Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 943

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00943

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  удирдлага болгон           

 

  ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.С-гийн нэхэмжлэлээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой ******* /*******/-ийг, Боржигон овогтой ******* /*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Боржгон овогтой *******, Тайжууд овогтой ******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

                     

          3. Б.Б  амьдарч байсан хаяг нь Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 айл гудамж, 0 дүгээр байрны 0 тоот , эзэмшиж байсан гар утасны дугаар нь *******, *******, Б.Сүхболдын амьдарч байсан хаяг нь Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол,0 дүгээр байрны 0 тоот, эзэмшиж байсан утасны дугаар нь *******, ******* болохыг дурдсугай.

 

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаастэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.САНСАРМАА