Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00546

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн

Д.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 05 сарын 07-ны өдөр Д.*******г гуйгаад байхаар нь хашаа байшингийн гэрчилгээгээ өгсөн. Надад 2 сарын хугацаатай хэрэглээд өгнө гэж хэлсэн боловч хашаа байшингийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан. Одоо Д.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Д.******* нэгдэлчин буудлын арын ёотон цагаан байранд байсан. Түүний машины дугаар *******, одоо эд байдаг, гэдэг буудалд ирж очдог гэж сонссон. Д.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, банкны тодорхойлолтууд, Баянхонгор аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2013 оны 02 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 02 сарын 20-ны өдөр олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Д.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.*******гаас Д.******* нь хашаа байшингийн гэрчилгээг авч өгөөгүй ба оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хүсэлт гаргагчийн Д.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, /утас / гийн *******г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******г эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Л.НАРАНГЭРЭЛ