Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00544

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* *******, *******, ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн суманд төрсөн, 55 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1983 оны 06 сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгч, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 онд Баянхонгор аймгийн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр багт малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.******* Баянхонгор аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 06 сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984 оны 01 сарын 08-ны өдрийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны 1986 оны талархал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 1746 тоот лавлагаа, 1981 оны 06 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Социализмын зам нэгдлийн 1986 оны 07 сарын 19-ний өдрийн мэндчилгээ, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* Баянхонгор аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, Баянхонгор аймгийн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984 оны 01 сарын 08-ны өдрийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны 1986 оны талархал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 1746 тоот архивын лавлагаа, 1981 оны 06 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар, Баянхонгор аймгийн Социализмын зам нэгдлийн 1986 оны 07 сарын 19-ний өдрийн мэндчилгээ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ийн 1983 оны 06 сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр,

1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ