Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1368

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 1908036721721 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-н Б, Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар,                                               

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Д.Д-гийн тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгний үнэтэй Нuawei р-20 загварын гар утас 1 ширхэгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:  “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд дагуулсан нэг эмэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгаж яваад очих газар нь буулгасан. Орой машинаа цэвэрлэж байгаад нэг утас байсныг олсон, утасны цэнэг нь дуусаад унтарсан байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хорооноос такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн Чейзер маркийн улсын дугаартай автомашин ирээд хаашаа явах юм гээд зогсохоор нь суугаад гэртээ хүргүүлэхээр Уулын гадна буусан. Энэ үед өөрийн Нuawei р-20 маркийн ягаан өнгийн гадуураа улаан өнгийн хавтсан гадартай гар утсаа ар талын суудал дээр түр тавьчихаад хүүхэддээ сатаараад буцааж авахаа мартаж буусан. Гэр рүүгээ ороод нөхөр рүүгээ гар утсаар залгах гэтэл алга байхаар нь таксинд үлдээчихлээ гэдгээ мэдээд шууд хажуу айлын найз Б гар утсаар өөрийнхөө 863 дугаар руу залгатал холбогдох боломжгүй болсон. Энэ хооронд 2-5 минут л болсон...гар утсаа би 2019 оны 06 дугаар сард лизингээр Юнителээс 830 000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэжээ. / хх-16-17/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Боос 2019 оны 09 дүгээр сарын 25, 26-ны хавьцаа Нuawei р-20 загварын гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тэр гар утсанд 8085 гэсэн дугаарыг хийж ашиглаж байгаад 2019 оны 10 дугаар сарын эхээр хөдөө Өмнөговь аймагт явж байгаад хаячихсан юм. Одоо надад тэр гар утас байхгүй. Б надад нэг гар утас байна авах уу гэхээр нь би 100.000 төгрөгөөр худалдаад авсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэжээ. / хх-38/

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр нөхөр Бын хамтаар таксинд явж байсан. Тэгээд тэр өдөр манай нөхөр надад машинаас гар утас олсон гээд Нuawei маркийн ягаан өнгийн гар утас өгсөн. Би тэр гар утсыг хэсэг хэрэглэж байгаад манай нөхөр найз Мд зарсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-29/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би тухайн үед буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим эхнэр О хамтаар таксинд явж байгаад жоохон хүүхэд дагуулсан нэг хүүхнийг Баянхошууны Хөтөлийн орчмоос аваад Зүүн салааны 1 дүгээр буудлын тэнд гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд таксины 2000 төгрөг аваад буулгасан юм. Тэгээд тэр хүүхэдтэй хүүхэн миний машинаас буусны дараа машины арын суудлыг үзэхэд суудлын араар Нuawei р-20 маркийн улаан өнгийн гэртэй ягаан өнгийн гар утас байхаар нь юнителийн сим картыг нь гаргаж хаяад эхнэрийн юнителийн 80108 гэсэн дугаарын сим картыг хийж ярьж болж байхаар нь эхнэр О тэр гар утсыг машинаасаа олсон гэж хэлээд барих уу гэсэн чинь эхнэр барина гэхээр нь өгсөн. Тэгээд эхнэр тэр гар утсыг хэсэг хугацаанд барьсны дараа найз М гар утас авна гэхээр нь би тэр гар утсыг авах уу гэтэл авна гэхээр нь Мд 100.000 төгрөгөөр зарсан. Одоо тэр гар утас Мд байгаа...” гэжээ. / хх-61/

Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  гэрэл зураг,/ хх-10-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-41-42/, Юнител группийн албан бичиг / хх-122/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Д.Д гийн тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгний үнэтэй Нuawei р-20 загварын гар утас 1 ширхэгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дгийн өгсөн “...Би таксинаас буух үед хүүхэд түрүүлж буух гээд хаалгаар нь оролдоод намайг сандраагаад би мөнгө өгөх гээд халаасаа ухаад гар утсаа ар талын суудал дээр түр тавьчихаад хүүхэддээ сатаараад буцааж авахаа мартаж буусан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч Б.Мгийн өгсөн “... Боос 2019 оны 09 дүгээр сарын 25, 26-ны хавьцаа Нuawei р-20 загварын гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-38/, 

Гэрч Э.Огийн өгсөн “...Манай нөхөр надад машинаас гар утас олсон гээд Нuawei маркийн ягаан өнгийн гар утас өгсөн. Би тэр гар утсыг хэсэг хэрэглэж байгаад манай нөхөр найз Мд зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Тэр хүүхэдтэй хүүхэн миний машинаас буусны дараа машины арын суудлыг үзэхэд суудлын араар Нuawei р-20 маркийн улаан өнгийн гэртэй ягаан өнгийн гар утас байхаар нь юнителийн сим картыг нь гаргаж хаяад эхнэрийн юнителийн гэсэн дугаарын сим картыг хийж ярьж болж байхаар нь эхнэр О тэр гар утсыг машинаасаа олсон гэж хэлээд барих уу гэсэн чинь эхнэр барина гэхээр нь өгсөн. Тэгээд эхнэр тэр гар утсыг хэсэг хугацаанд барьсны дараа найз М гар утас авна гэхээр нь би тэр гар утсыг авах уу гэтэл авна гэхээр нь Мд 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх61/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.Бын завшсан гар утасны үнэ 720.000 төгрөгийг шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогч Д.Дд төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бод дээрхи зүйл, хэсэгт заасан  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-н Б-г иргэн Д.Дгийн гээгдүүлсэн 720.000 төгрөгийн үнэ бүхий Хуйвэй маркийн гар утсыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ