Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2016/01011

 

  2016 оны 10 сарын 25 өдөр

 Дугаар 183/ШШ2016/01011

             Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, Толгойт өөрийн байранд байрлах “” ХХК /РД:2601125/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, Буянт Ухаа өөрийн байранд байрлах “Пирамид Орд”ХХК /РД:5086418/-д холбогдох

Бетон зуурмагийн төлбөрт 1.136.690.393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “” ХХК нь “” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ байгуулж, БМ300 маркийн 15.000 метр куб бетон зуурмагийг 1 метр куб нь 143.000 төгрөг, бетон шахагчийн төлбөр 1 метр кубыг 7.000  төгрөгөөр тус тус тооцон худалдан авахаар тохирсон. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу “” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд бетон зуурмагийг “” ХХК-д гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн. “” ХХК бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрт 1.397.407.000  төгрөгийг гэрээний 3.8 дахь хэсэгт заасны дагуу сар бүрийн 5, 20-ны өдөр тооцоо нийлж, сар бүрийн 10, 25-ны өдрийн дотор төлж байхаар тохирсны дагуу “” ХХК нь 613.402.520  төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цементээр тооцон нийлүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр нь 784.004.480 төгрөг байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт худалдан авагч төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги бэлтгэн нийлүүлэгч талд төлөхөөр заасан байдаг. Уг гэрээний дагуу  2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх алданги 256.253.362 төгрөг байна. Гэтэл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул “”ХХК нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлээд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 123 хоногийн алданги 960.432.551 төгрөгийг нэмж, нийт 1.136.690.393 төгрөгийг  “” ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ байгуулж, М300 маркийн 15.000 метр куб бетон зуурмаг, 1 метр куб нь 143.000 төгрөг, бетон шахагчийн төлбөр 1 метр куб 7.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирсон. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу “”ХХК-иас “” ХХК нь 2015 оны 11 дүгээр сард 80.000.000 төгрөгийн бетон зуурмаг авсан.“” ХХК Хятад улсын компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан байхад “” ХХК-ын ажилтан ******* ирж уулзаж зах зээлийн үнээс хямдаар бетон зуурмаг нийлүүлнэ гэсэн тул “” ХХК нь өмнөх гэрээгээ цуцалж “” ХХК-тай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компани нь “” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сард бетон зуурмаг аваагүй.  Харин “” ХХК нь манайхаас төлбөртөө цемент авч байсныгаа тооцохгүй байна. Мөн талууд гэрээндээ сар бүрийн 5, 20-ны өдөр тооцоо нийлж, сар бүрийн 10, 25-ны өдрийн дотор төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл төлбөрөө хийж явж байхад “” ХХК нь яагаад 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс алданги тооцоод байгаа нь эргэлзээтэй байна. “ “ ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан мөртлөө манайд НӨАТ-ын баримт өгч байгаагүй. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НӨАТ-ын баримт явуулсан гэж байгаа мөртлөө уг баримтаа одоо гаргаж ирж байгаа тул албан ёсны нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал НӨАТ-ын төлбөрийг нэхэмжлэлийнхээ үнийн дүнд оруулж тооцож байна.   ХХК бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу М300 маркийн бетон зуурмагийг манай компани захиалагчийн хувьд хяналт тавьж улсын барилга архитектур корпорацийн лобараторт шинжилгээ хийлгэхэд шинжилгээний дүнд М216 марк гэсэн шинжилгээ гарсан. “” ХХК нь гэрээг дүгнээгүй байхад мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч  үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 784.004.480  төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй бид хоорондоо тооцоо нийлээгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-иас авч байсан цементээр тухайн өдрийн төлөгдөөгүй үнийн дүнгээс хасаж тооцож алдангаа тооцсон. “” ХХК-ийн нийлүүлж байсан цементээс манайх алданги тооцоогүй. Мөн НӨАТ-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн огноо, НӨАТ-ын тайлан дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гардаг. Манайд цемент орж ирсэн үнийн дүнгээс НӨАТ бичиж өгсөн гэдэг нь манай компани НӨАТ-ын тайлан татварын албаны цахим сайтад бүртгэлтэй байгаа. Хариуцагч тал бетон зуурмагийг нийлүүлснийг хүлээн зөвшөөрч 784.004.480 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх саналтай гэсэн дээр НӨАТ-ын төлбөр орсон байгаа. Манай компаний зүгээс “” ХХК-тай холбогдож  НӨАТ-ын баримтаа ирж авахыг хэлсэн боловч  аваагүй. “” ХХК-ийн татварын цахим; ороход НӨАТ-ын падаан нь“Өлзийбуян” ХХК-нд худалдан авалт хийсэн гэдгээр орсон. “” ХХК нь НӨАТ-ын баримтаа очиж авах боломжгүй байна гэхэд нь мэйлээр НӨАТ-ын баримтаа явуулж, НӨАТ-ын тайландаа“Өлзийбуян” ХХК-ийг оруулсан. Мөн чанарын шаардлага хангахгүй байна гэхэд нь “” ХХК-ийн ерөнхий инженер Батхүүг байлцуулан акт үйлдэж, шалгахад бетон зуурмаг нь М300 дээш цохиж байсан тул манай талаас чанарын шаардлага хангасан гэж үзэж байна. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнд зааснаар худалдан авагч тал нь худалдан авсан бетон зуурмагийнхаа дээжийг чанарын шаардлага хангасан газар тодорхой хэмжээгээр хадгалж, бичилт авснаас хойш 28 хоногийн дотор акт өгдөг. “” ХХК нь “” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагаас дээж авч 28 хоног хадгалж чанарын шаардлага хангасан эсэх дээр шинжилгээ хийлгэдэг тул ямар нэгэн доголдолтой бараа нийлүүлээгүй. Нийт 446 хоногийн алданги нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн НӨАТ-ын тайланд сар бүрийн 10-ны дотор татварын тайланг тайлагнан гэсэн байна. НӨАТ-ын тайланг жилийн эцэгт тайлагнах боломжгүй. Уг тайлан хоёр хувь үйлдэж нэг хувийг өөрийн компанид нөгөө хувийг нь “” ХХК-д шилжүүлэх байсан. Манай нэхэмжлэлийн шаардлагыг гэрээг дүгнэж чанаргүй нийлүүлсэн барааны төлбөрийг хасаж, үлдэгдэл төлбөр тооцоог талууд хоорондоо тооцоо нийлсэний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулахад “” ХХК болон“” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж бичгээр байгуулсан тул уг гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэж байна. Талууд гэрээндээ Худалдагч “” ХХК гэрээнд заасан хэмжээгээр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч “” ХХК нь гэрээнд заасан бетон зуурмагийн төлбөрийн гэрээнд заасан хугацаа, хувиарын дагуу худалдагч талд төлж барагдуулна гэдгийг талууд харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу “” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 9.245 метр куб бетон зуурмагийн “” ХХК-д нийлүүлсэн гэдэг нь хавтас хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Иймд нийт нийлүүлсэн 9.245 метр куб бетон зуурмагийг 1.397.407.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлснээс “” ХХК нь 613.402.520 төгрөгийг “” ХХК-д төлж барагдуулснаас үлдсэн төлбөр нь 784.004.480 төгрөгийг “” ХХК нь “” ХХК-иас шаардах эрхтэй. Мөн “” ХХК нь “” ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй. Энэ нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуульд заасан журмын дагуу алданги тооцож нэхэмжилж байгаа. Үүнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс, гэрээнд заасан 0,1 хувиар тооцож“” ХХК-иас төлөгдсөн төлбөрийг хассан байдлаар зөвхөн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцсон. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тооцсон алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрэхгүй байгаа. Талууд гэрээгээр алдангийг тохиролцсоны дагуу “” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул гэрээнд заасан журмын дагуу алданги тооцсон тул алдангийг “”ХХК төлөх нь зүйтэй. “” ХХК нь гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 784.004.480 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг дээр маргахгүй байна. “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. “” ХХК нь “” ХХК нь доголдолтой бараа нийлүүлсэн гэх тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь “” ХХК-иас “” ХХК-д нийлүүлсэн М300 маркийн бетон зуурмаг нь гэрээнд заасан гэрээгээр тохиролцсон тоо ширхэг, чанарын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар уг эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь ямар нэгэн гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байдаг. Уг бетон зуурмагийг “” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд “” ХХК–д хүлээлгэж өгснийг “” ХХК-ийн ажилтан хүлээж авч шалгаад албан ёсоор гарын үсэг зурж авсан байдаг. Энэ хугацаанд “” ХХК нь “”ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийг чанарын шаардлага хангахгүй доголдолтой байна гэх асуудлыг гаргаж байгаагүй. Гэтэл талууд маргалдаж уг асуудал шүүх дээр ирсний дараа “” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь доголдолтой байсан гэх асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч тал нь танайх 15.000 метр куб бетон зуурмаг нийлүүлэх ёстой байтал 9.245 метр куб бетон зуурмаг нийлүүлсэн тул үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэх асуудал ярьж байна. Уг үлдэгдэл бетон зуурмагийг нэхэмжлэгч тал нийлүүлээгүй үндэслэл нь хариуцагч тал өмнө нь авсан бетон зуурмагаас 784.004.480 төгрөгийг “” ХХК-д төлөөгүй тул нэхэмжлэгч бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнээс татгалзах эрхтэй гэдэг нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Мөн “” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон байсан тул “”ХХК нь бетон зуурмагийг гэрээний дагуу нийлүүлэх боломжгүй болсон гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ бол дууссан байгаа. Энэ хугацаанд “” ХХК нь “” ХХК-ийг төлбөрөө төлнө үү гэх байдлаар маш удаан хугацаанд харж үзсэн. Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийг тооцоогоо нийлмээр байна гэхээр нь хангалттай удаан хугацаагаар хүлээсэн боловч өөрсдөө тэр талаараа асуудал гаргаж, ирээгүй. Бид шүүхээс асуудлаа шийдвэрлэж байхаар эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдвэрлүүлье гэх үүднээс эвлэрүүлэн зуучлах төвд хандаж байсан боловч талууд тохиролцож чадаагүй. Иймд уг нөхцөл байдлыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ” ХХК хариуцагч “Пирамид Орд” ХХК-д холбогдуулан бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөрт 784.004.480 төгрөг, 446 хоногийн алданги 352.685.913 төгрөг, нийт 1.136.690.393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ байгуулан БМ300 маркийн 15.000 метр куб бетон зуурмагийг 1 метр куб нь 143.000 төгрөгөөр тооцон, бетон шахагчийн төлбөрийг 1 метр кубыг 7.000  төгрөгөөр тус тус тооцон 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд нэхэмжлэгч тал нийлүүлж, хариуцагч тал худалдан авахаар тохирсоны дагуу 9.245 метр куб бетон зуурмаг нийлүүлсэний төлбөрт хариуцагчаас 613.402.520 төгрөгийг авч, үлдэгдэл 784.004.480 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул 446 хоногийн алданги 352.685.913 төгрөг, нийт 1.136.690.393 төгрөгийг шаардаж байна гэжээ.    

 

Хариуцагч тал хэлэхдээ ”... манай компани гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал манай компанитай тооцоо нийлж, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаараа харилцан тооцоо нийлээгүй, мөн НӨАТ төлөөгүй бөгөөд доголдолтой бараа нийлүүлсэн. Гэрээний дагуу үндсэн үлдэгдэл болох 784.004.480 төгрөгийг зөвшөөрч байна. Харин алданги 352.685.913 төгрөгийг зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ байгуулан БМ300 маркийн 15.000 метр куб бетон зуурмагийг 1 метр кубыг нь 143.000 төгрөгөөр тооцон, бетон шахагчийн төлбөрийг 1 метр кубыг нь 7.000  төгрөгөөр тус тус тооцон 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд нэхэмжлэгч тал нийлүүлж, хариуцагч тал худалдан авахаар тохирсоны дагуу 9.245 метр куб бетон зуурмагийг хариуцагчийн нийлүүлэх газар болох Нисэхийн Буянт Ухаа хороололын барилгын талбайд хариуцагчийн барилгын гүйцэтгэлийг хийж байгаа “Өлзийбуян” ХХК-д хүлээлгэн өгч, нийлүүлсэний төлбөрт хариуцагчаас 613.402.520 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл үлдсэн төлбөрөө төлөөгүй, дээрхи гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн нь хэрэгт авагдсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ /хх8-9, 88-90/, Төлбөр төлөх график /хх10/, “” ХХК-ийн захирал *******гийн өр төлбөр барагдуулах тухай уулзалтын тэмдэглэл  /хх13/, “” ХХК ”Өлзийбуян” ХХК нарын бетон зуурмагийн нийт борлуулалт /хх14/, гүйцэтгэх захирлаар Б.Дайчинхүүг томилсон гэх “” ХХК-ийн захирлын тушаал /хх22 /, ”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дайчинхүүгийн тайлбар /хх26/, ” ХХК-ийн захирал *******гийн тайлбар /хх87, 160-161/, ” ХХК-ийн барилгын зураг /хх96-100/, ” ХХК-ийн ня-бо Ж.Батбаярын гаргасан тооцоо /хх101/, хариуцагчийн тайлбар /хх107-109/, Бетон зуурмагийн шинжилгээний дүн /хх110-114, 123-130/, НӨАТ падаан /хх118/, Бетон зуурмагийн сертификат /хх119-122/, Бетон зуурмагийн чанарын гэрчилгээ /хх137-154/, “Өлзийбуян” ХХК-ийн В блок 7,8 давхарын бетон зуурмагийг шийдийн алхаар цохисон үр дүн /хх170/, Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 02/03-09 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хариуцагчаас бэлтгэн нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “” ХХК нь “” ХХК-тай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж,  9.245 метр куб бетон зуурмагийг нэхэмжлэгч компани нийлүүлсэн болон нэхэмжлэгчид613.402.520 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй боловч нэхэмжлэгч тал хариуцагч талтай гэрээгээ дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдээгүй, чанарын доголдолтой бараа нийлүүлсэн тул үндсэн төлбөр 784.004.480 төгрөгийг мөн татгалзаж байна гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбо отой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хэрэгт авагдсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ  /хх8-9, 88-90/, Төлбөр төлөх график /хх10/, “” ХХК-ийн захирал *******гийн өр төлбөр барагдуулах тухай уулзалтын тэмдэглэл  /хх13/, “” ХХК ”Өлзийбуян” ХХК нарын бетон зуурмагийн нийт борлуулалт /хх14/, гүйцэтгэх захирлаар Б.Дайчинхүүг томилсон гэх “” ХХК-ийн захирлын тушаал болон “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дайчинхүүгийн тайлбар /хх22, 26/, ” ХХК-ийн захирал *******гийн тайлбар /хх87, 160-161/, ” ХХК-ийн барилгын зураг /хх96-100/, ” ХХК-ийн ня-бо Ж.Батбаярын гаргасан тооцоо /хх101/, хариуцагчийн тайлбар /хх107-109/, Бетон зуурмагийн шинжилгээний дүн /хх110-114, 123-130/, НӨАТ падаан /хх118/, Бетон зуурмагийн сертификат /хх119-122/, Бетон зуурмагийн чанарын гэрчилгээ /хх137-154/, “Өлзийбуян” ХХК-ийн В блок 7,8 давхарын бетон зуурмагийг шийдийн алхаар цохисон үр дүн /хх170/, Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл болон зохигчдын тайлбараар тус тус хариуцагчийн татгалзлын үндэс тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Харин хариуцагч нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан үнийн дагуу тооцоогүй буюу 2015 оны 8 дугаар сарын 15,18, 27,30-нд нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг 1 метр кубыг 143.000 төгрөгөөр тооцолгүй 148.000 төгрөгөөр,  2015 оны 10 дугаар сарын 22-23, 11 дүгээр сарын 01-02-нд нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг 155.000 төгрөгөөр тус тус тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн нь хэрэгт авагдсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх 02/03-09 тоот гэрээ /хх8-9, 88-90/, “” ХХК”Өлзийбуян” ХХК нарын бетон зуурмагийн нийт борлуулалт /хх14/, “” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагны алдангийн тооцоо /хх30-31/, гэрээний 3.6-д заасны дагуу 148.000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа талаар нэхэмжлэгч тал хариуцагчид мэдэгдсэн гэх 2015 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 02/15-100 дугаартай албан бичиг /хх131/, хариуцагчийн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч талаас үнийг 148.000 төгрөг болгох талаар саналыг манайд мэдэгдсэн гэх тайлбар, нэхэмжлэгчийн үнийг өвлийн тарифаар тооцохоор болсон талаар албан бичиг болон амаар хариуцагчид мэдэгдсэн гэх тайлбар зэргээр үнийг 2015 оны 8 дугаар сарын 12-оос 148.000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд, мөн үнийг 155.000 төгрөгөөр тооцох талаар талууд тохиролцсон гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.  

 

Зохигчдын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээний 3.8.1, 6.5 дахь хэсэг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг нэхэмжлэгч шаардах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй хэдий ч төлбөрийг тооцоолохдоо гэрээнд заасны дагуу тооцоогүй байна гэж шүүх үзлээ.  

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийг сар бүрийн 10, 20-ны дотор төлж байхаар заасан тул алдангиийн хэмжээг гэрээнд заасны дагуу  тооцоход хариуцагчаас 446 хоногийн 352.685.913 төгрөгийн алдаги шаардсанаас 2015 оны 9 дүгээр сарын 11-ээс 16-ны хоорондох 5 хоногийн 1.006.329.480 төгрөгийн алданги 5.031.650 төгрөг, 9 дүгээр сарын 17-оос 19-ний хоорондох 2 хоногийн 1.024.818.480 төгрөгийн алданги 2.049.638 төгрөг , 9 дүгээр сарын 20-оос 22-ны хоорондох 1.009.656.480 төгрөгийн 2 хоногийн алданги 2.019.314 төгрөг, 9 дүгээр сарын 23-аас 27-ны хоорондох 4 хоногийн 1.004.099.000 төгрөгийн алданги 4.016.396 төгрөг, 9 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 06-ны өдрийн 976.938.480 төгрөгийн 2 өдрийн алданги 1.953.878 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ны өдрийн 2 хоногийн алданги 971.240.480 төгрөгийн алданги 1.942.482 төгрөг, 10 дугаар сарын 05-аас 10 дугаар сарын 06-ны өдрийн 1 хоногийн 940.125.480 төгрөгийн алданги 940.126 төгрөг, 10 дугаар сарын 07-оос 10 дугаар сарын 09-ны өдрийн 2 хоногийн 890.348.480 төгрөгийн алданги 1.780.698 төгрөг, 10 дугаар сарын 12-оос 10 дугаар сарын 15-ны өдрийн 3 хоногийн 833.151.480 төгрөгийн алданги 2.499.458 төгрөг, 10 дугаар сарын 16-аас 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 хоногийн 805.676.480 төгрөгийн алданги 805.677 төгрөг, 10 дугаар сарын 18-аас 10 дугаар сарын 22-ны өдрийн 4 хоногийн 799.754.480 төгрөгийн алданги 3.199.020 төгрөг, 10 дугаар сарын 23-аас 10 дугаар сарын 27-ны өдрийн 4 хоногийн 795.225.480 төгрөгийн алданги 3.180.904 төгрөг, 10 дугаар сарын 28-аас 10 дугаар сарын 30-ны өдрийн 2 хоногийн 779.440.480 төгрөгийн алданги 1.558.882 төгрөг, нийт 30.978.123 төгрөгийн алданги тооцохоос 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн алдангийн тооцоо 67.541.132 төгрөг, нийт 98.519.255 төгрөгийн алданги дээр 2015 оны 10 дугаар сарын 31-ээс 12 дугаар сарын 31-ний хоорондор 62 хоногийн алданги 48.325.342 төгрөг, 112 хоногийн алданги 779.440.480 төгрөгийн 112 хоногийн алданги 87.297.392 төгрөг, 123 хоногийн алданги 95.871.243 төгрөг, бүгд 419 хоногийн алдангид нийт 330.013.232 төгрөгийн алданги хариуцагч төлөхөөр байна гэж үзлээ.

 

Харин гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг тооцоход 2015 оны 10 дугаар 23-аас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд бетон зуурмаг нийлүүлэхдээ талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 02/15-100 дугаартай албан бичиг хүргүүлсэний дагуу төлбөрийг 148.000 төгрөгөөр тооцохоор болсоныг нэхэмжлэгч 155.000 төгрөгөөр тооцсон байх тул хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үндсэн үүргийн гүйцэтгэлд 994.185.480 төгрөг төлөх байснаас 157 мерт куб бетон зуурмагийг 148.000 төгрөгөөр тооцоход 23.236.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 159 мерт куб бетон  зуурмагийг 148.000 төгрөгөөр тооцоход 23.532.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 166 мерт куб бетон  зуурмагийг 148.000 төгрөгөөр тооцоход 24.568.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 170 мерт куб бетон  зуурмагийг 148.000 төгрөгөөр тооцоход 25.160.000 төгрөг, дээрхи саруудын тооцооны зөрүү нь 4.654.000 төгрөг байх тул 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар 994.185.480 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас 9 дүгээр сарын 10-ны өдрийн 16.247.000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 13.321.000 төгрөг, 9 дүгээр сарын 12-ны өдрийн 9.436.000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10.395.000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ны өдрийн 9.744.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3.423.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6.671.000 төгрөг, 9 дүгээр сарын 19-ны өдөр 12.789.000 төгрөг, нийт 82.026.000 төгрөг тус тус төлсөнийг хасч тооцон, 23.236.000 төгрөг болон помпны үнэ 1.099.000 төгрөг, 23.532.000 төгрөг помпны үнэ 1.113.000 төгрөг, 24.568.000 төгрөг помпны үнэ 1.162.000 төгрөг, 25.160.000 төгрөг помпны үнэ 1.190.000 төгрөг, нийт  101.060.000 төгрөгийг нэмж тооцоод, нийт 1.013.219.480 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас 9 дүгээр сарын 20-нд 3.563.000 төгрөг, 9 дүгээр сарын 22-нд 5.558.000 төгрөг, 9 дүгээр сарын 27-нд 21.518.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-нд 5.642.000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 5.698.000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 18.802.000 төгрөг, 12.313.000 төгрөг, 10 дугаар сарын 06-нд 49.777.000 төгрөг, нийт 122.871.000 төгрөгийг хасч тооцоход 10 дугаар сарын 07-ны байдлаар 890.348.480 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 10 дугаар сарын 09-өөс 10 дугаар сарын 30-ны хооронд 110.908.000 төгрөг хариуцагч төлсөнийг хасч, нийт 779.440.480 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 779.440.480 төгрөг, 419 хоногийн алданги  330.013.232 төгрөг, нийт 1.109.953.712 төгрөгийг хариуцагч “” ХХК-с гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.236.681 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 5.999.353,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.705.219 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХнь:

           

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “” ХХК-с 1.109.953.712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэмжлэлийн шаардлагын үлдэх 27.236.681 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 5.999.353,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с 5.705.219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ талууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 


                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ