Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0587

 

 “Ц М Э Э” ХХК,

“Ц Х” ХХК, “Б Т” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч “Ц М Э Э” ХХК, “Ц Х” ХХК-уудын төлөөлөгч Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч нарын өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ц М Э Э” ХХК, “Ц Х” ХХК, “Б Т” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сумын Засаг дарга, Баянжаргалан сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 35 дугаар зүйлийн 35.3.7, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Төв аймгийн Баян сумын Засаг даргад MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг MV-020388 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011381 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017188 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000316562 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-006453 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011383 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг,

        Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус даалгаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг “Ц М Э Э” ХХК-д, 35100 төгрөгийг “Ц Х” ХХК-д, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг “Б Т” ХХК-д тус тус гаргуулж, олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын өмгөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: “Шүүх хуралд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно гэсэн, тэгэхээр “Ц Х” ХХК, “Б Т” ХХК гэсэн 2 нэхэмжлэгчтэй, нэхэмжлэл гаргаагүй “Ц М Э Э” ХХК-ийн компанийн нэхэмжлэлийг шүүх өөрийн санаачилгаараа шийдвэрлэсэн.

        ... Үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай байгуулаагүй учир газар, ус ашиглах гэрээ байгуулах шаардлагагүй газар, ус ашигласны төлбөр төлөхгүй байх боломжийг шүүх олгож байна.

        ... Эдэлбэр газар нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай учир тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр газар эзэмших захирамж, гэрчилгээ гаргаж байж газар ашиглах гэрээ хийдэг. ... Компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол газар эзэмших гэрчилгээ, захирамжаа гаргуулан гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөх хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

        Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч “Ц Х” ХХК-ийн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: “Үндэслэх хэсэгт шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Харин тогтоох хэсгийн “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн төлөөлөгч О.Г давж заалдах гомдолдоо: “Үндэслэх хэсэгт шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Харин тогтоох хэсгийн “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч “Ц М Э Э” ХХК-ийн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: “Үндэслэх хэсэгт шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Харин тогтоох хэсгийн “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        НЭГ. Нэхэмжлэгч нарын ““Ц М Э Э” ХХК-ийн MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079, “Б Т” ХХК-ийн MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392, “Ц Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-006453 дугаар талбайд олгосон 000011383, MV-020388 дугаар талбайд олгосон 000011381, MV-017188 дугаар талбайд олгосон 000011380, MV-020335 дугаар талбайд олгосон 000316562 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгохыг Төв аймгийн Баян сумын Засаг даргад даалгах, нэхэмжлэгч “Б Т” ХХК, “Ц Х” ХХК-уудын ““Б Т” ХХК-ийн MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893, “Ц Х” ХХК-ийн MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгохыг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

        1.1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-д зааснаар Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан тохиолдолд газрын алба тухайн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх учиртай.

        Нэхэмжлэгч “Ц М Э Э” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан “Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүтийн талын нүүрсний ордыг ашиглах 17187А, 17188А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмшүүлж, гэрээ байгуулж хамтран ажиллах талаар”,

        мөн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Ашигт малтмалын газраас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүтийн талын нүүрсний ордыг ашиглах ашигт малтмалын ашиглалтын MV-0171878, MV-0171888, MV-006453 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмшүүлэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулах тухай” [1],

        “Б Т” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан “Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт орших Бөөрөлжүүтийн талын нүүрсний ордыг ашиглах MV-017536 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмших гэрээ байгуулах талаар”[2],

         “Ц М Э Э” ХХК 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан ашигт малтмал ашиглалтын MV-0171188, MV-0171187 дугаар тусгай зөвшөөрлүүдийг бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж, MV-020335, MV-020388 тусгай зөвшөөрлүүдийг олгосон, уурхайн ажилчдын хотхоны зориулалтаар өөрийн охин компаниуд болох “Ц Х” ХХК, “Б Т” ХХК-уудад газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус дахин байгуулах талаар”[3],

        “Ц Х” ХХК “толгой компани “Ц М Э Э” ХХК-аас бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж авсан ашигт малтмал ашиглалтын MV-0171188, MV-0171187 дугаар тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд газар эзэмших гэрээ байгуулах талаар”[4],

        “Б Т” ХХК MV-017536 дугаар тусгай зөвшөөрөл бүхий “Ц М Э Э” ХХК-ийн нэр дээрх уурхайн ажилчдын хотхоны Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших гэрээ байгуулах талаар”[5] тус тус хүсэлтүүдийг гаргасан.

        Эдгээр хүсэлтүүдийн дагуу Төв аймгийн Баян сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар захирамжаар[6] “Ц М Э Э” ХХК-д тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-020342 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглах зориулалтаар 77,33 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэж газрын даамал 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн 000315079 дүгээр гэрчилгээ[7] олгож, Газар эзэмшүүлэх гэрээ[8]-г 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр,

        мөн өдрийн А/14 дүгээр захирамжаар[9] “Б Т” ХХК-д Цайдам-1 нэртэй, ашигт малтмалын ашиглалтын MV-17536 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал ашиглах зориулалтаар 7112,52 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрхийн 000011392 дугаар гэрчилгээ[10] олгож, Газар эзэмшүүлэх гэрээ[11]-г 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр,

        А/11, А/12, А/15 дугаар захирамжуудаар[12] “Ц Х” ХХК-д “Цайдам-1” нэртэй, ашигт малтмалын ашиглалтын MV-020388, MV-017188, MV-020335 дугаар тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд ашигт малтмал ашиглах зориулалтаар 650,94, 79,16, 341,91 га газруудыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, 2019 оны 10 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд Газар эзэмших эрхийн 000011981, 000011980, 000316562 дугаар гэрчилгээг[13] тус тус олгож, Газар эзэмшүүлэх гэрээнүүдийг[14]-г 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр,

        мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/53 дугаар захирамжаар[15] “Т О Ш” ХХК-ийн эзэмшлийн ”Цайдам нуурын хүрэн нүүрсний орд” нэртэй, MV-006453 дугаар ашигт малтмал ашиглах зориулалттай 55,06 га газрыг нэхэмжлэгч “Ц Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн 000011383 дугаар гэрчилгээ[16] олгож, Газар эзэмшүүлэх гэрээ[17]-г тус тус байгуулахдаа нэхэмжлэгч компаниуд төрийн захиргааны байгууллагатай “газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор, “Ц Х” ХХК болон түүний 100 хувь эзэмшлийн хамаарал бүхий “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн тухайн жилийн газрын төлбөрийг 2019 онд нөхөн төлж барагдуулах болон бусад нөхцөл”-үүдийг харилцан тохиролцжээ.

        1.2. Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжаар[18] “Б Т” ХХК-д “Цайдам-1” нэртэй, ашигт малтмал ашиглах зориулалтаар олгогдсон ашигт малтмалын MV-017536 дугаар тусгай зөвшөөрөл бүхий 7489,68 га газрын 377,16 га газрыг 15 жилийн хугацаагаар, Газар эзэмших эрхийн 000297893 дугаар гэрчилгээ[19] олгож, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ[20] байгуулсан бөгөөд “Ц М Э Э” ХХК 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад “Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Бөөрөлжүүлтийн тал”-д ашигт малтмалын ашиглалтын MV-020335, MV-017536 дугаар тусгай зөвшөөрлүүд болон 000297889, 000297890, 000297888 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг эзэмшдэг талбайн газрын төлбөрийг хугацаанд нь багтаан төлж дуусгасан, 2018 оны газрын гэрээг дүгнүүлж, 2019 оны газар эзэмших гэрээг байгуулах талаар[21] хандаж байсан,

        Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжаар “Ц Х” ХХК-д тус сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт уул уурхайн зориулалтаар 754,09 га га газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000297895 дугаар гэрчилгээ[22]-г тус тус олгожээ.

        Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл хариуцагч Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын Засаг дарга нараас нэхэмжлэгч “Ц М Э Э” ХХК, “Ц Х” ХХК, “Б Т” ХХК-уудын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмшүүлж, гэрчилгээ олгуулах тухай хүсэлтүүдийг нь үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргасан, тэдгээрийг нь үндэслэн сумдын газрын даамлууд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-д заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгч компаниудтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлж, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох хүртэл нэхэмжлэгч компаниуд газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.

        Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ”-г уурхайн талбайд заавал байлгахаар, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус зааснаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс гадна Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд газрын төлбөр төлөхөөр байна.

        Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах”-ыг, 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” хэлэхээр, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх”-өөр, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч” байхаар, 6 дугаар зүйлийн 4-д “газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцох”-оор тус тус заажээ.

        Тиймээс нэхэмжлэгч компаниудад нэгэнт газрыг эзэмшүүлсэн Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын Засаг дарга нарын шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа, нөгөө талаар газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01, Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолууд[23]-тай нэхэмжлэгч нар маргаагүй байгаа тохиолдолд “газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг даалгах шаардлагыг хангах боломжгүй. Анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниуд эзэмшиж буй газрын хэмжээгээр газрын төлбөрийг төлөхөөр төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тохиолдолд нэхэмжлэгч нар “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нийт талбайг ашиглаагүй” гэх үндэслэлээр газрын төлбөрөө төлөх үүргээс чөлөөлөгдөх, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

        Анхан шатны шүүх энэ талаар “сумын Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй газар ашиглуулах гэрээ байгуулахаас биш газар эзэмшүүлэх захирамж болон гэрчилгээг олгохгүй, нэхэмжлэгчийн гэрчилгээг үндэслэн газрын төлбөр шаардаж байгаа нь хууль бус” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

        ХОЁР. Нэхэмжлэгч нарын “Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Хүсэлтийнх нь дагуу Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлсэн, зохих журмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосны дагуу газрын төлбөрийг тооцож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан гэрээний дагуу төлөх газрын төлбөрийн хэмжээг өөрчлөх эрх хэмжээ Засаг даргад байхгүй.

        Тиймээс хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргаас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Ц М Э Э” ХХК-д хүргүүлсэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмшүүлсэн захирамж гарсан, Газрын төлбөрийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр газрын төлбөрөө төлөхийг мэдэгдсэн” агуулга бүхий 85 дугаар албан бичгийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй.

        ГУРАВ. Нэхэмжлэгч “Б Т” ХХК, “Ц Х” ХХК, “Ц Х” ХХК-ийн ““Ц Х” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        “Ц Х” ХХК-аас Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “өөрийн хамаарал бүхий “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашиглагдаагүй хэсэгт дахин гэрээ байгуулж, газрын төлбөр төлөхгүй гэж үзэн газар эзэмших эрхийг дуусгавар болгох”-оор 03/20 дугаар албан бичгээр хандсан байна.

        Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. ...” гэж зааснаар иргэдээс албан тушаалтанд хандаж гаргасан өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 4 /Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ/, 5 /Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ/-д заасны дагуу тухайн асуудлыг шийдвэрлэж амаар хариу өгсөн тохиолдолд энэ тухай бүртгэлд тэмдэглэх учиртай.

        Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “нэхэмжлэгч “Ц Х” ХХК-ийн дээрх хүсэлтэд амаар 2 удаа хариу өгсөн” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

        Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц Х” ХХК, “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Ц Х” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд зохих журмаар хариу өгөхийг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ““Ц М Э Э” ХХК-ийн MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079, “Б Т” ХХК-ийн MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392, “Ц Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-006453 дугаар талбайд олгосон 000011383, MV-020388 дугаар талбайд олгосон 000011381, MV-017188 дугаар талбайд олгосон 000011380, MV-020335 дугаар талбайд олгосон 000316562 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгохыг Төв аймгийн Баян сумын Засаг даргад даалгах, “Б Т” ХХК-ийн MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893, “Ц Х” ХХК-ийн MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгохыг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад даалгах, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох тухай” хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц Х” ХХК, “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-уудаас тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулан “Ц Х” ХХК-д олгосугай“ гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц Х” ХХК, “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-ууд болон хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц Х” ХХК, “Ц М Э Э” ХХК, “Б Т” ХХК-уудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                        ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

                                                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                                        ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 


[1] 1 дэх хавтсын 161, 167 дахь талууд.

[2] 1 дэх хавтсын 175 дахь тал.

[3] 1 дэх хавтсын 188 дахь тал.

[4] 1 дэх хавтсын 172 дахь тал.

[5] 1 дэх хавтсын 191 дэх тал.

[6] 1 дэх хавтсын 162 дахь тал.

[7] 1 дэх хавтсын 64 дэх тал.

[8] 1 дэх хавтсын 65 дахь тал.

[9] 1 дэх хавтсын 174 дэх тал.

[10] 1 дэх хавтсын 21 дэх тал.

[11] 1 дэх хавтсын 65 дахь тал.

[12] 1 дэх хавтсын 166, 169, 177 дахь талууд.

[13] 1 дэх хавтсын 44, 51, 57 дахь талууд.

[14] 1 дэх хавтсын 45, 52, 58 дахь талууд.

[15] 1 дэх хавтсын 178 дахь тал.

[16] 1 дэх хавтсын 31 дэх тал.

[17] 1 дэх хавтсын 32 дахь тал.

[18] 1 дэх хавтсын 147 дахь тал.

[19] 1 дэх хавтсын 148 дахь тал.

[20] 1 дэх хавтсын 149 дэх тал.

[21] 1 дэх хавтсын 112 дахь тал.

[22] 1 дэх хавтсын 67 дахь тал.

[23] 1 дэх хавтсын 155, 197 дахь талууд.