Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2016/01004

 

 

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2016/01004

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

                                                                                     

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Ж  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У ХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.028.990 төгрөгийг төлсөн, үлдэх 168.990 төгрөгнөөс нэхэмжлэгч нь татгалзсан тул зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.301 төгрөгийн 50 хувь буюу 16.650 төгрөгийг улсын төсвөөс, 16.650 төгрөгийг хариуцагч У с ХК-с тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

  

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ