| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/01248/И |
| Дугаар | 1005 |
| Огноо | 2015-10-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 44 тоотод оршин суух, Цэвээндорж овогтой Цэвээндоржийн Даваасүрэнгийн хүсэлттэй
Намдангийн Цэлмэгсайханыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
“Ц.Даваасүрэн би Н.Цэлмэгсайхантай 2015 оны 3 дугаар сарын 05-нд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 17 дугаар байрны 21 тоот 3 өрөө байрыг сарын 750,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээ хийсэн юм. Түрээсийн төлбөрөө хугацаа хоцрон төлж байснаа сүүлчийн 2 сарын төлбөрөө төлөлгүй нүүгээд явчихсан байсан. Утсаар яриад дүү нь байрны түлхүүр өгсөн. Түүнээс хойш нөхөр Энх-Ариунбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 13-нд машинаа зараад түрээсийн төлбөрөө 2 сарын дотор төлнө гэсэн ч одоог хүртэл төлөөгүй бөгөөд утсаа ч авахгүй байснаа саяхан утсаа авсанаа энэ дугаарыг худалдаж авсан гэсэн. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нь Н.Цэлмэгсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
Н.Цэлмэгсайхан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Намдангийн Цэлмэгсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3. Н.Цэлмэгсайханы амьдарч байсан хаяг нь Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дунд дарь эх 13 дугаар гудамж, 1113 тоот, эзэмшиж байсан гар утасны дугаар нь 88802966, мөн оршин суух хаягийг нь мэдэж байж болзошгүй этгээдийн утасны дугаар нь 86592969/ээж/ 88863906/дүү/ болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаастэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА