Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/362

 

  2019           12           04                                          2019/ШЦТ/362

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г А Н-д холбогдох эрүүгийн 1934006070380 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г А Н, 1956 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 56122869 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.Н-гийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Лүн сумын Туул голын эрэг дээр баяр тэмдэглэсэн. Тэнд хүүхдүүдийн хамт өвгөнтэйгээ том жижиг нийлсэн 10 гаруй хүн байсан. Тэгээд бид тэнд хононо гэж байгаад бороо орохоор нь гэр рүүгээ явахаар болсон. Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай машинаа би жолоодоод сумын төв рүү засмал замаар явсан. Одоо цагийг нь сайн санахгүй байна. Орой болсон байсан, цагаан гэгээ тасарчихсан, ширүүн бороотой байсан. Тухайн үед би урсгал сөрж орсон байсан. Би жоохон юм уусан байсан, үүрэглэсэн үү яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Би өвгөнтэйгээ 2-уулаа явж байсан. Бидний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэг шил архийг 3-лаа хувааж уусан. Архидалтаас болсон, миний буруугаас болж осол гарсан. Хохирогч нарын хохирлыг бүгдийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч М.Махбалын өгсөн: УБ хотоос Ховд аймгийн Булган сум руу явж байсан. Миний Тоёота Приус 20 маркийн 4086 УБМ улсын дугаартай машиныг дүү Хумаар жолоодож явж байсан. Лүн сум өнгөрөөд удаагүй байтал урдаас урсгал сөрж машин орж ирээд зогсох болов уу гээд хүлээгээд зогсож байтал урдаас орж ирээд мөргөсөн. Ослоос болж 2 өвдөг хөхөрсөн. Баруун хөл гуяа дагаж өвдөж байгаа. Тохой өвдөж байгаа. Тухайн үед би хамгаалалтын бүс зүүгээгүй байсан. Би өмгөөлөгч авахгүй. Тоёота Приус 20 маркийн 4086 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин. Би машиндаа үнэлгээ хийлгээд 4 080 000 төгрөг болсон. Н надад хохирлоо барагдуулсан. Би машин тэр болгон жолооддоггүй учраас Хумаар миний тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний эрүүл мэндийн байдал зүгээр хэвийн ажлаа хийж байгаа. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх 18-20, 42/,

            Хохирогч Н.Жолдгулийн өгсөн: 19 цагийн үед Төв аймгийн Лүн сум өнгөрч байтал манай машины урдаас цагаан саарал өнгийн жижиг суудлын тэрэг урсгал сөрж орж ирхээр нь миний сууж явсан машин зогсох үед урдаас нь мөргөчихсөн. Бид нар Приус-20 машинд 4-үүлээ сууж явсан. Эмчилгээний зардалд 120 000 төгрөг төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй гэх мэдүүлэг /хх 31-33/,

Хохирогч К.Байдвайн өгсөн: Төв аймгийн Лүн сум өнгөрөөд тойрог замд ортол өөдөөс нэг машин урдаас гарч урсгал сөрөөд ирэхээр нь манай хүүхэд машинаа зогсоосон. Тэгтэл тэр машин хурдтай ирээд мөргөсөн. Дотор нь сууж явсан хүмүүс бууж ирээд та нар яагаад миний явж байсан замаар явж байгаа юм гээд бид нар луу дайраад байсан. Урд талд нь эмгэн өвгөн 2 сууж байсан. Эмгэн жолоодож явсан. Тэр эмгэн согтуу байсан. Бас миний замаар орж ирлээ гээд байсан. Би тухайн үед жолоочийн хажуугийн суудалд хамгаалах бүсээ зүүгээд сууж явсан. Тэр ослоос болоод миний зүүн гарын сарвуу хугарсан. Тухайн үед бид нар бэр гуйх ажлаар хадаг сүй өгөх гэж явсан. Машин бол засвар авахгүй эвдэрсэн. Рам руугаа чихэгдэж орсон. Мотор нь эвдэрсэн. Одоо миний биеийн байдал зүгээр Н гэдэг хүн эмчилгээний зардал гэж надад 1 000 000 төгрөг, машины хохирол гэж 4 080 000 төгрөг өгсөн. Бид нарыг 600 000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн байгаа. Н гэх хүнээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй  өгсөн гэх мэдүүлэг /хх 23-25, 45/,

 

Иргэний нэхэмжлэгчийн Р.Мягмарсүрэнгийн өгсөн: Би өмгөөлөгч авахгүй Хонда Эйч Ар ви / Honda CR-V/ маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд миний нэр дээр байдаг. Манай эцэг, эх хоёрын ганц хөл залгуулдаг унаа. Тухайн тээврийн хэрэгслийг авахад Улаанбаатар хотын дугаар авах гээд миний нэр дээр авсан. Н бол миний төрсөн ээж. Тухайн тээврийн хэрэгслийг манай эцэг, эх хоёр өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авсан. Би уг машинд үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 36-39, 41/,

Гэрч П.Рагчаагийн өгсөн. Тэр өдөр баярын өдөр байсан. Хүүхдүүдийн хамт гол дээр баярлаж байгаад архи уусан. Тэгээд бороо орох нь гээд хөдөлцгөөсөн. Манай хөгшин Н машин жолоодоод бид 2 явж байгаад машинтай мөргөлдсөн. Тухайн үед манай хөгшин Н архи уусан байсан. Согтуугийн л гай байх машин мөргөсөн. Би тухайн үед урд суудал дээр сууж явсан. Ослын улмаас миний биед бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 49/,

                   Гэрч М.Хумаарын өгсөн: ...машиныг жолоодоод Төв аймгийн Лүн сум өнгөрөөд тойрог замд явж байхад урдаас машин гарч ирэхээр нь би зогссон. Зогссон чинь тэр машин чигээрээ ирээд мөргөсөн. Мөргөсөн машинд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Арай хэтрүүлээд уусан байсан. Жолооч нь нэг эмгэн байсан. Тэр хүн бас согтуу байсан. Тэр машин намайг мөргөх үед би тэг согтолттой байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх 50/,

 

            Гэрч Б.Отгонтөгс /хх 43/, Т.Тодбаяр /хх 48/ нарын өгсөн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8617 дугаартай дүгнэлт: "1.Махбалын биед баруун тохойн зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 54/,

 

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8615 дугаартай дүгнэлт: “1.К.Бадвайны биед зүүн гарын 4-р хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 56/,

 

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8616 дугаартай дүгнэлт: "1.Жолдгүлийн биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 58/,

 

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2019 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт: "1.Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь ЗХД-ийн 3.7 "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” мөн дүрмийн 11.3-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэв. 3.Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Хумаар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 4.Зам тээврийн осол хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Жолооч А.Н-гийн Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэв." гэх дүгнэлт /хх 52/, 

 

            Хэргийн газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх 11-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-17/, Хас үнэлгээ ХХК-ны автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, TOYOTA Prius маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 81/, HONDA CR-V 0 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 83/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2019 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт: "1.Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь ЗХД-ийн 3.7 "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” мөн дүрмийн 11.3-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэв. 3.Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Хумаар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 4.Зам тээврийн осол хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Жолооч А.Н-гийн Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэв." гэх дүгнэлт нь:

шүүгдэгч А.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Орой болсон байсан, цагаан гэгээ тасарчихсан, ширүүн бороотой байсан. Тухайн үед би урсгал сөрж орсон байсан. Би жоохон юм уусан байсан, үүрэглэсэн үү яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн байсан. Архидалтаас болсон, миний буруугаас болж осол гарсан." гэх мэдүүлэг,

хохирогч М.Махбалын өгсөн: "Лүн сум өнгөрөөд удаагүй байтал урдаас урсгал сөрж машин орж ирээд зогсох болов уу гээд хүлээгээд зогсож байтал урдаас орж ирээд мөргөсөн. Тоёота Приус 20 маркийн 4086 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин. Би машиндаа үнэлгээ хийлгээд 4 080 000 төгрөг болсон." гэх мэдүүлэг /хх 18-20, 42/,

            хохирогч Н.Жолдгулийн өгсөн: "19 цагийн үед Төв аймгийн Лүн сум өнгөрч байтал манай машины урдаас цагаан саарал өнгийн жижиг суудлын тэрэг урсгал сөрж орж ирхээр нь миний сууж явсан машин зогсох үед урдаас нь мөргөчихсөн. Бид нар Приус-20 машинд 4-үүлээ сууж явсан." гэх мэдүүлэг /хх 31-33/,

хохирогч К.Байдвайн өгсөн: "Тэгтэл тэр машин хурдтай ирээд мөргөсөн. Машин бол засвар авахгүй эвдэрсэн. Рам руугаа чихэгдэж орсон. Мотор нь эвдэрсэн." гэх мэдүүлэг /хх 23-25, 45/,

            Гэрч М.Хумаарын өгсөн: "...машиныг жолоодоод Төв аймгийн Лүн сум өнгөрөөд тойрог замд явж байхад урдаас машин гарч ирэхээр нь би зогссон. Зогссон чинь тэр машин чигээрээ ирээд мөргөсөн. Мөргөсөн машинд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан." гэх мэдүүлэг /хх 50/,

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8617 дугаартай дүгнэлт: "1.Махбалын биед баруун тохойн зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 54/,

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8615 дугаартай дүгнэлт: “1.К.Бадвайны биед зүүн гарын 4-р хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 56/,

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8616 дугаартай дүгнэлт: "1.Жолдгүлийн биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 58/,

            Хэргийн газар хийсэн тэмдэглэлд: "Зам тээврийн осол гарсан газар нь Төв аймгийн Лүн сумын Лүн уул гэх газрын зүүн талын тойрог засмал зам байх ба  уг замын голд үргэлжилсэн цагаан шугамтай. Замын хойд талын эгнээнд Тоёота Приус 20 маркийн 4086 УБМ дугаарын тээврийн хэрэгслийн өөдөөс СR-V маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж мөргөсөн байдалтай зам тээврийн осол гарсан байна. Уг засмал замын өргөн 7,20 м үргэлжилсэн цагаан зураасны ирмэгээс засмал замын урд ирмэг 3,45 м байна. Хонда CR-V маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хойд дугуйнаас замын голын үргэлжилсэн цагаан зураас хүртэл 1.70х1.70 м байв. 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх цэгийг “А” үсгээр тэмдэглэж, “А” цэгээс замын голын үргэлжилсэн цагаан  зураастай хэмжихэд 1.80 м байв. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хойд дугуйнаас замын голын үргэлжилсэн цагаан зураас хүртэл 1,70х0,45 баруун талын 2 дугуйнаас замын хойд талын ирмэг хүртэл 0,20х1,35 м зайтай байлаа. Үл хөдлөх цэгээр ослын газрын зүүн талд байх 131 тоот км шонг авч “В” үсгээр тэмдэглэж В-А цэг хүртэл автомашины спидометрийн заалтаар хэмжихэд 1150 м зайтай байв. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 4086 УБМ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч М.Хумаарийг драгер багаж үлээлгэхэд 0,00%-тай, Хонда Эйч Арви маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Нг драгер багаж үлээлгэхэд 2,37% хувь гарсан болно. Ослын газарт ширүүн аадар бороо орж байсан бөгөөд гар утсаар 12 кадр зураг авч бэхжүүлсэн болно." гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын Лүн уул гэх газар асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Хонда Эйч Ар ви /HONDA CR-V/ маркийн 7024 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолооч ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.“ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн М.Хумаарын жолоодож явсан Тоёота приүс /TOYOTA PRIUS/ 4086 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж улмаар 4086 УБМ улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан К.Бадвайны эрүүл мэндэд хүндэвтэр, М.Махбал, Н.Жолдгуль нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Тоёота приүс тээврийн хэрэгсэлд 4 080 000 төгрөгийн эд материалын хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч А.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Зам тээврийн ослын улмаас Тоёота приүс /TOYOTA PRIUS/ 4086 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн К.Бадвайны эрүүл мэндэд хүндэвтэр, М.Махбал, Н.Жолдгуль нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Тоёота приүс /TOYOTA PRIUS/ маркийн тээврийн хэрэгсэлд 4 080 000 төгрөгийн эд материалын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8617 /хх 54/, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8615 /хх 56/, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8616 /хх 58/ дугаартай дүгнэлтүүд, "Хас үнэлгээ" ХХК-ны автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-71/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 5 800 000 /таван сая найман зуун мянга/ төгрөг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч нар гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Шүүгдэгч А.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, шүүгдэгч нь 1956 онд төрсөн одоо 62 настай болох иргэний үнэмлэхийг хуулбар /хх 91/, гэрч Т.Тодбаярын өгсөн: "Н нь ааш зан сайтай, нутгийн иргэдэд нэр хүндтэй, хөдөлмөрч, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн, нутгийн тулахтай хөгшчүүлийн нэг." гэх мэдүүлэг /хх 48/ зэрэг баримтууд авагджээ.

 

 Шүүгдэгч А.Н-гийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

   Хуульд зааснаар шүүгдэгчийн тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдав.  

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн №908186 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,

эрүүгийн 1934006070380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г А Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.    

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч А.Н-гийн №908186 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгчийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн 1934006070380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ