаач би юу болсныг хэлье гэж хэлсэн чинь намайг зугтаачих нь гээд тавихгүй машиндаа суулгах гээд чирээд байсан. Машинд суухгүй гээд зууралдаж байх үед тэр ах миний шанаа руу цохих гэж байхад би гарнаас нь бултсан чинь миний духанд цохьсон. ...тус дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг миний биед тэр үед миний араас барьж намайг цохьсон хүн миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

            4. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт бид хоёрын ардаас шилэн хүзүүнээс гар атгаад авсан. Тэгэхээр нь эргээд хартал танихгүй хүн миний хүзүүнээс барьж атгасан. ...Тэгээд тэр танихгүй хүн Тэмүүлэнгээс энэ хоёрын хэн чамайг зодсон юм гэж асуутал Тэмүүлэн гараараа Энхтамир луу заасан чинь Энхтамирын духны баруун хэсэгт нь цохьсон. Тэр ах гартаа чулуу атгасан байсан. Тэгээд Энхтамирыг машин руугаа суулгах гээд чирээд явж байтал танихгүй хүмүүс ирээд Энхтамирыг тэр хүнээс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

           5. Гэрч Ч.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүүхдээ салхилуулж байтал хар өнгийн 22-66 УБЗ улсын дугаартай үл таних хүн нэг хүүхдийг чирээд татаж чангаагаад байхаар нь би очоод болиоч ээ яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэтэл яадаг юм би энийг ална гээд чирээд байсан. Тэгээд нэг танихгүй хүн тэр хоёрыг салгасан. ...Цохьсон тэр хүн өөрийгөө хянаж чадахааргүй болсон байсан. ...Тэр хүн Энхтамир гэх хүүг машиндаа суулгах гээд зууралдаж байх үедээ гар нь толгойн хэсэгт удаа дараа хүрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

          6. Насанд хүрээгүй гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэмүүлэнгийн аав  Д  ах Тэмүүлэнгээс энэ хоёр хүүхдийн хэн нь чамайг зодсон бэ гэж асуухад Тэмүүлэн, Энхтамир ахыг заасан чинь хажуу Энхтамир ахтай цуг явж байсан хүүхдийг тавиад Энхтамир ахыг аваад Цагдаагийн хэлтэс рүү явна гээд цамцнаас нь бариад машиндаа оруулах гээд явж байсан чинь приус машинаас нэг танихгүй ах гарч ирээд  Д  ахаас Тэмүүлэнг салгах гээд маргалдаж байгаад тавиулсан чинь Энхтамир ах зугтаж яваад цаана сандал дээр суугаад уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

          7. Насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг хүүхэд над дээр ирээд Энхтамир ах нэг том ахад зодуулаад байна гэж хэлэхээр нь би тэр газарт нь яваад очтол Энхтамир уйлчихсан, духан дээр нь булдруу үүсээд уйлчихсан, духан дээр нь булдруу үүсээд улайчихсан подвольк нь урагдчихсан хүзүүн дэх эдгэж байсан шарх нь сэдрээд цус гарчихсан шарх руу нь подвольк нь орчихсон гаргах гээд сууж байсан. Энхтамираас би яасан бэ гээд асуусан чинь түрүүний муудалцдаг бандийн аав нь ирээд намайг зодчихлоо гэхээр нь намайг дуудсан жаахан хүүхдээс Энхтамирыг зодсон ах хаана байгаа юм бэ гэж асуусан чинь тэр хар өнгийн машинд байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

          8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10967/-ний дүгнэлт:

          -А.Э-ын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний язарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          -Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна /хх-50/

          9. Шүүгдэгч С. Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Машинаас буугаад тэр хоёр хүүхдийн араас гүйж очоод хоёр хүүхдийн хойноос нь шилэн хүзүүнээс нь базаад барьж авсан. Тэгтэл хүү Тэмүүлэн ирээд баруун гарт баригдсан хүүхдийг намайг зодсон хүүхэд биш байна гэхээр нь баруун гартаа барьсан хүүхдийг тавиад зүүн гартаа барьсан хүүхдийг барьсан чигээрээ машиндаа суулгаж цагдаа руу явна гээд чирч яваад машиндаа суулгасан чинь тэр хүүхэд хаалга хаахын завдалгүй үсрээд буучихаар нь дахин заамдаж аваад зууралдаж байтал хаанаас ч юм мэдэхгүй хоёр залуу гарч ирээд надтай барьцалдаж байгаад нөгөө хүүхдийг тавиулаад зугтаасан. ...Машиндаа суулгах гээд зууралдаж чирэх үед хүзүүн дээр нь байх шархыг хөндсөн, зууралдаж байх явцад духанд нь гараараа цохьсон байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд 1985 онд Нийслэлийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 76б зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 1999 онд Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 75-77/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул С. Д ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10967/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь С.Днь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг 62 дугаар байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А.Э-ыг “манай хүүхдийг зодлоо “ гэх шалтгаанаар хүзүүнээс нь базаж, духанд нь цохиж түүний биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний няцарсан шарх, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С. Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би маш их гомдолтой байна.  Манай хүүхдийн хүзүүн дээрх оёдол нь эдгэрээд гайгүй болж байхад нь оёдлын задалсан байсан. Гомдолтой байна. Цаашид манай хүүхдийн эрүүл мэндийн байдалд ямар үр дагавар гарахыг урьдчилан мэдэхгүй байна. Надад одоогоор баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, С. Д ын хувийн байдал “...53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С. Д ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч С.Д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч С. Д ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт С-ийн   Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ийн   Д ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. С.Д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай 

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Д сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР