| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00971/И |
| Дугаар | 184/ШШ2016/01026 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2016/01026
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтай 3 гудамж 353 тоотод оршин суух, Д.Баасандоржид холбогдох
60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Баасандорж нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.
Д.Баасандорж нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 40 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.
Иймд Д.Баасандоржоос “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20 000 төгрөг буюу нийт 60 000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь 60 000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Баасандоржоос 60 000 төгрөгийг нэхэмжилжээ.
“Жи мобайл” ХХК нь 60 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Баасандоржид холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ