Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1002

 

 

 

 

 

 

 

 

 

2019         12          03                                   2019/ШЦТ/1002       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч З.Болдбаатар, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ч.Наранцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо,  

Шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Яд холбогдох эрүүгийн 1909030620902 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35 дугаар гудамж 709В тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Я нь өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан дагавар охин болох 11 настай О.Номин-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35 дугаар гудамжны 709-В тоот өөрийн гэртээ 2019 оны 8 дугаар сарын 15-наас 2019 оны 8 дугаар сарын 16-нд шилжих шөнө бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж алгадаж, аман дээр нь гараараа дарж амьсгал боогдуулж хөхийг нь оролдож, үнсэж, сорж, бэлэн эрхтэн рүү нь гараа хийж бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Юу болсон талаар санахгүй байгаа тул мэдүүлэх зүйл байхгүй…” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би мэдүүлэг өгөхгүй.../хэсэг бодож/... мэдүүлэг өгнө...Би тухайн үед гэртээ дүүтэйгээ хамт байсан.  Аав 00 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд согтуу байсан.  Намайг дүүгээ сайн харсангүй гээд загнасан. /хэсэг уйлав/ Тухайн асуудлаас хойш хойд аавтай уулзаагүй. Аав бид хоёр гайгүй харилцаатай байсан.  Намайг зодсон асуудал байхгүй. Бэлэг эрхтэн оролдсон гэдэг нь худлаа.  Миний хөхийг аав Ядамсүрэн оролдоогүй. Аав согтуу намайг түшихэд нь хойшоогоо унаад духаа хөхрүүлсэн.  Миний өмнө өгсөн мэдүүлэг худлаа.  Надад гомдол санал байхгүй...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн үед гэртээ байгаагүй. Том охин Номин-Эрдэнэтэй утсаар ярихад “аав ярьсан, архи уугаагүй юм шиг байна, амттай юм авчирна гэсэн, та оройтвол наанаа хоночих” гэж хэлсэн. Тэгээд дахиад утсаар ярихад “бид хоёр унтлаа, аав 6-н буудал дээр буусан, юу авах уу гэж асуусан” гэсэн. Өмнө нь намайг хамаатны айлдаа хоноход манай 3 хонодог байсан болохоор юу ч бодоогүй. Маргааш нь ажил дээрээ очоод охинтойгоо ярихад “аав ажилдаа явчихсан, бид хоёр байна” гэж хэлсэн. Орой нь гэртээ хариад хоёр охиноо усанд оруулаад “өчигдөр та хоёр орон дээрээ унтсан уу” гэж асуухад “тийм” гэж хэлснээ царай нь хачин болохоор нь юу болсон талаар асуухад “аав нилээн согтуу орж ирээд намайг загнасан” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад хандаад шүүх эмнэлэгт охиноо үзүүлэхэд “зүгээр байна” гэж хэлэхээр нь тайвширсан. Охин Номин-Эрдэнийг сэтгэл зүйчид үзүүлсэн бөгөөд сэтгэл санааны байдал гайгүй, хичээл сурлагандаа сайн байгаа. Математикийн сонгоны ангид шалгалт өгч ороод Ядамсүрэн төлбөрийг нь төлсөн...” гэв.

 

Эрүүгийн 1909030620902 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Я мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өглөө өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 35 дугаар гудамж 709В тоотод байсан. Өдөр 12 цагийн үед Гачуурт руу ажилдаа явсан. Орой 22 цаг хүртэл барилгын ажлаа хийж байгаад автобусанд суугаад 7-н буудал дээр буугаад Очироо гэх найзтайгаа таарсан. 6-н буудалд байрлах “Жасмин” дэлгүүрээс хар өнгөтэй “экс” нэртэй 0.75 литрийн архи авсан. Очироогийн гэр манай гэрийн ар талын 3 дахь гудамжинд байдаг. Авсан архиа хувааж уучихаад 00 цагийн үед өөрийн гэртээ очсон. Гэрт ороход 2 охин баруун талын орон дээр унтаж байсан. Би газар дэвссэн даавуун дээр очиж унтсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд би өөрийн том охин Номин-Эрдэнийг загнаж байсан. “Хажууд ирж унтаач” гэж хэлсэнээ санаж байна. Мөн подволкыг нь сөхөөд хөхийг нь хөхөж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Өглөө босоод “аав нь чамайг зодсон уу, загнасан уу” гэж асуутал “үгүй” гэж хэлэхээр нь би “ээждээ битгий хэлээрэй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 50 минутын үед манай ээж Ичинхорлоо ажилдаа явсан. Би өөрийн 6 настай охин дүү Аминзаяатай хоёулаа үлдсэн. Бид хоёр оройны 22 цаг болох гэж байхад гэрийнхээ шар орон дээр унтахаар хэвтсэн. Бид хоёр унтаж байгаад би шөнө 00 цаг өнгөрч байхад сэрсэн. Намайг сэрэхэд дүү миний хажуугаар хэвтэж байсан. Дүүгийн цаагуур манай хойд аав Ядамсүрэн ирчихсэн хэвтэж байсан. Тэгээд байж байхад манай 6 настай дүү сэрсэн. Аав бид хоёрт сайхан хандаад хацар, духан дээр үнссэн. Би эргээд унтаад өгсөн. Миний бие эвгүй болоод ирэхээр нь сэрэхэд хойд аав Ядамсүрэн миний саарал ретузийг доошлуулчихсан салтаа руу гараа хийчихсэн бэлэг эрхтнээр оролдож байсан. Би гарыг нь холдуулаад ретузээ буцаагаад татсан. Аав босч ирээд миний дээр гараад миний майкыг дээшлүүлж байгаад миний 2 хөхийг гараараа оролдсон. Би айгаад түлхэж байгаад “бие засмаар байна” гэж худлаа хэлээд боссон. Би “гадаа гаръя” гэхэд гаргаагүй. “Хувингаа гарга” гэхээр нь би хувингаа гаргаж шээсэн. Буцаад орон дээр очоод хэвтэхэд дахиад миний хөхийг оролдоод байсан. Би “дахиад бие засмаар байна” гэж худлаа хэлээд боссон. Би улаан өнгийн хувин дээр очиж суугаад “гэдэс өвдөөд байна” гэж хэлээд бараг 10 гаран минут суусан. Хойд аав босоод хойморт газар очиж хэвтсэн. Намайг “хурдан бие зас” гээд загнаад байсан. Манай 6 настай дүү шар орон дээр ганцаараа байсан. Би хувингаасаа босоод ор руугаа явах гэтэл “надтай хамт унт” гээд дуудаад байхаар нь “одоохон жаахан суугаадахъя” гээд хувин дээрээ сууж байтал аав өөрөө хүрээд ирсэн. Нүүрээрээ над руу ойртсон, тэр үед царай нь их уурлаж байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би айгаад тонгойгоод “одоо бослоо” гэж хэлээд боссон. Тэр үед аав согтуу байсан. Би ор руугаа орох гэтэл оруулахгүй байхаар нь “юм уугаадахъя” гэж хэлээд цай уусан. Хойд аав намайг “наашаа энд газар хэвт” гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гээд байсан. Тэгсэн чинь “би чамайг хүчээр хэвтүүлнэ шүү” гээд байхаар нь “би энэ талд хэвтэнэ” гээд нилээн хол очиж хэвтсэн. Хөнжилтэйгээ хамт наашаа ойртоод миний майкыг сөхөөд “миний хөхийг гараараа имрээд оролдоод” байсан. Тэгж байснаа миний 2 хөхийг үнссэн. Би гараараа хаахад “гараа ав, тэгэхгүй бол алаад хаячихна шүү” гэж хэлээд миний амыг гараараа хүчтэй тагласан. Тэр үед  амьсгалж чадахгүй болоод хэцүү байсан. Аав гараа аваад “дахиад гараараа дарвал ална шүү” гэж хэлсэн. Би гараа холдуулаад аав миний хөхийг хөхөж эхэлсэн. Би орилоод уйлсан. Тэгэхэд хөхөхөө болиод над руу муухай хараад “юундаа уйлаад байгаа юм, чимээгүй бол, орилох юм бол хохичино шүү” гэж хэлсэн. Би чимээгүй болсон. Өөрөөсөө арай хийж холдуулчихаад “бие заслаа” гэж дахиж худлаа хэлээд хувин дээрээ очиж суусан. “Номин-Эрдэнэ хурдал” гээд дуудаад байсан. Би “за” гэж хэлээд суугаад байсан. Намайг “зодно” гээд байхаар нь айгаад очиж хажуугаар нь хэвтсэн. Гэнэт хөнжлөөрөө бүтээгээд дахиад миний хөхийг оролдож эхэлсэн. Тэгээд гараа доош нь явуулаад миний ретузийг доош нь тайлах гэж хүчтэй татсан. Би тайлуулахгүй гэж оролдсон. “Гараа ав, авахгүй бол боогоод алчихна шүү” гэж хэлээд миний аман дээр гараараа дарж байгаад хөнжлөөрөө бүтээсэн. Би арай хийж нэг гараараа ам дарсан гарыг нь холдуулсан. Тэгээд хөнжлөө дээшээ сөхөөд боссон. Тэгсэн чинь намайг “хэвт” гэж хэлэнгээ хутга хийдэг газар руу яваад байхаар нь айгаад буцаж хэвтсэн. Миний өмдийг доош нь татсан. Баруун гараа миний салтаа руу хийгээд миний бэлэг эрхтнээр оролдоод байсан. Би айгаад “гэдэс өвдөөд байна” гэж худлаа хэлээд хувин дээрээ очоод суусан. Миний хажууд хэсэг ирж сууж байгаад тамхи татсан. Би нилээн удаан суусан болохоор хөл өвдөөд хувингаасаа боссон. Би сандал дээр очоод суутал “намайг ирж хэвт” гэхээр нь “үгүй” гэхэд загнаад, би хажууд нь очиж хэвтсэн. Миний ретузийг доошлуулаад гараараа бэлэг эрхтэн оролдоод, миний бэлэг эрхтэнг долоогоод байсан. Тэгж байснаа гэнэт өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргасан тэгэхээр нь би хойд аавын хөл рүү нь өшиглөөд цааш нь түлхсэн. Би гаръя гэж бодоод бостол миний цээж рүү нэг түлхсэн. Би хойшоо хар зурагтны суурины ирмэгийг духаараа мөргөж унасан. Тэгээд би чанга уйлахад “чимээгүй бол алаад хаячихна шүү” гээд байхаар нь чимээгүй болоод дүүгийнхээ хажуугаар хэвтэх гэтэл “надтай хамт хэвт, одоо би чамайг яах ч үгүй” гэхээр нь би хажууд нь хэвтсэн. Тэгээд миний толгойн дээр гараа тавиад хэвтэж байснаа унтаад өгсөн. Би аяархан доошилж байгаад босоод өмд, цамцаа өмсөөд утсаа аваад гадаа гарсан. Ээжтэйгээ ярих гээд залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Би яахаа мэдэхгүй гадаа зогсож байгаад гэртээ буцаж ороод шар орон дээр дүүгийнхээ хажуугаар орж хэвтсэн. Аавыг сэрчихэж магадгүй гэж бодоод унтаагүй хэвтээд байсан. Өглөө болоод хашааны хаалга дуугарсан тэгтэл хойд аав Ядамсүрэн надад хандаж “өчигдрийн болсон явдлыг ээждээ хэлж болохгүй шүү, ер нь хэнд ч битгий хэлээрэй” гэсэн. Би за гэж хэлээд гараад хашааны хаалгаа онгойлготол ээж биш Сандаг гэдэг хөрш өвөө байсан. Тэр хүн ааваас барилгын ажил байгаа хийх үү гэж асуучихаад гараад явсан. Аав босч ирээд миний толгойг илээд “өчигдөрийнхөө болсон явдлыг ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед ажил руугаа явлаа гээд гараад явсан. Тэрнээс хойш эргэж ирээгүй. 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад ээж ажлаа тараад ирсэн. Гэр цэвэрлээд, хоолоо хийгээд, дүү бид хоёрыг ээж усанд оруулсан. Орны даавуугаа солих гэж байснаа “аав чинь энэ дээр унтсан уу” гэхээр нь “наахан талд нь хэвтсэн” гэж хэлсэн. Тэгээд “хэвтчихээд босоод явсан юм уу” гэж ээж тодруулж асуухаар нь “үгүй” гээд би ээждээ болсон явдлын талаар бүгдийг хэлж уйлсан. Миний 2 хөхийг имрээд гараараа олон удаа оролдсон. Дараа нь гараа миний салтаа руу хийгээд бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Миний бэлэг эрхтэнг долоогоод хөхийг үнсээд байсан. Миний хөхийг чанга сороод байсан. Уруул дээр үнсээгүй, хацар дээр үнссэн. Хүч хэрэглэсэн, Алгадсан , түлхсэн, гар хөлөн дээр хүчтэй дарсан, гараараа аман дээр дарж амьсгал боогдуулсан. Намайг босно гээд байсан болохоор баруун хацар руу нэг удаа алгадсан. Би зурагтны суурь мөргөж унасан дух жаахан өвдөж байна. Ядамсүрэн нь бэлэг эрхтнээ гаргасан боловч надтай ямар нэгэн бэлгийн ажил хийгээгүй, миний салтаа руу хийгээгүй. Яг хийх гэж байхад нь би өшиглөчихсөн. Харин миний эрхтэн рүү гараа хийгээд оролдоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 15-ны орой 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад найзтайгаа уулзсан. Тухайн үед миний утасны цэнэг дуусаж байсан. Миний охон Номин-Эрдэнэ над руу залгаж мессеж бичээгүй болохоор би санаа зовоогүй. Би найзуудтайгаа байж байгаад гэнэт бөөлжөөд толгой эргээд явж чадахгүй байсан тул 6-н буудалд танил эгчийндээ хоносон. 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 11 настай охин Номин-Эрдэнэ, 6 настай охин Аминзаяа хоёр байсан. Би хоолоо хийгээд хүүхдүүдээ усанд оруулсан. Усанд орсон юм чинь цагаан хэрэглэлээ солъё гээд ярилцсан. Би охиноосоо “энэ цагаан хэрэглэл дээр аав чинь унтсан юм уу” гэж асуухад Номин-Эрдэнэ “аав жаахан хэвтсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “дүүтэйгээ орон дээр унтаагүй юм уу, аав чинь хаана унтсан юм бэ, аав чинь газраар унтаагүй юм уу” гэж асуусан. Тэгтэл Номин-Эрдэний царай нь сонин болоод уйлаад “аав миний хөхөөр оролдоод, хоёр хөхийг бариад хөхсөн” гэж хэлсэн. Өөр яасан гэж асуутал “миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн, аман дээр гараараа дарж амьсгал боогдуулсан, түлхэж унагах үед духаа цохисон, баруун талын хацар руу нэг удаа алгадсан” гэж хэлсэн. Би “аав чинь боовоо гаргаж ирээд салтаа руу чинь хийсэн үү” гэж асуухад “аав боовоо гаргаж ирээд яг хийх гээд байхаар нь би хөлөөрөө өшиглөөд болиулсан” гэж ярьсан. Охины дух нь жаахан хавдсан. Баруун хөхнийх нь дээхэн талд жижигхэн улаан зүйл харагдсан. Охины хэлж байгаагаар хойд аав нь чанга үнсэх үед үүссэн байх. Гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Нас тоолсон тухай тэмдэглэлд “...Насанд хүрээгүй Отгондаваагийн Номин-Эрдэнэ /РД: АЮ08251229/ нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 11 нас 3 сар 4 хоногтой. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх үед 10 нас 3 сар 4 хоногтой байсан...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад миний төрсөн дүүгийн нөхөр Ядамсүрэн над руу “Ичинхорлоо гэртээ байхгүй юм шиг байна, би гачууртад ажил хийж байгаа, одоо гэртээ харихаас” гэж ярьсан. Би Ядамсүрэнтэй ярьж байгаад “чи архи уучихсан юм уу” гэж асуухад “ажил дээрээ жаахан уусан” гэж хэлсэн. Би ярьж дуусаад дүү Ичинхорлоо руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Ядамсүрэн өмнө нь нэг удаа Номин-Эрдэнийг айлгасан гэж байсан. Хүчирхийлсэн гэж сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4291 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн хөнжлийн даавуунд 505 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бүтээлгэнд 202 мм, 309мм, 203мм татах чангаах хүчний үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин ханзралтууд байна.
  3. Ягаан өнгийн даавуу гэмтэлгүй байна...” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4877 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:

1. Бор өнгийн бүтээлэг, бор эрээн хөнжлийн даавуу, ягаан эрээн өнгийн хөнжлийн даавуу дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй...” гэжээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

           Шүүх Сэтгэц эмгэг судлалын №1168 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Энэ оны 8 сарын үед би гэртээ дүүтэйгээ хамт унтаж байсан. Унтаж байгаад сэрсэн чинь аав Ядамсүрэн орж ирээд тэрийг нь би хараад буцаад унтаж байсан чинь намайг хөх хэсгээр оролдоод илээд байсан...Би бие засаад орлуугаа хэвтэх гэсэн чинь аав намайг газар хэвт гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Намайг хэвт гээд байсан. Тэгсэн дахиад хөх оролдоод байсан. Би орилсон чинь миний амыг гараараа дарсан. Тэгсэн миний дээр гараа тавьж байгаад унтаад өгсөн....Дүгнэлт:

  1. О.Номин-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Номин-Эрдэний сэтгэл зүйд өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.
  2. О.Номин-Эрдэнэ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. О.Номин-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Номин-Эрдэнэ нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9982  дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:

  1. О.Номин-Эрдэнийн охин хальс урагдал гэмтэлгүй байна.
  2. О.Номин-Эрдэний үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
  3. О.Номин-Эрдэнийн гадна бэлэг эрхтэн, үтрээ орчимд гэмтэл эмгэг өөрчлөлт үгүй байна.
  4. О.Номин-Эрдэнэ нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
  5. О.Номин-Эрдэний биед баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

              Шүүх Сэтгэц эмгэг судлалын №1136 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Я нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Б.Я нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.
  4. Б.Я нь хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Яд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11549 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:

  1. Б.Я нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
  2. Б.Ягийн шодой хэвийн үедээ 9х3 см, массаж хийлгэсний дараах хэмжээ 12х3.5 см байна. Арьсан доор гадны биед үгүй.
  3. Б.Я нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Ядамсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 дугаар хуудас/, гэрч А.Чимэдийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Я.Аминзаяагийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Д.Даваанямын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Б.Я нь 2019 оны 8 дугаар сарын 15-наас 2019 оны 8 дугаар сарын 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35 дугаар гудамжны 709-В тоот өөрийн гэртээ гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий харилцаатай дагавар охин болох 11 настай О.Номин-Эрдэнийг өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан үг хэлээр айлган сүрдүүлж,  нүүрэн тус газар нь алгадаж, аман дээр нь гараараа дарж амьсгалыг нь боогдуулах зэргээр бие болон сэтгэл зүйд хүч хэрэглэн улмаар хувцасыг нь тайлж, хөхийг нь оролдож, үнсэж, сорж, бэлэн эрхтэнг гараараа оролдох, долоох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийн “...Хойд аав миний 2 хөхийг имрээд гараараа олон удаа оролдсон. Дараа нь гараа миний салтаа руу хийгээд бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Миний бэлэг эрхтэнг долоогоод хөхийг үнсээд байсан. Миний хөхийг чанга сороод байсан. Уруул дээр үнсээгүй, хацар дээр үнссэн. Хүч хэрэглэсэн, Алгадсан , түлхсэн, гар хөлөн дээр хүчтэй дарсан, гараараа аман дээр дарж амьсгал боогдуулсан. Намайг босно гээд байсан болохоор баруун хацар руу нэг удаа алгадсан. Ядамсүрэн нь бэлэг эрхтнээ гаргасан боловч надтай ямар нэгэн бэлгийн ажил хийгээгүй, миний салтаа руу хийгээгүй...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, 

Гэрч Д.Ичинхорлоогийн “...Номин-Эрдэний царай нь сонин болоод уйлаад “аав миний хөхөөр оролдоод, хоёр хөхийг бариад хөхсөн” гэж хэлсэн. Өөр яасан гэж асуутал “миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн, аман дээр гараараа дарж амьсгал боогдуулсан, түлхэж унагах үед духаа цохисон, баруун талын хацар руу нэг удаа алгадсан” гэж хэлсэн. Би “аав чинь боовоо гаргаж ирээд салтаа руу чинь хийсэн үү” гэж асуухад “аав боовоо гаргаж ирээд яг хийх гээд байхаар нь би хөлөөрөө өшиглөөд болиулсан” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Ягийн “...“Хажууд ирж унтаач” гэж хэлсэнээ санаж байна. Мөн подволкыг нь сөхөөд хөхийг нь хөхөж байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №9982 дугаар  дүгнэлтээр “...Дүгнэлт...5.О.Номин-Эрдэний биед баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт,

О.Номин-Эрдэнэ нь бага насны хүүхэд болохыг тодорхойлсон төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл,

Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийг сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №1168 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Яг сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №1136 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл бага насны буюу насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг дэлгэрэнгүйгээр, тогтвортой, тодорхой мэдүүлж, үүнийг гэрч Д.Ичинхорлоо давхар нотолж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжын дагуу хөхөнд цус хуралт үүссэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэгт өртсөн насанд хүрээгүй хохирогч нь бага насны хүүхэд болохыг хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болон хэрэгт цугларсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ягийн үйлдэл нь “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тэдгээр нь илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.

Хэрэг болсон үйл явдлыг тодорхойлбол 2019 оны 8 дугаар сарын 15-наас 2019 оны 8 дугаар сарын 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35 дугаар гудамжны 709-В тоотод Б.Я нь дагавар охин О.Номин-Эрдэнэ, төрсөн охин Я.Аминзаяа нарын хамт байсан ба тэдгээр нь унтаж амрахаар орондоо хэвтэх үед Б.Я дагавар охин Л.Номин-Эрдэнийг “хамт хэвтэе” гэж дуудан улмаар дургүйцэх үед нь уурлан “чимээгүй бол алаад хаячихна шүү” гэх мэтээр үг хэлээр сүрдүүлж, алгадан, амыг нь дарах зэргээр хүч хэрэглэн хажуудаа зэрэгцэж хэвтүүлэн улмаар хүүхдийн хувцасыг сөхөж доошлуулан хөх, бэлэг эрхтнийг оролдох, үнсэх, долоох зэргээр бэлгийн харилцааны шинжтэй зүй бус үйлдлээ тодорхой хугацааны туршид үргэлжлүүлжээ.

О.Номин-Эрдэнийн зүгээс Б.Ягийн уг үйлдлийг таслан зогсоох талаар хэд хэдэн удаа оролдлого хийжээ.

Хэдийгээр бага насны хүүхэд О.Номин-Эрдэнийн бэлэг эрхтэнд шүүгдэгч Б.Я бэлэг эрхтнээ оруулж хурьцал үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй боловч бага насны хүүхдийн халдашгүй байх эрхийн эсрэг бэлгийн шинжтэй ямарваа нэг үйлдэл хийснийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай Эрүүгийн хуульд зохицуулжээ. 

Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлх насны буюу бага насны хүүхэд нь эмнэл зүйн хувьд бие, физологи, сэтгэл зүй нь хөгжөөгүй, эмзэг, бусдаас хараат байдаг бөгөөд тийнхүү бэлгийн харилцааны шинжтэй хэлбэрийн төдий үйлдлийг хэсэг хугацааны туршид үргэлжлүүлэн хийснээр тухайн хүүхдийн хувьд сэтгэлзүйн хүчтэй цочролд орж цаашлаад зөв хүн болж төлөвших нөхцлийг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул ийнхүү Эрүүгийн хуульд тусгайлан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар тусгасан байна.           

Эрүүгийн хуулийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ  нь 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн байх ба энэ гэмт хэрэгт өртөх үедээ 11 нас 3 сар 4 хоногтой бага насны хүүхэд байсан нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч Д.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Яг бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ нь “мэдүүлэг өгөхгүй” эсвэл “мэдүүлэг өгнө”гэж янз бүрийн байдлаар ярих ба ярьж, мэдүүлэг өгөх явцад уйлах зэргээр сэтгэл санааны тогтворгүй байдалтай, цочирдсон шинж илрэх тул түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин О.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн 2  удаагийн мэдүүлэг нь гэрч Д.Ичинхорлоо, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүний тухайн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх дүгнэсэн болно.     

Иймд шүүх шүүгдэгч Б.Яг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...насанд хүрээгүй хохирогч Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн гэсэн ба энэ нь урьд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байдал үүссэн тул энэ байдлыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Шүүх насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар үндэслэлээ дээр тодорхой дурьдсан бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж гэж үзлээ.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоогоос “...Б.Ягээс хохиролд 4-5 сая төгрөг авсан. Цаашид хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжилсэн баримтаар гаргасан зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирч, өртсөн шинж байдлыг харгалзан түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Б.Ягээс жич нэхэмжлэх эрхтэй болох дурьдаж шийдвэрлэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Яг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч Б.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.  

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс биеэ зөв авч явах нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн, гэр бүлийн гишүүдийн холбоо харилцаатай байдал, бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй, бусдаас хамааралтай байдлыг далимдуулсан, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Яг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яд 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яд оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

  

5. Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нараас гэмт хэргийн улмаас цаашид гарсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Б.Ягээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Яд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН

                   ШҮҮГЧИД                             Д.РЕНЧЕНХОРОЛ

                                                                 З.БОЛДБААТАР