| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1818/Э |
| Дугаар | 1884 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хохирогч Н.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Б.Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05689 2416 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1995 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 065 дугаар ангид харуулчин, буудагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн 2-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Дөлгөөнийг приус 20 маркийн автомашин дотор хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг,
Мөн шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Дөлгөөнийг приус 20 маркийн автомашин дотор бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх явцдаа эсэргүүцлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Мөн шүүгдэгч Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холлитууд бааранд А.Шинэтулгыг зодож эрүүл мэндэд нь “Дух уруулын дээд хэсгийн зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язрал, 2 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Тухайн өдөр “Hollywood” баарны тамхи татах өрөөнд 2 найзтайгаа тамхи татаад зогсч байтал А.Шинэтулга орж ирээд “Тамхи байна уу?” гэхээр нь “Байхгүй” гэсэн. Тэгсэн чинь “Чи хөдөөнийх үү?” гэхээр нь “Тийм, би хөдөөнийх” гэсэн чинь над руу жаахан агсарсан маягтай дайраад байсан. Тэгээд би А.Шинэтулгыг мөргөж унагаахад түүний найзууд нь орж ирж, намайг бас давхар зодсон. Тэр үед А.Шинэтулгын утас, цаг хоёр алга болсон юм байна лээ. Гэтэл цагдаа хүрч ирээд, намайг утас, цаг хоёрыг нь хулгайлсан гэж авч яваад, цагдаагийн байгууллага дээр очиж би байцаалт өгсөн. Маргааш өглөө нь “Hollywood” бааранд очиж шалгатал тус баарны үйлчлэгч охин утас, цаг хоёрыг нь авсан байсан. Тийм л юм болсон. Хүний биед хөнгөн хохирол учруулсан хэргийг хүлээн зөвшөөрч байна.
Н.Дөлгөөнд холбогдох үйлдлийн тухайд. Тэр өдөр 14:00 цагийн үед би найзынхаа гэрт ирчихсэн байж байсан. Тэгтэл орой 18:00 цагийн үед Б.Сайнболд, Б.Жавхлантамир хоёр ирье гээд манай тэр найзынд ирсэн байдаг. Тэгээд тэр хоёр “хоёр охин ирж байгаа” гэсэн. Би тэр үед А.Ариунзаяаг бол таньдаг, Н.Дөлгөөнийг бол таньдаггүй байсан. Тэгээд А.Ариунзаяа, Н.Дөлгөөн хоёр таксигаар ирж байна гэхээр нь Б.Сайнболд, Б.Жавхлантамир хоёр тосох гээд колонкийн тийшээ яваад, би машиндаа үлдсэн. Ингээд тэр 4 ирэнгүүт нь бид дэлгүүр ороод 6 ширхэг том пиво авсан. Тэр өдөр Б.Жавхлантамир бид хоёр уугаагүй, Б.Сайнболд, А.Ариунзаяа, Н.Дөлгөөн нар уучихсан байсан. Гурав дахь пивоо уугаад байж байтал А.Ариунзаяаг шээнэ гэхээр нь Б.Жавхлантамир тэр хоёр буугаад явсан. Тэгээд Б.Сайнболд, Н.Дөлгөөн бид 3 машинд үлдэхэд Б.Сайнболд “За Б.Г ах, би бууж байя” гэхээр нь “За чи бууж бай” гээд Н.Дөлгөөн бид хоёр үлдсэн юм. Би жолооч талын суудал дээр сууж байгаад би хойд талын суудал руу орж үнсэлцэж байгаад, би хохирогчийн эрүүнийх нь тэнд, хөхөн дээр нь, цавин дээр нь хазтал Н.Дөлгөөн уурлахаар нь түүнийг нэг л цохисон, нэг алгадсан. Тэгээд Н.Дөлгөөн уурлаад “Би явмаар байна, тэр хэд рүү очмоор байна” гэхээр нь “Тэгвэл би чамайг автобусны буудал руу хүргээд өгье” гээд автобусны буудал руу явж байх замд Н.Дөлгөөн “автобусны буудал өнгөрөөд явчихлаа” гээд машинаас уначихсан. Машинаас ойчингуут нь би буугаад өргөх гэсэн чинь “би буухгүй” гээд байж байхад нь Б.Жавхлантамир эд нар ирж өргөөд, манай ажлын газрын найз Я.Атарсайханыд оруулаад, тэр оройноо тэндээ хоносон. Тэгээд маргааш нь 11:00 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт очсон”. Хүчиндэх болон хүнд гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд нийт өнөөдрийн байдлаар 2.550.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаад 2.664.464 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэмж 100.000 төгрөгийг өгсөн. Нийд 2.650.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Н.Дөлгөөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр А.Ариунзаяа бид хоёр гадаа зогсч байсан чинь Б.Сайнболд дуудсан. Б.Жавхлантамир, Б.Г хоёрыг бол би ерөөсөө танихгүй, Б.Сайнболдыг бол өмнө нь нэг удаа харж байсан. Бид гурвыг очиход тэр хэд дэлгүүр орж, ямар ч байсан миний харснаар 3-4 пиво аваад, машин луу нь явсан. Тэгээд машин дотор тэр хэд жаахан юм ярьж сууцгаасан. Б.Жавхлантамир, А.Ариунзаяа хоёр гадаа тамхилах гээд гарахад нь дагаад машинаас буусан боловч тэр өдөр гадаа хүйтэн, би гэрийнхээ хувцастай явж байсан болохоор машинд нь буцаж орж суусан. Гэтэл гэнэт машин хөдлөөд явчихсан. Машинд Б.Сайнболд, Б.Г, бид 3 л байсан. Тэгээд булан тойрч зогсоод Б.Г Б.Сайнболдыг “урагшаа суучих” гээд байсан юм. Тэгэхээр нь Б.Сайнболдыг машинаас буунгуут машиныхаа хаалгыг түгжчихсэн. Тэгээд Б.Г суудлын завсраар хойшоо орж ирээд намайг хазсан, цохисон, 2-3 удаа алгадсан, мөн миний аманд “тавина шүү” гэж хэлсэн, намайг хэл амаар доромжилсон. Би одоо сар болгон эм уудаг, тариа тариулдаг болсон. Одоо цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх хүсэлтэй байна. Энэ хүнд маш их гомдолтой байна, хуульд заасны дагуу хорих ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч Н.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртэй байж байгаад 20:00 цагийн хамт амьдардаг хамаатан Ариунзаяа бид хоёр Сайнболдтой уулзах гэж гараад такси бариад Ботаникийн ойролцоо очиж Сайнболдтой уулзсан. Гэтэл Сайнболд АТМ-с мөнгө аваад ирье гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Ариунзаяа бид хоёр таксинаас буутал Сайнболд танихгүй хоёр залуутай ирчихсэн байсан. Тэгээд би Ариунзаяатай хамт буцаад явах гэтэл Сайнболд жаахан байж байгаад гурвуулаа хамт явъя гээд байхаар нь Ариунзаяа, Сайнболд, бид гурав нэг байрны гадна байсан. Приус-20 маркийн машин дээр очиход Г, Жавхлантамир хоёр байж байсан. Тэгээд бид 5 машинд суугаад байж байтал Ариунзаяа бие засмаар байна гэхээр нь Г машинаа жолоодоод тэндээсээ хөдөлж явсан. Г архи уучихсан байсан. Тэгээд нэг газар очиж зогсоод юм ярьж жаахан сууцгаасан. Г жолоон дннрнн суучихсан хажуу талд нь Жавхлантамир суучихсан хойд тал дээр Сайнболд, Ариунзаяа бид гурав сууж байсан. Сайнболд том савтай “Боргио” нэртэй пиво аягалж бид нарт өгөөд байсан. Тэр пивоноос нь Жавхлантамир бид хоёр уугаагүй. Бусад нь тэр пивоо уусан. Хэдэн ширхэг савтай пиво уусныг нь мэдэхгүй байна. Тэгээд сууж байгаад Жавхлантамир, Ариунзаяа хоёр юм ярих гээд машинаас буусан. Тэгтэл Г машинаа асуугаад хөдөлж яваад булан эргэж зогсоод Г Сайнболдыг урд суудал дээр суучих гэж хэлэхэд Сайнболд Гд нэг юм хэлээд машинаас буусан. Тэгтэл Г автомашиныхаа хаалгыг түгжээд урд талын хоёр суудлынхаа голоор хойд суудал руугаа ороод ирэхээр нь би тэр машины урд талын суудлын хойд талын суудал хоёрын голоор орж машины шалан дээр суутал Ганулга миний өмд болон дотоожийг шувтлаад бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэр үед би Гантулгын гарыг түлхэж гарыг нь авахуулах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Гд би ядаж бие засчихаад ирье гэж хэлэхэд Г би чамайг бие засуулахгүй би чиний аманд чинь тавина гээд байсан. Тэгэхээр нь би шүдээ зуусан чинь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 2-3 удаа алгадаад баруун талын гуяны дотор хэсэг болон зүүн талын мөр, зүүн талын хөхнөөс хазсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа. Г намайг өөртэйгөө бэлгийн харьцаанд орохыг шаардаагүй. Шууд хүчиндэх гээд дайраад байсан. Миний хөх гуянаас хазаж, бэлэг эрхтэн рүү гараа хийсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10/,
Хохирогч А.Шинэтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г гэх залуу нүүр рүү 1 удаа мөргөсөн, толгой болон нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Тамхины өрөөнд тамхи татаж байхад надад томроод байсан. Тэгээд зүгээр зогсож байсан чинь л шууд цохиод авсан, шалтгаан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101/,
Гэрч А.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дөлгөөнтэй хамт юм яриад сууж байхад найз Сайнбаяр миний утас руу өөрийнхөө 85654910 гэсэн дугаараас залгаад уулзъя би ботаникт байна Дөлгөөн та хоёр хамт байгаа бол хүрээд ирэ буцаад гурвуулаа хамт явъя гэж хэлэхээр нь би Дөлгөөнтэй хамт таксинд суугаад ботаникт 21:00 цаг өнгөрч байхад очсон. Тэгэхэд Сайнбаяр, Тамираа, Г нар Дөлгөөн бид хоёрыг зам дээрээс тосч аваад хойшоо зам хөндлөн гараад нэг приус маркийн автомашин дээр ирсэн. Тухайн үед Г архи уучихсан нэлээн согтуу байсан. Тамираа, Сайнбаяр хоёр архи уугаагүй эрүүл байсан. Бид нар юм ярьж дуу сонсонгоо тэр хавиар жаахан явсан. Тэгээд нэг гудамжинд зогссон. Тэгэхээр нь Тамираа бид хоёр тамхи татах гэж машинаас буугаад машины ард очоод татаад зогсож байхад машин хөдлөөд явчихаар нь Тамираа бид хоёр машины явсан зүг рүү хойноос нь алхаад явж байхад машин буцаж ирээд бид хоёрыг өнгөрөөд зогссон. Тэгтэл машины хойд хаалгаар Сайнбаяр буутал дахиад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь Тамираа бид хоёр Сайнбаяраас яагаад машин явчихваа гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Тамираа, Сайнбаяр бид гурав тэндээ машинаа хүлээгээд зогсож байхад хэсэг хугацааны дараа /хэр удсаныг нь мэдэхгүй байна/ машин зүүн зүгээс ирээд баруун зүгт бид нарын хажуугаар өнгөрөөд явчихсан. Тэгэхээр нь нь Тамираа түрүүлж машины араас гүйсэн. Хойноос нь Сайнбаяр бид хоёр гүйгээд явж байтал Тамираа, Дөлгөөнийг тэврээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дөлгөөнийг яачваа гээд толгойнд нь гараа хүргэтэл миний гар цус болчихсон байсан. Тэгээд Тамираа, Дөлгөөнийг тэврээд нэг байрны нэг юм уу хоёр давхарт байдаг айлд орсон. Би одоо хэдэн давхарт байсныг нь санахгүй байна. Тэгээд Сайнбаяр бид хоёр дагаад орсон. Удалгүй Г орж ирсэн. Тэр айлд том өрөөнд нь нэг ах унтаж байсан. Тэгээд Дөлгөөнийг жижиг өрөөн оруулж хэвтүүлээд би гарыг нь бариад юу болсон талаар асуухад Дөлгөөн юм ярихгүй байсан. Дөлгөөний толгойны баруун хэсгээс цус гарсан. Зүүн талын эрүү хавьд нь хүн хазсан бололтой шүдний ором гарсан байсан. Тэгээд Сайнбаяр, Тамираа хоёр ээлжилж алчуур норгож толгой дээр нь тавьж байсан. Тэгээд би Дөлгөөнийг хажуу талаас нь түшээд бие засуулах гэж угаалгын өрөө рүү оруулж өмдийг нь тайлж суултуур дээр суулгахад Дөлгөөний баруун талын гуя, өгзөг хэсэг нь зулгарсан, гуяных нь дотор талд нь хазсан шүдний ором байсан. Тэгээд Дөлгөөн унтсан. Г би гэмтээчихээ гэж том өрөөнд унтаж байсан ахдаа хэлээд уйлж байгаад том өрөөндөө унтчихсан. Дөлгөөн цээжээ харуулах гээд байхаар нь хартал зүүн талынх нь хөхөн дээр бас хазуулсан шүдний ором гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 29-30/,
Гэрч Б.Сайнболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...22:00 цагийн үед Ариунзаяа, Дөлгөөн хоёр хамт ирсэн. Тэгээд бид нар Г ахын унаж ирсэн машинд суугаад хөгжим сонсож, тэр хавиар жаахан явсан. Тэгтэл Жавхлантамир, Ариунзаяа хоёр юм яриад буусан. Тэр хооронд нь Г ах, Дөлгөөн бид гурав дэлгүүр орж тамхи авах гээд хөдөлж яваад буцаад ирээд Жавхлантамир, Дөлгөөн хоёроос жаахан зайтай зогсоод Г ах намайг чи очоод нөгөө хоёроо дагуулаад ир гэж хэлэхээр нь би буутал машин хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь Жавхлантамир, Ариунзаяа бид гурав гудамжинд зогсож байхад 10-15 минутын дараа Г Дөлгөөн хоёр машинтайгаа буцаж ирээд бид нарыг өнгөрөөд явчихсан. Тэгэхээр нь бид гурав машины явсан зүг рүү араас нь явахад машин зогсчихсон. Г ах Дөлгөөн хоёр хоорондоо зодолдоод байх шиг холоос харагдсан. Тэгээд бид гурав гүйж очиход Дөлгөөн чимээгүй болчихсон. Би тэр үед Дөлгөөнийг ухаан алдчихлаа гэж бодсон. Тэр үед Дөлгөөний толгойноос цус гарсан байсан. Дөлгөөнийг өргөөд Г ахын найзынх нь гэрт ороход Дөлгөөнийг толгой нь баруун талдаа хагарсан, зүүн талынх нь эрүү, шанаа хэсэгт шүдний ором гарсан байсан. Өөр зүйл хараагүй. Г ах намайг нөгөө хоёроо аваад ир гэж хэлээд машинаас буулгахад Дөлгөөний нүүрэнд хазуулсан ором байгаагүй. Буцаад ирэхэд харахад Дөлгөөнийг зүүн талын шанаа хавьд нь шүдний ором гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Б.Жавхлантамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г таксигаар ирж байгаа хүн тосч авна гэхээр нь Сайнболд, Г бид гурав хамт гарсан юм. Тэгээд зам дээрээс очиж Ариунзаяа, Дөлгөөн хоёрыг тосч аваад Г таксины мөнгийг нь өгч таксиг явуулсан. Тэгээд бид тав Гантулгын найзынх нь машиныг очиж аваад, тэр хавиар жаахан явцгаасан. Тэгж явж байгаад Ариунзаяа бид хоёр юм ярьж тамхи татах гэж буутал машин шууд хөдлөөд явчихаар нь араас нь алхаж байтал машин буцаж ирээд Ариунзаяа бид хоёрыг өнгөрч зогсоод Сайнболд буухад машин дахиад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь бид гурав машины явсан зүг рүү араас нь явахад машин зогсчихсон машины гадна Дөлгөөн Г хоёр зууралдаад байх шиг харагдсан. Тэгээд бид гурав гүйж очиход Дөлгөөнийг Г хажуу талаас нь сугадаад бид гурвын өөдөөс хүрээд ирсэн. Дөлгөөний толгой нь хагарч цус гарсан байсан. Зүүн талынх нь эрүүн дээр шүдний ором гарсан байсан. Дөлгөөн босч явж чадахгүй ёолоол уйлагнаад байсан. Юм ярихгүй байсан, юм асуухаар хариулахгүй уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Я.Атарсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өглөө ажилдаа явах гээд гарахад урд талын хоёр цонх тэр чигээрээ нээлттэй байсан. Мөн жолоочийн ард талын дэрний доод талд баруун талд нь жаахан цус болчихсон байсан. Цус болсон бүрээсээ тэр дор нь аваад угаагаад буцаагаад хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч А.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Г 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд айлын том хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр ясли, цэцэрлэг, дунд сургуулиудаар хүмүүжсэн. Доороо 2 дүүтэй. Дунд сургуулийг төгссөний дараа буюу 2014 онд Налайх дүүргийн цэргийн ангийн ахлагчийн курсд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Б.Г нь зан араншингийн хувьд төлөв даруу хэрэг төвөгт орчихооргүй л томоотой хүүхэд байсан. Б.Г нь найз охинтой байсан гэр бүл болж байгаагүй, нэг охинтой. Охин нь 1 ой 5 сартай, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд байдаг. Хүнтэй зодоон хийдэггүй хурц догшин авиргүй хүнд тусархаг хүүхэд байсан. Би өөрөө хөдөө байдаг хүн. Хэргийн талаар нүдээр харсан зүйл байхгүй. Б.Гантулгын өөрийнх нь хэлснээр л мэднэ. Би уугаагүй байсан пиво тойруулахаар нь би амсаад байсан тэгээд нэг охинтой маргалдаад тэр нь хөдлөхөд үсэрчихсэн гэж ярьж байсан өөрөөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Олон удаагийн үйлчлэлээр мохоо зүйлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг //хх-ийн 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11443 дугаартай:
1. Н.Дөлгөөний биед зүүн талын хажуу ховдлын их биетэй хиллэсэн цагаан бодис, сүүлт бөөмийн их бие, дотор капсулыг хамарсан цус харвалт, зүүн талын дотор капсулын өвдөгний түвшин дэх тархины эдийн бичил цус харвалт, толгойн хуйханд няцарсан шарх, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, ташаанд зулгаралт, баруун гарын сарвууны 1-4 дүгээр хуруу, зүүн гарын сарвууны 2, 3 дугаар хуруунд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4 Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11601 дугаартай:
1.2 Н.Дөлгөөний биед зүүн талын хажуу ховдлын их биетэй хиллэсэн цагаан бодис, сүүлт бөөмийн их бие, дотор капсулыг хамарсан цус харвалт, зүүн талын дотор капсулын өвдөгний түвшин дэх тархины эдийн бичил цус харвалт, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчллэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Н.Дөлгөөний охин хальс урагдал гэмтэлгүй байна. Н.Дөлгөөний үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
5. Н.Дөлгөөн нь бэлгийн замын халдварт өвчингүй.
6. Н.Дөлгөөнийг жирэмсэн эсэхийг тогтоосон эмнэлгийн бичиг баримт үгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10942 дугаартай:
1. А.Шинэтулгын биед дух, уруулын дээд хэсгийн зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язрал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх зүүн хөмсөг ба баруун гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа, мөн дээд уруулын цус хуралт, доод уруулын язрал ба 2 шүдний сулрал гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг санрниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 116/,
Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дөлгөөнийг цохиж зодсон зүйл байхгүй. Дөлгөөнтэй машин дотор юм ярьж сууж байгаад Дөлгөөнөө өмдөө тайлахаар нь Дөлгөөний уруул дээр нь үнсээд үнсэлцэж байхдаа Дөлгөөний зүүн талын хацар, гуя, хөхийг нь нэг нэг удаа хазахад Дөлгөөнөө уурлаад тэрнээс болж бид хоёр үл ойлголцоод Дөлгөөнөө машинаас бууна явна гэхээр нь би хүргээд өгье гээд машиныг асаагаад хөдлөөд явж байхад Дөлгөөнөө хойд талын хаалгыг онгойлгоод өөрөө машинаас үсрээд буучихсан. Машин дотор Дөлгөөн бид хоёр үнсэлцсэн ба Дөлгөөний бэлэг эрхтэнг оролдсон зүйл байхгүй...тэр өдөр Холливууд бааранд найзтайгаа орж үйлчлүүлсэн. Тэгээд 00-н өрөөнд тамхи татаад зогсож байхад нэг залуу тамхи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь чи хөдөөнийх үү гэхээр нь тийм би хөдөөнийх гэсэн чинь хөдөөнийх ч дээ эвгүй зан гаргаад байхаар нь би цамцнаас нь зуураад авсан чинь дундуур нэг ороод салгах үед би дээгүүр нь гараа давуулаад нүүрэн тус газар унасан. Тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72, 130-131/,
2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-17/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 49-51/, хохирлын баримт /хх-ийн 20-25/, зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тодорхойлолт /хх-ийн 80/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 83-86/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 138/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Дөлгөөнийг приус 20 маркийн автомашин дотор хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндсэн болох нь:
Хохирогч Н.Дөлгөөний: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ...Ганулга миний өмд болон дотоожийг шувтлаад бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэр үед би Гантулгын гарыг түлхэж гарыг нь авахуулах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Гд би ядаж бие засчихаад ирье гэж хэлэхэд Г би чамайг бие засуулахгүй би чиний аманд чинь тавина гээд байсан. Тэгэхээр нь би шүдээ зуусан чинь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 2-3 удаа алгадаад баруун талын гуяны дотор хэсэг болон зүүн талын мөр, зүүн талын хөхнөөс хазсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа. Г намайг өөртэйгөө бэлгийн харьцаанд орохыг шаардаагүй. Шууд хүчиндэх гээд дайраад байсан. Миний хөх гуянаас хазаж, бэлэг эрхтэн рүү гараа хийсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Сайнболдын: “...22:00 цагийн үед ...Г Дөлгөөн хоёр машинтайгаа буцаж ирээд бид нарыг өнгөрөөд явчихсан. Тэгэхээр нь бид гурав машины явсан зүг рүү араас нь явахад машин зогсчихсон. Г ах Дөлгөөн хоёр хоорондоо зодолдоод байх шиг холоос харагдсан. Тэгээд бид гурав гүйж очиход Дөлгөөн чимээгүй болчихсон. Би тэр үед Дөлгөөнийг ухаан алдчихлаа гэж бодсон. Тэр үед Дөлгөөний толгойноос цус гарсан байсан. Дөлгөөнийг өргөөд Г ахын найзынх нь гэрт ороход Дөлгөөнийг толгой нь баруун талдаа хагарсан, зүүн талынх нь эрүү, шанаа хэсэгт шүдний ором гарсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Дөлгөөнийг приус 20 маркийн автомашин дотор бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх явцдаа эсэргүүцлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н.Дөлгөөний: “...Тэгээд сууж байгаад Жавхлантамир, Ариунзаяа хоёр юм ярих гээд машинаас буусан. Тэгтэл Г машинаа асуугаад хөдөлж яваад булан эргэж зогсоод Г Сайнболдыг урд суудал дээр суучих гэж хэлэхэд Сайнболд Гд нэг юм хэлээд машинаас буусан. Тэгтэл Г автомашиныхаа хаалгыг түгжээд урд талын хоёр суудлынхаа голоор хойд суудал руугаа ороод ирэхээр нь би тэр машины урд талын суудлын хойд талын суудал хоёрын голоор орж машины шалан дээр суутал Ганулга миний өмд болон дотоожийг шувтлаад бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэр үед би Гантулгын гарыг түлхэж гарыг нь авахуулах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Гд би ядаж бие засчихаад ирье гэж хэлэхэд Г би чамайг бие засуулахгүй би чиний аманд чинь тавина гээд байсан. Тэгэхээр нь би шүдээ зуусан чинь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 2-3 удаа алгадаад баруун талын гуяны дотор хэсэг болон зүүн талын мөр, зүүн талын хөхнөөс хазсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Ариунзаяагийн: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны ...Тамираа түрүүлж машины араас гүйсэн. Хойноос нь Сайнбаяр бид хоёр гүйгээд явж байтал Тамираа, Дөлгөөнийг тэврээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дөлгөөнийг яачваа гээд толгойнд нь гараа хүргэтэл миний гар цус болчихсон байсан. ...Дөлгөөний толгойны баруун хэсгээс цус гарсан. Зүүн талын эрүү хавьд нь хүн хазсан бололтой шүдний ором гарсан байсан. Тэгээд Сайнбаяр, Тамираа хоёр ээлжилж алчуур норгож толгой дээр нь тавьж байсан.” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11601 дугаартай дүгнэлтээр,
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холлитууд бааранд А.Шинэтулгыг зодож эрүүл мэндэд нь “Дух уруулын дээд хэсгийн зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язрал, 2 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч А.Шинэтулгын: “...Г гэх залуу нүүр рүү 1 удаа мөргөсөн, толгой болон нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Тамхины өрөөнд тамхи татаж байхад надад томроод байсан. Тэгээд зүгээр зогсож байсан чинь л шууд цохиод авсан, шалтгаан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Гантулгыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг,
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж тэнсэх, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэл тус тус оноож өгнө үү гэж мэтгэлцсэн ба шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хуульд заасан ял шийтгэл оногдуулж, хуульд заасны дагуу ял шийтгэлийг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Дөлгөөнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт нийт 2.650.000 төгрөгийг нөхөн төлсөн тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Харин хохирогч Н.Дөлгөөн нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял болон торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Г-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг,
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн 1 /нэг/ сар хорих ялаар тооцож, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж буюу хүнд ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэн Б.Г-ын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2.650.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.Дөлгөөн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР