Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2016/01160

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн хотхон Фидес Цамхаг 202 тоотод байрлах, “Эм Эй Эф” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Өнөр хороолол 11-р байр 158 тоотод оршин суух, ЧП83122997 регистрийн дугаартай, Соод овогт Дэлгэрмаагийн Алтайдугарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 38 855 468 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Эм Эй Эф” ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Алтайдугар нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Эм Эй Эф” ББСБ-аас 15070141 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ, Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Д.Алтайдугар  нь нэг хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион Оргил хотхон, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6е байр 114 тоот хаягт байршилтай 62,26 м.кв орон сууцны зориулалттай Ү-2206032354 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №15070141-1 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлэн хуулийн дагуу УБЕГ-т барьцааны гэрээг бүртгүүлэн барьцаалбар үйлдэн зээлийн гэрээний дагуу Төрийн банкны харилцах дансаар дамжуулан зээл авсан.

Гэвч зээлдэгч Д.Алтайдугар нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлгүй, бидний зүгээс удаа дараа сануулан зээлийг графикийн дагуу төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өдий хүрсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү, хуагцаа хэтрүүлсэн хоног тутмын нэмэгдүүлсэн хүүний хамт шийдвэр гартал тооцон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хагуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Иймд Д.Алтайдугараас үндсэн зээл 28 638 114 төгрөг, зээлийн хүү 8 247 776 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 619 008 төгрөг, нийт 38 504 898 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Эм Эй Эф” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт шүүхэд гаргасан тайлбартаа:

            “Эм Эй Эф” ББСБ нь хариуцагч Д.Алтайдугарын хариу тайлбартай танилцан нэхэмжлэлийн үнийн дүн болох 38 504 898 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлнө гэсэн хариуг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Д.Алтайдугар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Д.Алтайдугар миний бие “Эм Эй Эф” ББСБ-аас 2015 оны 07 дугаар сарын сүүлээр 30 000 000 төгрөгийг зээлж авсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор борлуулалт буурч зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй болно.

            “Эм Эй Эф” ББСБ-аас нэхэмжилсэн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.  

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Эм Эй Эф” ББСБ нь хариуцагч Д.Алтайдугарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 38 504 898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Алтайдугар нь ”Эм Эй Эф” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 0015070141 тоот зээлийн гэрээ  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Эм Эй Эф” ББСБ нь хариуцагч Д.Алтайдугараас 38 504 898 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 38 504 898 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Эм Эй Эф” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Алтайдугарт холбогдох  38 504 898 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 175 237 төгрөг, хариуцагчаас 175 237 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигчид 38 504 898 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ