| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0592/И |
| Дугаар | 131/ШШ2016/00622 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2016/00622
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, ******* 4-р баг, *******-ын тэргүүн *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг ******* сум, *******, ******* ХХК-д холбогдох
Хаягдал шламыг боловсруулсан нийт 22.78 кг алтны 30 хувь 250000000 төгрөгийг гаргуулах, 8000 тн хаягдал шламын өмчлөл тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: *******-ын тэргүүн Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
******* ТББ нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, АМГ-ын даргын 2011 оны 153 тоот тушаалаар баталсан уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийх заавар, гурвалсан гэрээний загвар, Бичил уурхайн аюулгүй ажиллагааны заавар, ******* ТББ-ын Бүх гишүүдийн хурлаар 2013 оны 05 тоот тогтоолоор баталсан ТББ-ны дүрэм, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.23 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.5 дэх заалт Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2 дахь заалтад зааснаар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Төрөөс байгалийн баялагийг дур мэдэн авдаг замбараагүй үйл ажиллагааг зогсоох, нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэн бичил уурхай хэлбэрээр ажиллуулах бодлогоор Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулинд бичил уурхай гэсэн заалтыг шинээр оруулсан билээ. Манай ТББ-ын гишүүд нь Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын 6720А, 6907А тоот талбайд байрлах Цагаан цахир хэмээх газарт бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалттай ажиллаж, ******* ХХК, ******* сумын Засаг дарга нартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 30 га талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308-р тогтоолоор батлагдсан Бичил Уурхайгаар Ашигт Малтмап Олборлох журмын 5.3, 5.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна. /*******/ гишүүддээ үйлчилдэг ТББ нь байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагатай бичил уурхайчдыг дэмжих зорилготойгоор 2009 онд байгуулагдсан. 2016 оны байдлаар 34 бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалтай ажиллаж 300 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
******* болон ******* ХХК-ийн хурлын шийдвэр, 2016 оны 06 сарын 13-ны өдөр ******* ТББ болон ******* ХХК-ийн хаягдал шлам худалдан боловсруулах хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алт уусган боловсруулах ХХК-д 2016 оны 06 сарын 28-аас 2016 оны 08 сарын 02-ныг хүртэл хугацаанд ******* ХХК-ийн хаягдлын санд хуримтлагдсан шламнаас 2151 тн 82 кг шламыг тээвэрлэн боловсруулж, нийт 22.78 кг алтны 65 хувийг ******* ХХК-руу шилжүүлж, шилжүүлсэн алтны 30 хувь болох 250000000 төгрөгийн алтыг ******* ТББ-н татвараа төлж ажилласан нөхөрлөлүүдэд олгох байсан энэхүү 250000000 төгрөгийг гаргуулах, ******* ХХК нь тохиролцсон гэрээгээ зөрчиж, ******* ТББ-ын гишүүдэд ногдох 30 хувийг өгөхгүй байгаа тул одоо байгаа ******* ХХК-ийн хүдэр боловсруулах цехийн хаягдлын санд хуримтлагдсан 8000 тн шламыг өөрсдийн өмчлөл болохыг тогтоолгохоор ТББ-ын дүрмийн 3-р зүйлд зааснаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан үндсэн үүргийг хүлээж нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч *******-ын тэргүүн Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
г төлөөлж миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн удирдлагуудтай 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, дараах тохиролцоонд хүрч эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын 250000000 төгрөгөөс татгалзаж байна. ******* ХХК-ийн хаягдлын санд байгаа 8000 орчим тонн шламны 30 хувь болох 2000 гаруй тонн шламны ногдох хувийг ТББ авахаар тохиролцож, 50 хувийг ******* ХХК, 20 хувийг орон нутагт өгөхөөр боллоо. Эвлэрлийн гэрээний шүүхэд хандах заалтыг хасна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь ТББ-тай холбоотой маргааны талаар эвлэрсэн бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой шаардлагад доор дурдсан байдлаар тохиролцож байна.
1. ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн 3.4-т заасан 1813тн шлам борлуулсны орлого буюу 22.78 кг алтны 30 хувь болох 250000000 төгрөгөөс эвлэрлийн гэрээний 1.3-т заасны дагуу бүрэн татгалзаж, дээр нь ******* ХХК-д 143 тонн шламыг нэмж өгөв.
2. ТББ-ын нэхэмжлэлийн 3.6-т заасан 8000 тонн орчим шламны өмчлөлийг эвлэрлийн гэрээний 1.4-т заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн технологийн хаягдал шламыг дахин боловсруулахад гарсан нийт зардлыг хасаж, цэвэр ашиг буюу бэлэн бүтээгдэхүүний 30 хувийг ТББ-д, 20 хувийг орон нутагт, 50 хувийг ******* ХХК-д тус тус олгохоор тохиролцлоо гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ:
Нэг. 1.1.Алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэр нь үйл ажиллагаанаас гарсан технологийн хаягдал шламыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, боловсруулахтай холбоотой гарсан зардал, боловсруулсан орлогыг хувиарлах зэрэг үүнтэй холбоотой бүх асуудлыг энэхүү гэрээгээр зохицуулна.
1.2.Энэхүү гэрээ нь Талуудын хооронд өмнө хийгдсэн апиваа аман болон бичгэн хэлэлцээрийг орлоно.
1.3.2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 6-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэр жингээс 1857,44 тн шлам дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн ба үүний 30 хувийг ******* ТББ авахгүйгээр үйлдвэрлэлийн алдагдалд тооцон ******* ХХК-д өгөх бөгөөд дараагийн тээвэрлэлтээс цэвэр жингийн 143 тн хаягдал шламыг ******* ХХК-д өгнө.
1.4.2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө үүссэн технологийн хаягдал шламыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ба нийлүүлсэн нийт шламныг худалдан борлуулж,талууд гарсан бэлэн бүтээгдэхүүн (алт)-ээс нийлүүлэлт хийх явцад гарсан тээвэрлэлтийн зардал болох 1 тн тутамд 50000 төгрөг (тавин мянган төгрөг), хаягдлын далан суллахад гарсан зардал, ачилт хийх болон шинжилгээний төлбөртэй холбоотой бусад зардлыг хасаж, үлдсэн бэлэн бүтээгдэхүүний 30 хувийг ******* ТББ-д, Тендер, , -ний тайлан, 2010 оны 04 сарын 03-ны өдрийн орон нутагтай хийсэн гэрээний 4.10 заасны дагуу компанийн цэвэр ашгаас 20 хувийг орон нутагт өгөх ба үлдсэн орлогыг ******* ХХК-д тус тус олгоно.
1.5.Хаягдап шламыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, худалдан боловсруулах гэрээг Талуудын оролцоотойгоор байгуулна.
1.6. ******* ТББ-д бүртгэлтэй нөхөрлөлүүд олборлосон хүдрээ Баруун бүсийн Алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэр-т нийлүүлэх ба өөр хүдэр баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн тохиолдолд гэрээний 1.4, нөхөрлөлүүдтэй хийсэн гэрээний 3.2-т заасан орлого авах эрхээ алдана.
1.7. ******* ТББ нь Алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэрээс 160000000 төгрөг ( Нэг зуун жаран сая төгрөг)-ийг зээлж, авах ба эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээр баталгаажуулсны даргаа ******* ТББ-ийн Голомт банк дахь 6105102129 тоот дансанд Алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэр шилжүүлнэ. Уг 160000000 төгрөг (нэг зуун жаран сая төгрөг), 2016 оны 8 сард зээлсэн 30000000 төгрөг (гучин сая төгрөг)-ийг нийлүүлэн 190000000 төгрөг ( нэг зуун ерин сая төгрөг)-ийг шлам худалдан борлуулсны эхний орлогоос ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд ******* ТББ шилжүүлж, өрийг барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТББ-ны тэргүүн Ч.******* нь ******* ХХК-д холбогдуулан хаягдал шламыг боловсруулсан нийт 22.78кг алтны 30 хувийг болох 250000000 төгрөгийг гаргуулах, 8000 тн хаягдал шламын өмчлөл тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, хариуцагч, түүний төлөөлөгчтэй харилцан ярилцаж, 8000 тн хаягдал шламын өмчлөл тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг талаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө үүссэн технологийн хаягдал шламыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ба нийлүүлсэн нийт шламыг худалдан борлуулж,талууд гарсан бэлэн бүтээгдэхүүн (алт)-ээс нийлүүлэлт хийх явцад гарсан тээвэрлэлтийн зардал болох 1 тн тутамд 50000 төгрөг (тавин мянган төгрөг), хаягдлын далан суллахад гарсан зардал, ачилт хийх болон шинжилгээний төлбөртэй холбоотой бусад зардлыг хасаж, үлдсэн бэлэн бүтээгдэхүүний 30 хувийг ******* ТББ-д, 50 хувийг ******* ХХК-д Тендер, , -ний тайлан, 2010 оны 04 сарын 03-ны өдрийн орон нутагтай хийсэн гэрээний 4.10-т заасны дагуу 20 хувийг компанийн цэвэр ашгаас орон нутагт тус тус өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын шүүхэд бичгээр тайлбарыг гаргасан байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1407950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар төрийн сангийн данснаас 739075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТББ-д олгож, 2016 оны 05 сарын 24-ний өдөр тушаасан орлогын маягтыг нэхэмжлэгчид буцаан өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ТББ-ын тэргүүн Ч.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдуулан гаргасан хаягдал шламыг боловсруулсан нийт 22.78кг алтны 30 хувь болох 250000000 төгрөгийг гаргуулах, 8000 тн хаягдал шламын өмчлөл тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 250000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, хариуцагч, түүний төлөөлөгчтэй харилцан ярилцаж, 8000 тн хаягдал шламын өмчлөл тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө үүссэн технологийн хаягдал шламыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ба нийлүүлсэн нийт шламыг худалдан борлуулж,талууд гарсан бэлэн бүтээгдэхүүн (алт)-ээс нийлүүлэлт хийх явцад гарсан тээвэрлэлтийн зардал 1 тн тутамд 50000 төгрөг (тавин мянган төгрөг), хаягдлын далан суллахад гарсан зардал, ачилт хийх болон шинжилгээний төлбөртэй холбоотой бусад зардлыг хасаж, үлдсэн бэлэн бүтээгдэхүүний 30 хувийг ******* ТББ-д, Тендер, , -ний тайлан, 2010 оны 04 сарын 03-ны өдрийн орон нутагтай хийсэн гэрээний 4.10-т заасны дагуу 20 хувийг компанийн цэвэр ашгаас орон нутагт өгч 50 хувийг ******* ХХК-д тус тус өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангийн данснаас 739075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТББ-д олгосугай.
3. Нэхэмжлэгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдөр тушаасан орлогын маягтыг нэхэмжлэгчид буцаан өгсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ