Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2016/01111

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, хайрхан 9 гудамж 70 тоотод оршин суух, Д.Долгорсүрэнд холбогдох

                184 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Долгорсүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай компанитай 1253073 тоот “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчдэд урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.

Хэрэглэгч Д.Долгорсүрэн нь 1253073 гэрээний 7-р зүйлийн 7.2.1-д заасныг зөрчиж 123 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймд хариуцагч Д.Долгорсүрэнтэй байгуулсан зээлээр гар утас худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гар утасны үлдэгдэл төлбөр болох 123 000 төгрөг, гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны хооронд нийт 151 хоногийн алданги болох 61 500 төгрөгийн алдангийн хамт нийт 184 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Долгорсүрэнд холбогдох гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 184 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Долгорсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 123 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 61 500 төгрөгөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                        

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 123 000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбар, бэлэн мөнгөний тооцооны хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 184 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                    

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Долгорсүрэнд холбогдох 184 500 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

 

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ