Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 996

 

 

 

 

 

 

 

   2019        11          29                                      2019/ШЦТ/996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909027451276 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 27 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Т нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хангай хотхонд хохирогч Б.Энхтунгалагийг хүргэж өгөх явцад машинд унагасан гээгдэл эд хөрөнгө болох Хиаоми редми ноте7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 440.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Тыг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хангай хотхонд хохирогч Б.Энхтунгалагийг хүргэж өгөх явцад машинд унагасан гээгдэл эд хөрөнгө болох Хиаоми редми ноте7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 440.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хангай хотхонд хохирогч Б.Энхтунгалагийг хүргэж өгөх явцад машинд унагасан гээгдэл эд хөрөнгө болох Хиаоми редми ноте7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 440.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Энхтунгалагийн "...Би 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 40-50 минутын хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн ойролцоо байх Монгол банкны урд талаас би хадам ээж Мөнхчимэг, хүү Анандын хамт ...Хангай хотхоны уулзвар зүүн эргэж ороод чигээрээ явсаар байгаад 502 дугаар байрны урд байх Европ жимс ногоо мухлагийн хойно ирээд тооцоогоо хийгээд буусан. Буух үед машин дотор утас унах чимээ сонсогдоогүй ...бууснаасаа хойш 4-5 минутын дараа залгасан холбогдох боломжгүй болсон байсан ...жолооч нь нүүрээ их тод будсан, бор шаргал өнгийн үзүүр хэсэгтээ тод өнгөтэй үстэй дээгүүрээ ханцуйгүй хувцастай эмэгтэй байсан. жолоочийн хажуу талын суудал дээр цагаан пудволктой орчим насны хар өнгийн халимаг үстэй эрэгтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

            "Дамно" ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

            Эд мөрийн баримт хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

   яллагдагч Д.Тын "...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 08-45 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад зам дагуу хүн гар өргөхөөр нь аваад Хангай хотхонд хүргэж өгөөд эргээд явсан.Тэндээс хөдлөөд шинэ зам руу эргээд явж байхад нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад явж байхад тэр хүн энд нэг гар утас байна гээд надад өгсөн тэгэхээр нь би тэр утсыг нь аваад эргээд нөгөө хүнд өгөх гэхээр танихгүй ямар хүн хаясан нь мэдэхгүй болохоор аваад явж байгаад сим картыг нь хаяад өөрийн гар утсандаа хийж ашигласан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Тт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Тт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР