Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 32

 

                               Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 251 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бат-Отгонд холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг 2560000 төгрөг гаргуулах”-ийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Ц.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэхэмжлэгч Ц.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Иргэн Д.Бат-Отгон нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нансалмаа надтай зээлийн гэрээ байгуулан 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зээлсэн болно. Д.Бат-Отгон нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд 8 дугаар сарын хүү 230000 төгрөгийн хамт, үлдэгдэл 2300000 төгрөг үлдсэнийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр Д.Бат-Отгон зөвшөөрч гэрээндээ нэмэлт бичиж гарын үсэг зурсан. Үунээс хойш үндсэн зээл болон хүүнд төлөлт хийхгүй явсаар 2014 сны 09 дүгзэр сард 230000 төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл 2300000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болж гарын үсэг зурсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл үндсэн зээл, хүүнд төлөлт хийгдээгүй явсаар сарын 230000 төгрөгийн хүү нийт 4 cap өгөөгүй бөгөөд нийт хүүний мөнгө 920000 төгрөг болж үүнийг үндсэн зээл дээр нэмж үлдэгдэл 3220000 төгрөг болж үндсэн зээлнээс 200000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 10-нд төлж гарын үсэг зурсан. Үлдэгдэл зээл болох 3020000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээгээ сунгасан. 2015 оны 04 дүгээр сард үндсэн зээлнээс 20000 төгрөг, хүүнд 3000000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард зээлийн хүүнд 300000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл, хүүнээс төлөлт хийхгүй явсаар 2015 оны 07 дугаар сард 6, 7 сарын хүү 600000 төгрөг үндсэн зээлээс 1400000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд дээрх төлөлтүүд хийгдсэний дараа үндсэн зээл 1600000 төгрөг үлдсэн. Миний бие Д.Бат-Отгоноос удаа дараа зээлийн гэрээнд заасны дагуу шаардаж, шүүхэд хандах болсон тухайгаа хэлэхэд та шүүхэд битгий өгөөч би удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрч надад хохирол учруулж байна. Иймд миний бие Д.Бат-Отгоноос үндсэн зээлийн үлдэгдэл 1600000 төгрөг, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр cap хүртэл нийт 6 сарын хүү болох 960000 төгрөг, нийт 2560000 /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч зохих шийдвэрийг гаргаж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бат-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 "...Д.Бат-Отгон би Ц.Нансалмаагаас 3500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Уг зээлийн хүүг cap бүр цалингаас суутгуулж төлж байсан ба үндсэн зээлээс хасч явж байгаад хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2000000 төгрөг өгч үндсэн зээлийг хааж дуусгасан. Нансалмаад 2015 оны 6, 7 дугаар сарын хүүг өгөөгүй байсан бөгөөд Нансалмаа нь үндсэн зээлээ хаачих, 6, 7 сарын хүүг тооцохоо болъё гэж хэлсэний дагуу 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2000000 төгрөгийг дансанд нь хийсэн. Иймд Нансалмаагийн нэхэмжилж буй үндсэн зээл 160000 төгрөг, хүү 960000 төгрөг нийт 2560000 төгрөгийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Бат-Отгон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 "Би Нансалмаагаас 2012 оноос хойш мөнгө зээлсэн. Буцааж өгч, авч байгаад 2014 онд хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Үүнийг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээ 5 сарын хугацаатай сунгасан. Нийт дүн нь 3500000 төгрөг болсон 2014 оны 07 дугаар сард 1200000 төгрөг үндсэн мөнгөнөөс хассан. 08 дугаар сард би жирэмсэний амралтаа авсан. 08 дугаар сард хүүгээ өгөөд үндсэн зээл 2300000 төгрөг үлдсэн. Анх гэрээ байгуулахдаа 5 сарын хугацаатай байгуулсан. 5 сарын хугацаа нь 08 дугаар сард дуусах байсан ч би жирэмсэний амралтаа авсан учир үндсэн мөнгөний үлдэгдэлтэй байсан. Хугацаа дууссан ч нэхэмжлэгч нэмэлтээр зээлийн гэрээг сунгаж явсан. Зээлийн гэрээ нь 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэнэ. 2 хувь үйлдэгдэх ёстой. Гэрээг сунгахдаа барьцаалан зээлдүүлэх гэрээ юм шиг хийсэн. Надад нэг хувийг гардуулдаггүй байсан. Нэхэмжлэгч зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг цалингаас суутгаж авдаг байсан. Би 2015 оны 02 дугаар сард ажилдаа орсон. 2014 оны 8, 9 дүгээр сарын хүүг өгөөд 10, 11, 12 дугаар cap, 2015 оны 01 дүгээр cap нийт 4 сарын хүүг би амралттай байсан учир суутгаж аваагүй. Гэрээний хугацаа дууссан байсан. Ажилд орсоны дараа 2 сард 230000 төгрөгийн хүү суутган авсан. 03 дугаар сард 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл нийт 4 сарын хүүг үндсэн зээл дээр нэмнэ гэхэд би зөвшөөрөөгүй. 03 дугаар сард 230000 төгрөгийн хүүг аваад үндсэн зээлээс 200000 төгрөгийг хасч цалингаас суутган авсан. 930000 төгрөгийг 4 сарын хуримтлагдсан мөнгө дээр нэмээд үндсэн зээлээ 3220000 төгрөг болгосон. 4 сарын хүүг үндсэн зээл дээр нэмнэ гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэрээг сунгаж өөрөө бичилт хийж явсан. Би 3 сарын үндсэн мөнгөнөөс 200000 төгрөг хассан гэж сунгасан гэрээн дээр нь гарын үсэг зурсан. Гэтэл хуримтлагдсан 4 сарын хүү 960000 төгрөг нэмж нийт үндсэн мөнгө 3220000 төгрөг гэж бичсэн байсан. Үүнийг би тухайн үед хараагүй. 200000 төгрөг үндсэн зээлээс хасав гэдэг дээр гарын үсэг зурсан. 2015 оны 2, 3, 4, 5 дугаар cap хүртэл цалингаас хүүг суутгаж байгаад 6 дугаар сараас ажлаасаа гарсан тул суутгал хийгдээгүй. 2015 оны 07 дугаар сард манай нөхөр рүү утсаар яриад үндсэн зээлээ дуусгачих гэсэн. 07 дугаар сард 2000000 төгрөг өгөхөд 6, 7 дугаар сарын хүүг тооцохгүй гэсэн. Үүнээс хойш үндсэн зээл хаагдсан тул хүү тооцох боломжгүй. 05 дугаар сард бичиж өгсөн хүсэлтийг нэхэмжлэгч өрөөндөө дуудаж хүчээр бичүүлсэн. Би тухайн үед хуримтлагдсан хүүг үндсэн зээл дээр нэмэхийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч тухайн үед шүүхэд хандана гэж дарамталдаг байсан. 2015 оны 7 дугаар сард зээл дууссан. Норлохсүрэн, Нарантуяа нарыг гэрчээр асуулгасан. Нарантуяагаас 40000 төгрөг, Норлохсүрэнгээс 80000 төгрөгийн авлага 2015 оны 06 дугаар сарын цалингаас гаргуулсан. Гэрч Норлохсүрэн нь тийм мөнгөний өглөг авлага байхгүй гэсэн. Нарантуяа нь 40000 төгрөгийг 04 дүгээр сарын хуримтлалд суутган авсан гэж мэдүүлсэн байдаг. Тэгтэл нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр 40000 төгрөг, 80000 төгрөгийг хувиараа авсан бараа материалынх нь мөнгө байсан түүнийгээ авсан гэж нэхэмжлэгч хэлж байхад гэрчүүд худал мэдүүлэг өгсөн. 5 сард хүсэлт бичиж өгсөн гэсэн. Үүнд хүсэлтээр гэрээ хийгдэхгүй. Нэхэмжпэгчийн нэхэмжилсэн 2560000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч өөрөө сайн дураараа сунгаж цалингаас суутган авч байсан" гэжээ.

              Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бат-Отгоноос зээлийн гэрээний үүрэгт 2560000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Нансалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Отгоноос улсын тэмдэгтийн хураамжид 55910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Бат-Отгон давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 02-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: а "...хариуцагч нь 2014 оны 10-р сараас 2015 оны 01-р сарын нийт 960000 төгрөгийн хүүг төлөөгүй, гэхдээ би уг мөнгийг үндсэн зээл 2300000 төгрөг дээр нэмж тооцохыг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч гэрээний ард бичилт хийж гэрээнд өөрчлөлт оруулан сунгаж байсан, гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн, 2015 оны 05-р сард нэхэмжлэгч Ц.Нансалмаад хүсэлт бичиж өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Иймд гэрээний ард талууд хугацаа болон хүүг тохиролцож гарын үсэг зурж байсныг шүүх 2014 оны 03-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигч зээлийн гэрээнд хүү болон алдангийг тохирсон тул хүү алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв" гэжээ.

           Гэрээний ард гарын үсэг зурсан гэхдээ 2014 оны 10-р сараас 2015 оны 01-р сарын нийт 960000 төгрөгийн хүүг үндсэн зээл 2300000 төгрөг дээр нэмж тооцно гэсэн бичвэр байгаагүй би хараагүй. Харин үндсэн зээлээс 200000 төгрөг хаслаа гэж хэлж тухайн үед гарын үсэг зуруулсан. Дараа нь нөхөж бичсэн байхыг үгүйсгэхгүй. 2015 оны 05-р сард нэхэмжлэгч Ц.Нансалмаад хүсэлт бичиж өгсөн гэсэн мэдүүлэг огт өгөөгүй. Нансалмаа нь өрөөндөө дуудан оруулж дарамталж байгаад өөрөө хэлж өгөөд бичүүлсэн гэж тайлбарласан.

Мөн гэрээний ард үндсэн зээлийн төлөх хугацааг хойшлуулж байна гэж гарын үсэг зурдаг байснаас ингэж сунгахдаа хүү, алданги тооцно, тооцохгүй гэсэн талаар тохироогүй тийм өгүүлбэр байхгүй бөгөөд хүү тооцлоо гээд гэрээний нэг хувийг надад өгч байгаагүй. 2014 оны 03-р сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 5 сарын хугацаатай байсан.

б.  "..хариуцагч Д.Бат-Отгон нь нэхэмжлэгч Ц.Нансалмааг 2015 оны 2, 3, 4, 5-р сарын цалингуудаас үндсэн зээл болон зээлийн хүүг авч байсан учраас цалин авч байгаагүй гэж тайлбарладаг ...цалингийн цэсний баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийг дээрх саруудад цалин авч байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байна. Цалингийн цэс дээр бол тухайн cap надад бодогдсон цалин байгаа нь тодорхой юм. Миний дансны хуулганаас хэдэн төгрөгний цалин авсан нь тодорхой харагдаж байтал шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үззлгүй дүгнэлт гаргаж байгаа нь нэг талыг барьсан мэт харагдаж байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр миний зүгээс нэхэмжлэгчээс миний цалинг хэрхэн өөртөө авч байсан талаар асуухад банкинд очих цалингийн цэсийг өөр үйлдсэн гэж тодорхой хариулсан. Тэгэхээр хариуцагч миний дансны хуулгаар хэдэн төгрөгийн цалин авч байсан нь харагдах юм.

            в. "...гэрч Батмандах нь "Нансалмаа нь үндсэн зээлийн мөнгөө өгчих, 6, 7-р сарын хүүг авахгүй гэсэн" гэж мэдүүлсэн боловч дээрх гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүх гэрч Батмандахын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ. Хариуцагч нь хамт ажилладаг Нарантуяагаас 45000 төгрөг, Норлохсүрэнгээс 80000 төгрөгийг нэхэмжлэгч Нансалмаа авсан байсан тул өгөх ёстой мөнгөнөөс хасч тооцно гэж тайлбар гаргаж гэрчээр дээрх хүмүүсийг асуусан боловч тэдгээр нь Нансалмаад мөнгө өгөөгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй болно" гэжээ.

           Гэрч Батмандахад хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан, мөн тухайн үед 2015 оны 6, 7-р сарын хүүг тооцохгүй үндсэн зээлээ хаачих гэсэн тул миний нөхөр Батмандах нь үндсэн зээл хаав гэж 2000000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар харагдаж байна.

Гэрч Нарантуяа нь 45000 төгрөг, Норлохсүрэн нь 80000 төгрөгийг Нансалмаад өгөөгүй гэдэг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад ямар баримтаар нотлогдоод шүүх үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Адил хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч байгаа гэж ойлгож байна.

            г. "...тэрээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6-р сард дууссан тул түүнээс хойших хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүрэгт хугацаанд гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн 2015 оны 8-р сараас 2016 оны 1-р сарын хүү болох 960,000 төгрөгийг хангаж шийдвзрлэх
үндэслэлтэй байна" гэжээ.

          Хариуцагч би зээлийн гэрээний хугацааг 2014 оны 8-р сард дууссан талаар мэдүүлэг өгсөн. Харин 2015 оны 6-р сард дууссан байсан талаар мэдүүлэг өгөөгүй байтал ийм дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

2. Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь 2015 оны 7 сард манай нөхөр рүү утсаар ярьж 6, 7-р сарын хүүг тооцохгүй үндсэн зээл 2000000 төгрөг өгчих гэж хэлсэний дагуу манай нөхөр өөрийн мобайл банкнаас 2015 оны 7-р сарын 22-нд Нансалмааг миний ажлын өрөөнд сууж байхад шилжүүлэн. Ингээд Нансалмаа нь өөрийн хувийн дэвтэр дээр үндсэн зээл дуусав гэж бичиж бид хоёр гарын үсгээ зурж байсан. Уг баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 7-р сарын 21-ний өдрийн 629 дугаартай шүүгчийн захирамжаар уг нотлох баримтыг нэхэмжлэгчээс албадан гаргуулах хүсэлтийг минь хангасан. Гэтэл уг баримтыг нэхэмжлэгчээс албадан гаргуулах ажиллагааг хийлгүй шүүх хурлаа зарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

3. Миний зүгээс гэрч Нарантуяа, Норлохсүрэн нараас нэмж асууж тодруулах зүйл байсан тул 2016 оны 9-р сарын 2-ны өдрийн шүүх хуралдаан дээр эдгээр гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх гэрчүүдийг асуухад нэхэмжлэгч, хариуцагч тал хоёулаа байлцсан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсаныг ойлгохгүй байна. Иймд 2016 оны 09-р сарын 02-ны өдрийн 251 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Ц.Нансалмаа давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа: ...Миний бие хариуцагч Д.Бат-Отгоны Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.   Хариуцагч Д.Бат-Отгон нь Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо "гэрээний ард гарын үсэг зурсан. Гэхдээ 2014.10 сараас 2015.01 cap нийт 960000 төгрөгийн хүүг үндсэн зээл 2300000 төгрөг дээр нэмж тооцно гэсэн бичвэр байгаагүй" гэжээ. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаад зээлийн хугацаагаа сунгая гэсэн Д.Бат-Отгоны хүсэлтээр хугацааг сунгаж гарын үсэг зурсан. Миний бие зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 222-р зүйлд заасны дагуу хүү тооцож авсан. Хууль болон гэрээнд заасны дагуу Д.Бат-Отгоны зээл төлөөгүй хугацаан дахь хүүг тооцсон байхад "хүү тооцно гэснийг хараагүй... дараа нь нөхөж бичсэн байхыг үгүйсгэхгүй" гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Зээлийн гэрээнд сунгалт хийсэн бичвэрийн яг ард талд хариуцагч гарын үсгээ зурсан байгаа. Дараа нь нөхөж бичих ямар ч
боломжгүй. Хэрэв гэрээнд хүү тооцно гэснийг олж хараагүй гарын үсэг зурсан бол хариуцагчийн өөрийнх нь хариуцлагагүй байдал гэж нэхэмжлэгч би үзэж байна. Мөн хариуцагч "2014.03.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 5 сарын хугацаатай байсан" гэжээ. 5 сарын хугацаатай байгуулсан гэрээг хариуцагч өөрөө зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадахгүй байснаас болж хариуцагчийн хүсэлтээр хугацаа сунгаж байсан. Гэтэл одоо нэхэмжлэгч миний бие хариуцагчид шахалт үзүүлж гэрээ байгуулж мөнгө зээлж, хугацаа сунгаж байсан юм шиг зүйл ярьж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

       2. Хариуцагч зээлийн гэрээ байгуулахдаа цалингаас суутгуулна гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн цалингаас зээлсэн мөнгөө авч байсан нь хариуцагч зээлсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь өгөхгүй удаа дараагийн үйлдэл гаргасантай нь холбоотой. Гэхдээ энэ иргэний хэргийн маргаан нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаж гэрээнд заасан зээлийн мөнгийг авахаар маргаж байгаа болохоос хариуцагчийн хэрхэн зээлээ төлсөн, нэхэмжлэгчийн хэрхэн зээлүүлсэн мөнгөө авч байсан талаар маргаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

       3. Гэрч Батмандах нь эхнэр Бат-Отгоны зээлсэн мөнгөнөөс 2 000 000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгийг аваагүй гэж нэхэмжлэгч миний бие маргаагүй. Гэтэл энэ асуудлыг маргааны сэдэв болгон гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Харин гэрч Нарантуяа, Норлохсүрэн нараас Бат-Отгоны мөнгийг миний бие аваагүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч миний тайлбараар давхар нотлогдож байгаа гэж ойлгож байна.

         4. Хариуцагч зээлийн гэрээний хугацааг 2015.06-р сард дуусгахаар тохиролцож гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байсаар байхад энэ талаар мэдээгүй юм шиг гомдол гаргаж байгаа нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс илт зайлсхийж, мөн дээрх мөнгийг төлөх хугацаа авч намайг хохироож байгаа үйлдэл юм. Би хариуцагч Д.Бат-Отгонд хууль бусаар мөнгө өгч, дарамт шахалт үзүүлж зээлийн гэрээ байгуулаагүй мөн зээлийн гэрээний хугацааг миний санаачлагаар сунгаагүй. Хариуцагч өөрөө шүүх эрх мэдлийн байгууллагад ажилладаг байж ийм увайгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн миний биеийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.    

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

         Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчсөн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдах бөгөөд аливаа маргаан, түүнийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Отгон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас 2012 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн цэсийг гаргуулах, Б.Батмандах, Г.Норлохсүрэн, Х.Нарантуяа нарыг гэрчээр асуулгах, Ц.Нансалмаагийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлээ дууссан гэж гарын үсэг зуруулсан талаар нотлох баримтыг нэхэмжлэгчээс албадан гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамж гаргажээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дахь хэсэгт “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасан байна. Зохигчийн аль нэг нь шүүхэд гаргавал зохих нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд эсрэг тал нь уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьбал, тухайн нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болох бөгөөд ийнхүү албадан гаргуулахдаа үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх зэрэг мөн хуулийн 38.6-д заасан үйл ажиллагаа явуулж болно.

 Хэдийгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг албадан гаргуулах хүсэлтийг хангахаар захирамж гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах”, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүй, захирамжид заасан баримт хэрэгт авагдаагүй, уг захирамжийн заалт биелэгдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлж өгөхийг хэргийн оролцогчоос хүссэн боловч шүүх уг нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Бат-Отгоны гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасугай.

2. Хариуцагч Д.Бат-Отгоноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                           Г.УЛАМБАЯР