| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0544/И |
| Дугаар | 131/ШШ2016/00562 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2016/00562
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1960 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. Тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1980 оноос 1983 он хүртэл ******* хотын 110 дугаар ангид цэргийн алба хаасан. Би 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилд орж, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Иймд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 1100 архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 09 сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 09 сарын 08-ны өдрийн тушаалын хуулбар, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.*******гийн Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн архивын тасгийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 1100 лавлагаа, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 09 сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 09 сарын 08-ны өдрийн тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******гийн 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ