| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0548/И |
| Дугаар | 131/ШШ2016/00564 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2016/00564
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын
Б.*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1999 оны 07 сард Б.*******тэй танилцаж, 2001 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2004 онд охин С.ийг төрүүлсэн. Бид хоёр нэг гэрт орж амьдрахдаа 2 талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн. 2016 оны 05 сард миний эхнэр өвчний улмаас нас барсан. Иймд охин С.д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул 2001 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл Б.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.******* 2001 оноос Б.*******тэй хамтран амьдарсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон учир 2001 оноос 2016 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл Б.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгоно гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн Засаг даргын 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 41 дүгээр тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь Б.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.******* 2001 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Б.*******тэй хамтран амьдарч байсан нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн Засаг даргын 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 41 дүгээр тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.*******ын хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т.*******ыг 2001 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Б.*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ