Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

2019         11          18                                   2019/ШЦТ/970       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч  П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж),

Шүүгдэгч, /хохирогч/ Л.О (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н нарт холбогдох эрүүгийн 1909007561067 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Сэврэй суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хувиараа гутлын худалдаа эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 15-р байр 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Бэх Очир” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13-394 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр иргэн Л.Оын өмчлөлийн Тоёотө приус-20 маркийн 61-65 улсын дугаарайт автомашины урд гуфер, зүүн толины хүрээ, баруун хойд гэрлийг нөхөртэй маргалдсан гэх шалтгааны улмаас устгаж гэмтээн 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 15 дугаар байрны автомашины зогсоол дээр иргэн П.Ганзоригийг хэл амаар доромжилсон гэх шалгааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /шүүгдэгч/ Л.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909007561067 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 сарын 09-наас 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Ганбатыг хоёр хүүхэдтэй нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарч ирсэн. Би нөхрөөсөө түрүүлээд 2 хүүхдийг нь хөтлөөд машин руугаа явж байхад ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чигт тэр машин маш хурдтай орж ирээд буцаж ухраад манай нөхөр, Ганбат хоёрын урд тулаад /бараг мөргөөд/ зогссон. Тэгэхэд манай нөхөр Ганзориг “хүн мөргөлөө” гэж хэлээд машиных нь хамар руу гараараа 1 удаа алгадсан чинь жолооч согтуу залуу бууж ирээд манай нөхрийг шууд цохиод авсан. Би гүйж очоод салгах гэж зууралдахад миний хөмсөг рүү цохихоор нь би холдсон. Эргээд харахад манай нөхрийг цохиод байсан. Би буцаж очоод нөхрөө татаж аваад явж байтал араас нуруу руу өшиглөсөн үү цохисон уу тэгэх үед би газар унасан. Тэр үед миний нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэр үед эхнэр нь машиныхаа хажууд хараад зогсоод байхаар нь би “нөхрийгөө аваач” гэсэн чинь нөхөртөө ойртож чадахгүй, нөхрөөсөө айгаад зогсоод байсан. Тэгж байгаад машинаа унаад хөдлөөд явах гэхээр нь би тоосго бариад одоо цагдаа ирж байгаа, чамайг явах юм бол цонхыг чинь хагална гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь машинаа ухраах гэж байхад нөхөр нь намайг цохих гээд машин тойрч элдсэн. Гүйцэхгүй болохоороо буцаж очоод газар сууж байсан Ганбатын нүүр лүү өшиглөөд цаана нь тонгойгоод байж байсан манай нөхрийг элэгдээд өшиглөөд байсан. Тэр үед нэг дүү нь РС тоглоомын газраас гарч ирээд нилээн харж зогсож байгаад ахыгаа аваад цагдаа ирэхээс өмнө зугатаасан. Нөхөр бид 2 араас нь гүйж очоод зууралдаж байгаад манай нөхөр 3-4 удаа нүүр рүүгээ цохиулсан. Удалгүй цагдаа ирсэн, аав нь бас гарч ирсэн. Манай нөхөр ерөөсөө тэр хүний машинд ойртоогүй. Тоосго барихын хувьд барьсан, тоосгоор цохиогүй, машиных нь ганц нэг газар гараараа цохисон, өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө аавын бие муудлаа гэхээр нь 00 цагийн үед аавын байрны гадаа ирээд зогсоол руу ортол нэг залуу шээгээд зогсож байсан. Тухайн үед манай эхнэр жолоо барьж байсан, би хажууд нь , манай дүү охин Бүжинлхам ард сууж явсан. Тэгээд зогстол тэр залуу хаалга онгойлгоод дайрлаа гэхээр нь би буусан. Буугаад тэр залуутай муудалцсан чинь эхнэр нь хажуунаас орж ирээд нүүр рүү цүнхээрээ савсан. Тэгээд бие биенээ цохилцсон, түлхсэн, зулгаасан. Би тэр залууг цаашаа гээд түлхсэн чинь аманд нь миний гар ороод хазагдсан. Тэгж байгаад эхнэр нь миний машины урд гупер руу өшиглөсөн, бөгсний гэрлийг эхнэр нь өшиглөсөн. Буруу талын толийг эхнэр нь тоосгоор цохисон. Нөхөр нь копуд дээр гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдреөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хорооллын 15-р байрны гадна зогсоол дээр эхнэр Нандинзаяагийн хамт үл таних залууд зодуулсан. Байрны гадаа хүн хүргэж өгөхөөр гарч ирсэн. Энэ үед саарал өнгийн 61-65 УНС улсын дугаартай Приүс-20 маркын тээврийн хэрэгсэл хурдан гарч ирээд манай эхнэр Нандинзаяаг бараг мөргөөд зогссон. Үл таних согтуу залуу машинаас бууж ирээд үгийн зөрүүгүй над руу дайрч “миний урд машинаа тавьдаг чи хэн бэ” гээд зодож эхэлсэн. Мөн манай эхнэрийг зодсон. Эхнэр нь гэх хүүхэн хараад зогсож байсан. Баруун чихний мөгөөрс хугарсан, зүүн гарын дунд болон ядам хурууны хумс хугарсан. Баруун гарын дунд хурууны хумс хугарсан. Доод уруулын дотор хэсэг язарч хавдсан, цээжний баруун хавирга хэсгээр маш их өвчинтэй хөдүүолэж байна. зүүн шанаа, хацар хэсэг хавдартай өвчин зовиуртай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 15 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019.02.10-ны шөнө манай аавын бие муудаад гэрээсрэ дүү Бүжинлхам, эхнэр Хонгорзул бид гурав Сүхбаатар дүүргийн 7-р хороо Дөрвөн уул захын|хойд талын байрны дундах зогсоол дээр үл таних залуу шээгээд зогсож байхаар нь манай эхнэр Хонгорзул машинаа зогсоолд ухраагаад зогсоох гэтэл шээж байсан залуу “намайг дайрлаа” гээд миний сууж байсан суудлыг хаалгыг татаж онгойлгохоор нь би машинаас бууж тэр залуутай маргалдаж байтал хажуу талаас нэг хар цамцтай эмэгтэй миний нүүрэн тус газар самардсан түүний хажууд нь нэг залуу намайг хэл амаар доромжпоод байхаар нь би гараараа мангасдахад ам руу нь миний хуруу орж миний гарыг хазсан тэгээд 3 залуу нэг эмэгтэй нийлж над руу дайраад байсан. Цээж рүү нөхөр нь өшиглөсөн. Хамар, зүүн хацар руу эхнэр нь тортой юмаараа савсан. Би нөгөө залууг мангасдахад миний хуруу аманд нь орчихоор нь гараа татсан чинь хэгз татагдсан. Эхнэр нь миний машины буруу талын хажуугийн толийг өшиглөөд хагалчихаар нь би эхнэрээ машинаас холдуул гэсэн чинь эхнэр нь дахиад урд гуперын зүүн талыг хага өшиглөсөн. Би 2 залууг заамдаж аваад машинаа гаргасан чинь эхнэр нь машины араас өшиглөөд зөв талын хойд гэрэл цуурсан. Эхнэр нь явбал цонхыг чинь хагална гээд тоосго бариад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Ганзориг эхнэртэйгээ 2 охин бид гурвыг хүргэж өгөх гээд гарсан. Ганзоригийн эхнэр манай 2 охиныг аваад түрүүлж гарсан. Ганзориг бид хоёр араас нь гарсан. Би бага охинтойгоо Ганзоригийн машин дээр очих үед манай том охин Зоригоо ахыг зодоод байна гэсэн. Ганзоригийн эхнэр нь гүйгээд очиход тэр залуу түлхээд унагасан. Би очоод “боль” гэсэн чинь “чи бас хамаатан уу гээд миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Би зогсоол дээр шээгээгүй. Байрнаас гарч ирэнгүүт зам байгаа зам гараад зогсоолтой, гэрээс нь гарч ирээд дөнгөж машин дээр нь очтол маргаан болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч У.Буянтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэр өдөр би өвөөгийнд 11 хороололд байж байтал Хонгороо эгчийн дугаараас Бүжинлхам эгч залгаад “ах чинь гадаа хүнтэй зодолдох гээд байна” гэхээр нь гараад очтол Отгонбаяр ах 2 ахтай барьцалдаад зогсож байсан. Араас нь бас нэг туранхай ах бариад зогсож байсан. Нэг эмэгтэй гар цүнхээрээ Отгонбаяр ахын нүүр рүү саваад байсан. Тэгээд би Отгонбаяр ахыг салгаад, машин руу очиход машины хаалга онгойлгоод манай эгч Хонгорзул руу дайрч байхаар нь очоод “эгчээ болиочээ” гэсэн чинь “хараал хэлээд салаавч гаргаад гартаа байсан тоосгоор машиных нь толь шилэн дээр цохиод” байсан. Тэгээд эргээд харсан чинь машины цаана Отгонбаяр ахыг газар унагаасан, бүдүүн ах өшиглөсөн. Би очоод “болиочээ” гэсэн чинь тэр эгч “түй май” энэ тэр гээд орилж хашгираад улам дэврээгээд байсан. Тэр 3 ах бид нар руу дайраад байсан. Тэр эмэгтэй тоосго бариад газар цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн нөхөр болох Отгонбаярын хамт 15-р байрны үүдний зогсоол дээр ирсэн чинь 2 залуу бие засаж байсан. Тэгээд тойрч яваад машинаа тавих гээд ирсэн чинь нэг залуу нь ирээд яг машинаа тавих гэж байсан чинь хаалга онгойлгоод “чи одоо яаж яваад байгаа юм хүн дайрлаа” гэж хэлэхээр нь манай нөхөр “би зүгээр машины тавьж байна” гээд хоорондоо заамдалцаад авсан. Тэгээд хоорондоо муудалцаад цохилцсон. Тэгээд байж байтал эхнэр нь гарч ирээд тортой юм барьсан байсан ба тэр зүйлээрээ манай нөхрийн толгой руу саваад цохисон.  Тортой юм нь тараад унасан. Тэгээд хоорондоо харилцан зодоон болоод байсан салгах гэж нэлээн үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Баруун 5 дугаар хавирганы зөрүүгүй хөндлөн далд хугарал, тархи доргилт нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч М.Аригуунтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хамар, зүүн хацар, хэлэнд зулгаралт, цээж зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2193 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

1. П.Ганзоригийн биед баруун 5-р хавирганы зөрүүгүй хөндлөн далд хугарал тархи доргилт, уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 2, 3 хуруунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр монетан ээмэг 146.200 /нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуу/, автомашины хохирол 391.200 /гурван зуун ерэн нэгэн мянга хоёр зуу/ төгрөг, нийт 537.400 /таван зуун гучин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Ганзоригийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 15 дугаар байрны автомашины зогсоол дээр иргэн П.Ганзоригийг “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун 5-р хавирганы зөрүүгүй хөндлөн далд хугарал тархи доргилт, уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 2, 3 хуруунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Л.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Ганзоригийн мэдүүлэг, гэрч Э.Ганбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2193 дугаартай дүгнэлт, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч П.Ганзоригийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрчээс хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Оын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр “нөхөртэй маргалдсан” гэсэн шалтгааны улмаас иргэн Л.Оын өмчлөлийн “Тоёота приус-20” маркийн 61-65 улсын дугаарай автомашины урд гупер, зүүн толины хүрээ, баруун хойд гэрлийг устгаж гэмтээн 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Оын мэдүүлэг, гэрч У.Буянтогтох, Г.Хонгорзул нарын  “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Нг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Оаас “...Хохирлын талаар маргаан байхгүй. Мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийсэн байх тул шүүгдэгч Б.Нг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Ганзоригоос “...шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын хувьд маргаан байхгүй, бүрэн төлж барагдуулсан. Цаашид гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт  /хх-ийн 119 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгч Л.Оыг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Л.О, Б.Н нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.О, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Нг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            5. Шүүгдэгч Л.О, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Б.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН