Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ХШТ/29

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Н.Э-ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд заасны дагуу хорих ялыг эдлүүлсүгэй.

 

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

 

      Ц.ОЧ

 

      М.ПҮРЭВСҮРЭН

 

       С.СОЁМБО-ЭРДЭНЭ