| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01050/И |
| Дугаар | 184/ШШ2016/01161 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2016/01161
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 7/1-д байрлах, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Шинэ цэргийн хотхоны 6-р байр 24 тоотод оршин суух, МЗ71120825 регистрийн дугаартай, Боржигон овогт Бадамын Номинчимэг,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Шинэ цэргийн хотхоны 6-р байр 24 тоотод оршин суух, АЮ70091771 регистрийн дугаартай, Боржигон овогт Тойдонгийн Чимэддорж нарт холбогдох
зээлийн гэрээний үүргийн биелэлт 33 756 473 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Бадам овогтой Номинчимэг, хамтран хариуцагч Т.Чимэддорж нар нь “Төрийн банк” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 568 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авсан.
Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 12-р байрны 218 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 18 117 028 төгрөг, хүүнээс 9 678 047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 115 төгрөг, нийт 27 859 192 төгрөг төлсөн байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 26 882 971 төгрөг, үндсэн хүү 6 602 827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270 674 төгрөг, нийт 33 756 473 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 12-р байрны 218 тоот, улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаартай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 756 473 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар дараахь байдлаар хариуцагч нартай харилцан тохиролцсон.
Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 2 000 000 төгрөгийн зээлийн төлбөр хийж нийт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар тохиролцсон.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сар бүр бүрэн дүнгээр төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, 1-р хороолол, 12-р байр 218 тоот хаягт оршин Ү-2201012848 дугаартай 1 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэжээ.
Хариуцагч Б.Номинчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Төрийн банкны нэхэмжлэлтэй, Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдох 33 756 473 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлага 33 756 473 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг буюу нийт 33 756 473 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. 1 дүгээр хавсралтаар төлбөр төлөх хугацаа, хуваарийг гаргасан ба энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Чимэддорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Төрийн банкны нэхэмжлэлтэй, Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдох 33 756 473 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлага 33 756 473 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг буюу нийт 33 756 473 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. 1 дүгээр хавсралтаар төлбөр төлөх хугацаа, хуваарийг гаргасан ба энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 33 756 473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Номинчимэг, Т.Чимэддорж нар нь ”Төрийн банк” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 45 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 568 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдуулан 33 756 473 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь 33 756 473 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Номинчимэг, Т.Чимэддорж нарт холбогдох 33 756 473 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 163 366 төгрөг, хариуцагч нараас 163 366 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 732 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч 33 756 474 төгрөгийг төлөх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 28-наас 2018 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон болохыг дурдсугай.
4. Хариуцагч нар нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо, 1-р хороолол 12-р байр 218 тоот, 1 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон болохыг дурдсугай.
5.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ