| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0562/И |
| Дугаар | 131/ШШ2016/00598 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2016/00598
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1981 онд ******* аймгийн Худалдааны техникум төгсөж, Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны дэлгүүрийн худалдагчаар 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс ажилд орж 1991 оныг 09 сарыг дуустал тасралтгүй ажилласан. Иймд 1986 оноос 1989 оныг хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс ажилд орж 1991 оныг 09 сарын 28 хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны дэлгүүрийн худалдагчаар ажилласан.Мөн 1984, 1987, 1989 ондуудад хүүхэд төрүүлсэн. Иймд С.*******ийн 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгоно гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Архивын тасгийн 2016 оны 08 сарын 25ны өдрийн 584 дүгээр лавлагаа, 1983 оны 07 сарын 01-ний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *******гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.******* нь 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан болох ньхүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 584 дүгээр лавлагаа, 1983 оны 07 сарын 01-ний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *******гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь 1984, 1987 ондуудад хүүхэд төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул түүний ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ийн1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ