Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2016/00981

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, хайрхан 6 гудамж 202 тоотод оршин суух, Б.Бадамцэцэгт холбогдох

                60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Бадамцэцэг нь 1163406 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймд Б.Бадамцэцэгтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 40 000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 315 хоногийн 20 000 төгрөгийн алдангийн хамт, нийт 60 000 төгрөгийг хэрэглэгч Б.Бадамцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь  60 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Бадамцэцэгээс 60 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 “Жи мобайл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бадамцэцэгт холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ