Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2016/01162

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-7/1 байрлах, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 21 гудамж 07 тоотод оршин суух, эмэгтэй, ОБ77052108 регистрийн дугаартай, Шаазгай овогт Баатарсүхийн Тэрбиш

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 21 гудамж 07 тоотод оршин суух, эрэгтэй, БЗ77020316 регистрийн дугаартай, Булдуут овогт Чулуунхүүгийн Гомбосүрэн нарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 8 174 852 төгрөг  гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Баатарсүх овогт Тэрбиш, хамтран хариуцагч Ч.Гомбосүрэн нар нь Төрийн банкнаас 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 160200054578 тоот зээлийн гэрээ, 160200054578-01 тоот барьцааны гэрээ байгуулан 6 400 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан.

Зээлийн барьцаанд Увс аймаг, Бөхмөрөн сум 3-р баг Зүүн харз хороолол 1-35 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1502000052 дугаартай 902 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 710 722 төгрөг, хүүнээс 461 626 төгрөг, 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнээс 154 төгрөг 23 мөнгө, нийт 1 172 502 төгрөг 55 мөнгө төлсөн байна.

Нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар зээлдэгч Баатарсүх овогтой Тэрбиш, хамтран хариуцагч Ч.Гомбосүрэн нар нь үндсэн зээл 5 689 278 төгрөг, үндсэн хүү 2 322 714 төгрөг 76 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 162 859 төгрөг 85 мөнгө, нийт 8 174 852 төгрөг 61 мөнгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн нийт төлбөр 8 174 852 төгрөг 61 мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 160200054578-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заасан барьцааны хөрөнгө болох Увс аймаг Бөхмөрөн сум 3-р баг Зүүн харз хороолол 1-35 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1502000052 дугаартай 902 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Б.Тэрбиш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

             Миний бие Баатарсүх овогтой Тэрбиш нь “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилж байгаа 8 174 852 төгрөг 61 мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Тэрбиш, Ч.Гомбосүрэн нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 8 174 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Тэрбиш, Ч.Гомбосүрэн нар нь “Төрийн банк” ХХК-иас 2014 оны 3-р сарын 11-ний өдөр 6 400 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, Увс аймаг Бөхмөрөн 3-р баг Зүүн харз хороолол 1-35 тоот, хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1502000052 дугаартай 902 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалж зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 160200054578 тоот зээлийн гэрээ, 160200054578-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Тэрбиш, Ч.Гомбосүрэн нараас 8 174 852 төгрөг  нэхэмжилсэн ба хариуцагч нар 8 174 852 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Тэрбиш, Ч.Гомбосүрэн нарт холбогдох 8 174 852 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 72 873 төгрөг, хариуцагч нараас 72 873 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 747 төгрөг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Увс аймаг Бөхмөрөн сум 3-р баг Зүүн харз хороолол 1-35 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1502000052 дугаартай 902 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсугай.

                                  

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ