| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0538/И |
| Дугаар | 131/ШШ2016/00547 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2016/00547
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт, *******ын *******гийн
Ш.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 оны 12 сарын 10-ны өдөр Ш.*******тай гэр бүл болж, хүү 2001 оны 09 сарын 04-ний өдөр хүү Г., 2004 оны 08 сарын 12-ны өдөр хүү Г. нарыг төрүүлсэн. 2016 оны 06 сарын 18-ны өдөр Ш.******* өвчний улмаас нас барсан. Би 2 хүүдээ тэтгэмж тогтоолгох гэтэл Ш.*******ийн 1987 оны 09 сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл ХБ-ийн трестийн манаач, гагнуурчин, 1990 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 сарын 01-ний хүртэл мужаан, Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 430 дугаар архивын лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архивын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн лавлагаа, Ш.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 06 сарын 20-ны өдөр нас барсны гэрчилгээний хуулбар, Ш.*******ийн 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 09 сарын 10-ны өдрийн 89 дүгээр тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь Ш.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Ш.******* нь 1987 оны 09 сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн манаач, гагнуурчин, 1990 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 сарын 01-ний хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн -ны мужаан, тус аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 430 дугаар лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архивын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн лавлагаа, Ш.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 06 сарын 20-ны өдөр нас барсны гэрчилгээний хуулбар, 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 09 сарын 10-ны өдрийн 89 дүгээр тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд С.*******гийн хүсэлтээр Ш.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шинэбандийн *******ийн 1987 оны 09 сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн манаач, гагнуурчин,
1990 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 сарын 01-ний хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн -ны мужаан, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ