Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 189

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Боржигон овогт Дашхүүгийн Энхбаярт холбогдох эрүүгийн 1931003280196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр Ерөө суманд төрсөн, 51 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 05 тоотод оршин суух, Сумын Тохижолт үйлчилгээний газарт жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Дашхүүгийн Энхбаяр РД:/МП68062778/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг давсгэрт П.Үнэнбадрахын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Д.Энхбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 11- ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг давсгэрт П.Үнэнбадрахын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Энхбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч П.Үнэнбадрахын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө гэрийнхээ хадланд яваад орой 21 цагийн орчимд л ирсэн байх гэртээ ирэхэд 2 эхнэр К.Алтанбагана болон охин Ү.Хонгорзул, хүү Ү.Хосбаяр нар хоолоо идээд байж байсан. Би гэртээ ирээд зурагт үзээд хэвтээд амарч байхад охин маань “ээж цүнхээ аваад гараад явчихлаа” гэхээр нь би урд гэр лүүгээ явах гэж байна гэж ойлгоод араас нь гараад “чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэр лүүгээ орооч хүнээс ичиж зовдоггүй юм уу?” гэхэд би “ээжийндээ очиж амьдарна” гээд орилоод байсан. Охин гэрийнхээ цонхоор “ээж дуугай бай л даа” гээд байсан. Тэгээд би гэртээ ороод охин, хүү 2-тойгоо зурагтаа үзээд байж байхад эхнэр К.Алтанбаганы эгч К.Цэцэгээ гар утас руу залгаад “гадаа чинь байна, гараад ир” гэхээр нь би гараад очиход “Аптангабаныг дуудаад гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би “байхгүй явчихсан” гэсэн чинь К.Цэцэгээ яагаад “манай дүүд гар хүрээд байгаа юм бэ” гэхээр нь “би юу гэж зоддог юм бэ, К.Алтанбагана өөрөө гэрээс гараад яваад өгсөн” гэж хэлсэн тэр үед К.Цэцэгээгийн нөхөр Д.Энхбаяр нь “яагаад эхнэр лүү том дуугараад байгаа юм бэ” гээд миний шанаа хэсэг рүү хэд цохисон би холдоод байж байхад манай охин ирээд уйлаад байсан. К.Цэцэгээ нөхөр Д.Энхбаярыгаа “зүгээр бай яаж байгаа юм бэ” гээд байсан. Д.Энхбаяр манай охиныг түлхээд над руу дайрахаар нь би Д.Энхбаярын шанаа руу нэг удаа цохисон чинь арагшаа унаад босч ирээд машиныхаа кабинаас мод барьж гарч ирээд эхнэр К.Цэцэгээ болон манай охины дээгүүр модоороо миний толгой хэсэгт 1 удаа цохисон. Би манараад зогсож байхад миний зүүн гуя хэсэгт нөгөө модоороо цохисон. Тэгээд би газар суугаад өгсөн. Дахиад цохих гэхээр нь би гараараа хамгаалаад модыг нь барьж аваад хаясан. Манай аавынх гэрийн урд байдаг болохоор орилж баихад сонссон баина лээ. Тэгээд бэр эгч Энхмаа, Үнэнбат нар ирээд Д.Энхбаярыг хорьсон, миний толгой өвдөөд байсан болохоор цаана очоод суусан юм. Тэр үед урдаас аав ирсэн аавтай Д.Энхбаяр хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд цагдаа ирсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/ Гэрч К.Цэцэгээгийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн болсон асуудалд манай нөхөр холбогдсон байгаа учраас би мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед П.Үнэнбадрах, манай нөхөр Д.Энхбаяр нараас өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/ Гэрч К.Алтанбаганын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажиллаж байсан дэлгүүртээ сууж байгаад хааж гэртээ очсон юм. Яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна гэртээ очтол манай нөхөр П.Үнэнбадрах “чи ямар орой ирдэг юм бэ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан эхлэж бид хоёр хоорондоо маргалдах болсон юм. Тэгээд маргалдаж байгаад гэрийн үүдний өрөөнд П.Үнэнбадрах гараараа миний нүүр хацар луу алгадах маягтай 2 удаа түлхэж орилж хашгираад дээрэлхэж байгаад цааш явахаар нь гэрээс гарч ээжийнхээ гэр лүү нь явсан юм. Би гэрээс гарч явах замдаа өөрийн төрсөн эгч К.Цэцэгээгийн 95237299 дугаарт залгаж “П.Үнэнбадрах намайг хардаж хэрүүл маргаан хийгээд над руу орилж хашгирч айлган сүрдүүлээд байхаар гэрээс гарч ээжийн хашаа байшин руу явж байна” гэж өөрийнхөө 94626708 дугаар утсаар залгаж ярьсан байгаа. Тэгээд би талийгаач ээжийн гэрт очиж тэндээ ганцаараа байж байхад К.Цэцэгээ эгч Д.Энхбаяр нар ирж намайг гэр лүүгээ авч явж би тэдний гэрт хоносон юм. Миний очдог манай талийгаач ээжийн гэр манай гэрээс холгүй байдаг болохоор К.Цэцэгээ эгч, түүний нөхөр Д.Энхбаяр нар намайг өмөөрч П.Үнэнбадрахтай гэрийн хашааны гадаа хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой орилж хашгиралдаад байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор надад үзэж харсан зүйл байгаагүй. Тэгээд удалгүй Д.Энхбаяр ах К.Цэцэгээ эгч нар над руу ирж намайг гэр лүүгээ аваад явсан юм. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/ Гэрч К.Цэцэгээгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой гэртээ нөхөр 3 хүүхэдтэи байж байхад минии гар утас дуугарч авч ярихад миний төрсөн дүү К.Алтанбагана залгаж “нөхөр П.Үнэнбадрах намайг зодоод байна, хурдан хүрээд ирээч” гэж ярьж дуудахаар нь хамт байсан нөхөр Д.Энхбаярт хэлж бид 2 гэрийн гадаа хашаанд зогсож байсан Д.Энхбаярын ажлын машиныг асааж Д.Энхбаяр өөрөө жолоодож П.Үнэнбадрахын гэрийн гадаа очиж К.Алтанбаганыг асууж П.Үнэнбадрахын утас руу залгаж “манай дүү хаана байгаа” талаар асуухад “К.Алтанбагана гэртээ байхгүй, гараад явсан” гэж ярьсаар гэрээсээ гараад ирсэн. Тэгээд гэрийнх нь хашааны гадаа би дахин дүүгээ асуухад “мэдэхгүй урагшаа явсан байх, муу мэдрэл муутай авгай минь” гэх зэргээр хэл үгээр доромжлоод ханцуйгаа хойш болгож намайг цохих гээд гараараа далайж тулж ирэхээр нь би хойш ухарч машин руу ойртоход машинд сууж баисан манай нөхөр машинаас бууж ирээд П.Үнэнбадрах луу “чи яах гэж манай эхнэрийг хэл үгээр доромжлоод байгаа юм бэ” гээд зууралдаад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад л байсан. Тэгээд байж байхад П.Үнэнбадрахын ах дүү нар нь ирж “П.Үнэнбадрахыг зодсон байна, наад хүмүүсээ явуулж болохгүй шүү” гээд байж байхад манай сумын цагдаа ирж нөхөр Д.Энхбаярыг аваад явсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний 227 дугартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.П.Үнэнбадрахын биед тархи доргисон, гуянд хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/ Эмчийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 22-23 дугаар тал/ Д.Энхбаярын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ Хүдэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/ Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс 4 тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.Энхбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг давсгэрт П.Үнэнбадрахын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Д.Энхбаярын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч П.Үнэнбадрахын биед тархи доргисон, гуянд хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Үнэнбадрах нь шүүгдэгч Д.Энхбаяраас эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, хоорондоо эвлэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн бичгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энхбаяр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Энхбаяр ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 5 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дашхүүгийн Энхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашхүүгийн Энхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Энхбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан Д.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Ялтан Д.Энхбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ