| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0604/И |
| Дугаар | 131/ШШ2016/00619 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2016/00619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******ын ******* *******ны *******ны *******од оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******н
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1956 онд суманд төрсөн. Миний бие 1972 оны хавар 7 дугаар ангиа төгсөөд Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт цахилгаан хайгуулын ажилтнаар ажилд орж, 1975 оны 5 сарын 26-ны өдөр тус газраа жолоочоор ажиллах тушаал гарсан. 1979 ны 6 сарын 29-нд цэрэгт явахаар болж ажлаас чөлөөлөгдсөн боловч өвчний учир цэргээс ирж, 1979 оны 7 сарын 15-д жолоочоор орсон. 1980 оны 6 сарын 24-ний өдөр дахин цэрэгт татагдаж, өвчний учир чөлөөлөгдөн. 1980 оны 12 дугаар сарын 23-нд гачегараар ажиллаж, 1981 оны 3 сарын 04-ний өдрөөс өрмийн машины жолоочоор ажилд орж 1986 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал ажилласан. Тус Усны аж ахуйн удирдах газрын нэр өөрчлөгдөж Усны аж ахуйн Барилга угсралтын контор болж өөрчлөгдөн үргэлжлүүлэн жолоочоор ажиллаж, 1992 оны 01 дүгээр сарын 10-нд тус газар Хувьцаат компани болоход мөн хөдөлмөрийн гэрээг цуцлан дахин гэрээ байгуулж тус газраа 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал ажилласан.
Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1972 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ:
Миний бие тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч ажилтай, шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул эзгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1972 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 619 дүгээр лавлагаа, Баянхонгор аймаг дахь Усны аж ахуйн Барилга угсралтын конторын даргын 1972 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1975 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 48 тоот, 1976 оны 02 сарын 06-ны өдрийн 81 тоот, 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 37/1 тоот, 1978 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот, 1978 оны 12 сарын 25-ны өдрийн 114 тоот, 1979 оны 06 сарын 29-ний өдрийн 64 тоот, 1979 оны 12 сарын 27-ны өдрийн 121 тоот, 1980 оны 06 сарын 17-ны өдрийн 87 тоот, 1980 оны 12 сарын 16-ны өдрийн 169 тоот, 1981 оны 04 сарын 10-ны өдрийн 46 тоот, 1986 оны 08 сарын 20-ны 138 тоот тушаалын хуулбарууд, тус аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1992 оны 04 сарын 14-ний өдрийн 19 дүгээр, 1993 оны 04 сарын 28-ны өдрийн 12 дугаар тушаалуудын хуулбарууд, гэрч гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Ч.******* нь 1972 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолооч, 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл, 1980 оны 12 сарын 08-ны өдрөөс 1981 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гачегар, 1981 оны 03 сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн машины жолооч, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Усны аж ахуйн Барилга угсралтын конторт жолооч, 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Усны аж ахуйн ХХК-д ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Баянхонгор аймаг дахь Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1972 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот тушаал, Ч.*******г ажиллаж байсныг нотлох Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1975 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 48 тоот, 1976 оны 02 сарын 06-ны өдрийн 81 тоот, 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 37/1 тоот, 1978 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот, 1978 оны 12 сарын 25-ны өдрийн 114 тоот, 1979 оны 06 сарын 29-ний өдрийн 64 тоот, 1979 оны 12 сарын 27-ны өдрийн 121 тоот, 1980 оны 06 сарын 17-ны өдрийн 87 тоот, 1980 оны 12 сарын 16-ны өдрийн 169 тоот, 1981 оны 04 сарын 10-ны өдрийн 46 тоот, 1986 оны 08 сарын 20-ны 138 тоот тушаалууд, 1972-1992 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 619 тоот албан бичиг, 1972-1993 онуудад ажиллаж байсан албан тушаалыг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарсан 1972 оны хөдөлмөрийн дэвтэр, түүнтэй хамт ажиллаж байсан гэрч гийн мэдүүлэг, түүнийг жолоочоор ажилд томилсон Баянхонгор аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1992 оны 04 сарын 14-ний өдрийн 19 тоот тушаал, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн конторын даргын 1993 оны 04 сарын 28-ны өдрийн 12 тоот өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар, хавсралтууд зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул хуульд зааснаар түүнийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******н 1972 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолооч, 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл, 1980 оны 12 сарын 08-ны өдрөөс 1981 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гачегар, 1981 оны 03 сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн машины жолооч, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Усны аж ахуйн Барилга угсралтын конторт жолооч, 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Усны аж ахуйн ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ч.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ