| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0746/Э |
| Дугаар | 747 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 747
2019 12 19 2019/ШЦТ/747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Н-ийн Т холбогдох эрүүгийн 1910017810861 дугаартай 187/2019/0746/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....Хан-Уул дүүргийн.... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Н-ийн Т /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Туул голын эрэг дээр 20 цагийн орчим найз А.Сүхбатыг “гадуурхлаа” гэх шалтгаанаар Ц.А баруун нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Туул голын эрэг дээр 20 цагийн орчим найз А.Сүхбатыг “гадуурхлаа” гэх шалтгаанаар Ц.А баруун нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Насанд хүрээгүй хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-н.ий өдөр би Сүхбат, Бямбадорж, Оргилсайхан, Галмандах, Т гэх найзуудаараа Туул гол руу явж шорлог хийж идэж, усанд ороод 20 цагийн гэр лүүгээ явах гэтэл Сүхбат намайг явуулахгүй гээд гомдоод явахаар нь араас нь очтол Т араас ирж Сүхбаттай уулзсанаа эргэж хараад миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. ...Бид хоёрын дунд хэрүүл маргаан муудалцах зүйл байгаагүй. Т 250.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж өгсөн тул түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/
3. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пиво ууж байтал Оргилсайхан, Галмандах, Бямбадорж нар намайг гадуурхах өнгө аястай юм яриад байхаар нь миний уур хүрээд тэндээс явж байтал араас Амгаланбуу ирээд яагаад явах гээд байгаа юм бэ гэхээр нь би юм дуугарахгүй байсан чинь араас Т бид хоёр дээр ирээд надаас яагаад явах гээд байгаа юм бэ гэхэд Амгаланбуу Т руу нэг үг хэлээд муухай орилсон чинь Т эргэж хараад Амгаланбуугийн нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би тэндээс явтал миний араас тэд нар тараад явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т , Амгаланбуу хоёр заамдалцаад байхаар нь очоод салгасан. Тэгтэл Амгаланбуугийн зүүн талын нүд доод хэсэг шалбарч цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Т нүд рүү гараараа цохьчихсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9063/-ний дүгнэлт
-Ц.Амгаланбуугийн биед баруун нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-31/
6. Шүүгдэгч Н.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Пиво ууцгааж байтал Амгаланбуу, Сүхбат хоорондоо юм яриад байсан нэг харсан чинь Сүхбат улайчихсан, араас нь Амгаланбуу алхаж байхаар нь би Сүхбат дээр очоод юу болсон бэ гэж асуутал наадуул чинь намайг гадуурхаад байна гэсэн утгатай юм хэлэхээр нь би Амгаланбуугийн баруун талын нүд рүү баруун гараараа шууд цохьсон. Би Амгаланбууд 250.000 төгрөг өгсөн. Надад гомдол байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9063/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Туул голын эрэг дээр 20 цагийн орчим найз А.Сүхбатыг “гадуурхлаа” гэх шалтгаанаар Ц.А баруун нүд рүү нь гараараа цохиж түүний биед нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч Ц.Амгаланбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-14/, түүний хувийн байдал /...18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Н.Т гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Н-ийн Т г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР