| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01023/И |
| Дугаар | 184/ШШ2016/01163 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2016/01163
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48 төв байранд байрлах, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, малчны 2-118 тоотод оршин суух, НУ71080717 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэдэвсүрэнгийн Батцэнгэлд холбогдох
зээлийн гэрээний үүргийн биелэлт 61 235 496 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус банк нь иргэн Цэдэвсүрэн овогтой Батцэнгэлтэй 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 515 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 42 900 000 төгрөгийн Орон сууцны зээлийг 25 жилийн буюу 300 сарын хугацаатай, сарын 1,55 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй олгосон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар нэг талаас зээлдэгч буюу орон сууц захиалагч Ц.Батцэнгэл, нөгөө талаас Капитал банк, нөгөө талаас барилгын гүйцэтгэгч “Катерин Деливери” ХХК нар нь Орон сууц захиалгын гурвалсан гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр байр ашиглалтанд орсны дараа гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Нянтайсүрэнгийн гудамж 75-р байр 1-р орц 07 давхар 57 тоот 33 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны гэрчилгээ гарсны дараа тус орон сууцыг банктай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 515 өдрийн тоот зээлийн барьцаанд бүртгүүлэх байсан. Байр ашиглалтанд орж өнөөдрийг хүртэл тухайн орон сууцыг зээлдэгч Ц.Батцэнгэл нь эзэмшиж байгаа болно.
Зээлдэгч Ц.Батцэнгэл нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 49 570 төгрөг, зээлийн хүүнд 16 172 988 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18 705 төгрөг, нийт 16 241 264 төгрөгийг тус тус төлсөн байна.
Гэвч зээлдэгч Ц.Батцэнгэл нь зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлийг зөрчиж, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ямар нэгэн зээлийн төлөлт хийхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 42 850 429 төгрөг, зээлийн хүү 18 374 664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 402 төгрөг, нийт 61 235 496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч нь график төлөлтийн хугацаа хэтэрсэн байгаа 18 672 000 төгрөгөөс 3 672 000 төгрөгийг тушааж үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, нийт 17 016 000 төгрөгийг төлсөн тохиолдолд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №515 тоот зээлийн гэрээг нэг талын талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж уг зээлийн гэрээг цаашид гэрээний нөхцөлийн дагуу хэвийн үргэлжлүүлнэ. Зээлдэгч 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсон.
Хэрэв хариуцагч нь эвлэрлийн гэрээд заасан 17 016 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулан зээлийн график зөрчлөө арилгаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 61 235 496 төгрөгийг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батцэнгэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн байгаа 18 672 төгрөгөөс 3 672 000 төгрөгийг тушааж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулсны дараа нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-тай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 515 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзаж уг зээлийн гэрээг цаашид гэрээний нөхцөлийн дагуу хэвийн үргэлжлүүлнэ.
Миний бие 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай тэнцүү хувааж 10, 11, 12 сарын зээл, зээлийн хүүний төлөлтийг нэмж төлөхөөр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, нийт 17 016 000 төгрөгийг төлнө.
Миний бие 17 016 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн доторх төлж барагдуулан зээлийн графикийн зөрчил арилгаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 61 235 496 төгрөгийг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Ц.Батцэнгэлд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 61 235 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.Батцэнгэл нь ”Капитал банк” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 42 900 000 төгрөгийн 300 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 515 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Ц.Батцэнгэлд холбогдуулан 61 235 496 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь төлөлтийн хугацаа хэтэрсэн байгаа 18 672 000 төгрөгнөөс 3 672 000 төгрөгийг төлж үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 515 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж уг зээлийн гэрээг цаашид гэрээний нөхцөлийн дагуу хэвийн үргэлжлүүлэх,
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, нийт 17 016 000 төгрөгийг төлөх, хариуцагч нь 17 016 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчид 61 235 496 төгрөгийг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Батцэнгэлд холбогдох 61 235 496 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь төлөлтийн хугацаа хэтэрсэн байгаа 18 672 000 төгрөгнөөс 3 672 000 төгрөгийг төлж үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 515 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж уг зээлийн гэрээг цаашид гэрээний нөхцөлийн дагуу хэвийн үргэлжлүүлэх,
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 672 000 төгрөг, нийт 17 016 000 төгрөгийг төлөх, хариуцагч нь 17 016 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчид 61 235 496 төгрөгийг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 232 063 төгрөг, хариуцагчаас 121 515 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 127 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ