Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 195

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Эсэнмэндэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003040184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурхан толгой 9-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Эрдэнэсувдын Эсэнмэнд /РД:ТЕ92093030/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Эсэнмэнд нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамал 13 килограмыг түүж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Эсэнмэнд нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамал түүж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Э.Эсэнмэнд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Буруу зүйл хийсэн болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Ж.Хүрэлбаатарын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2012 оноос 2016 он хүртэл Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан. 2016 оноос хойш Засаг даргын орлогчийн албан тушаалыг эрхэлж байна. Манай нутагт дэрвэгэр жиргэрүү гэх ховор 2 ургамал ургадаг. Сумын Халзангийн хөнлий, Ханангийн энгэр, Буулиаст, Таван толгой, Баянхаан, Поль хөндийн хэсгээр элбэг өргөн тархацтай ургадаг. Тухайн ургамлыг түүж бэлтгэх, тээвэрлэхийг 2018 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хорьсон байгаа. Тиймээс иргэн болон аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл байхгүй гэсэн үг. Дээрх иргэн нь манай сумын удирдлага болон надад ямар нэгэн байдлаар дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэх зөвшөөрөл авахаар хандсан зүйл байхгүй. Манай суманд дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг түүж блтгэн тээвэрлэх, ашиглах зөвшөөрөлтэй иргэн аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийг олгодог. Гэхдээ дэрвэгэр жиргэрүүг 5 жилийн хугацаатай хорьсон байгаа. Би байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ Гэрч Г.Отгонцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нөхөр, охины хамт ам бүл 3-уулаа амьдардаг юм. Манай охин нэгдүгээр ангид орж байгаа тул мөнгөний хэрэг гараад нөхөр Э.Эсэнмэндийн хамт гэрээсээ ургамал түүхээр Баянхараат буюу Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэр лүү өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр явсан. Тэгээд өнөөдөр өглөө эрт түүж эхэлсэн. Тэгээд нөхөр Э.Эсэнмэнд бид хоёр өнөөдөр 1 том шуудайны хагасаар түүж Дарханд нөхрийнхөө хамаатны ах болох Дархаа ахынд очсон. Бид хоёр өөрсдийн улсын дугааргүй мотоциклоор явж ирсэн. Нөхөр бид хоёр Дархаа ахынх руу явж байхад замд цагдаа нар таараад баригдсан. Би дэрэвгэр жирэвгэр гэх ургамлыг охиныхоо хичээл, сургуулийн зүйлийг бэлдэхээр түүсэн юм. Уг ургамлыг түүгээд зарахаар яг тохирсон хүн бол одоогоор байхгүй байсан. Манай нөхрийн хамаатны ах Дархаа ахад урьд нь хүмүүс ийм ургамлыг түүж зардаг гэж хэлж байсан гэсэн. Цагдаа нар ирээд 25 дугаар дүгээр тал/ Гэрч Г.Отгонцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлж ярих зүйл байгаа, өмнөх мэдүүлэгтээ, буруу зөрүү зүйл ярьсан байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хүүхэд, нөхрийн хамт амарч байгаад манай нөхөр Э.Эсэнмэнд эгчийнх рүүгээ өглөө 11 цагийн үед явж мөнгө зээлж аваад, хүүхдийнхээ ойр зуурын хичээлийн хэрэглэл бэлдье гэж хэлээд улаан өнгийн мотокцильтойгоо ганцаараа явсан. Ингээд өдөр 17 цагийн нөхөр цагаан өнгийн шуудайны тал, амыг нь боочихсон зүйл мотоциклынхоо ард суудалд уясан байсан. Надад шуудайтай зүйлээ тайлбарлаж хэлэхдээ “Замд хүмүүс ургамал түүгээд байхаар нь би бас жоохон ургамал түүгээд аваад ирлээ, үүнийг Дархан-Уул аймаг руу явж зараад эгчээс зээлсэн мөнгөн дээрээ нэмээд хүүхэддээ, гэртээ ойр зуурын зүйл авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гэж хэлээд хамтдаа явахаар болсон. Э.Эсэнмэнд бид 2 мотоцикльтойгоо Дархан-Уул аймаг руу орой орсон, цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Гадаа бүрэнхий харанхуй болсон байсан. Ингээд ДарханУул аймагт байдаг нөхрийн эгчийн нөхөр гээд Мөнхдархан ахын гэрт очиж хонох гэж байсан. Би тухайн орой цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөхдөө сандраад, балмагдаж, дээрээс нь цагдаагийн газар анх удаагаа, ирж мэдүүлэг өгч байсан, өмнө нь мэдүүлэг өгөх, цагдаатай харилцах ямар ч ойлголт, байдаггүй байсан, цагдаа надаас “нөхөртэй хамт ургамал түүсэн юм уу, хаанаас түүсэн юм бэ” гэж асуухаар нь айсандаа “тиймээ, Жавхлантаас” гээд хэлчихсэн. Би тухайн үедээ балмагдаад, сандарсандаа буруу зүйл хэлчихсэн байна лээ. Би нөхөртэйгээ яваагүй, гэртээ хүүхдээ хараад үлдсэн байсан юм. Манай аав, ээжийнх бид нар нэг хашаанд байдаг болохоор аав, ээж намайг яваагүй гэдгийг мэдэж байгаа. Би Дарханы цагдаагийн газар цагдаа надаас нээх ч олон зүйл асуугаагүй, ганц хоёр зүйл асуугаад л дуусгачихсан юм. Тухайн цагдаагийн алба хаагч 3 намайг дарамтлаж, айлгаж, сүрдүүлсэн зүйл огт байхгүй, би л сандарч, балмагдаж, юу гэж хэлж ярихаа мэдэхгүй буруу зүйл ярьчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ Гэрч Б.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байсан юм. Тухайн үед би охин Г.Отгонцэцэгтэй гэртээ байсан юм. Тухайн үед манай хүргэн нэг мотоциклтой “хүнтэй цуг Дархан-Уул аймаг яваад ирье” гэж хэлээд явсан юм. Тэгээд хэд хоног ирээгүй, охин бид 2 хүүтэйгээ гэртээ үлдсэн. Би өөрийн хүргэн Э.Эсэнмэнд нь хаашаа хэнтэй явсан талаар надад мэдсэн зүйл байхгүй. Миний охин Г.Отгонцэцэг ч энэ талаар мэдсэн зүйл байхгүй гэж байсан. Манай хүргэн Э.Эсэнмэнд нь Төв аймгийн Заамарт уурхайд ажилладаг хар бор ажилд сайн, архи дарс уугаад байдаггүй хүн юм. Миний хүргэн эхнэр 1 хүүхэдтэйгээ амьдардаг юм. Манай 2 хүүхэд одоохондоо тогтсон ажил байхгүй. Одоогоор манай хашаанд гэр бариад амьдарч байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18-02-039/38 дугаартай: “....Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Монгол улсын ховор ургамлын жагсаалтад оруулсан болно. Ховор ургамлын жагсаалтад багтсан ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллага ашиглаж болдог. Ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зорилгоор түүж ашиглах иргэн, аж нэгж байгууллагын хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийн бичиг олгодог. Харин ахуйн зориулалтаар ашиглах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрлийн бичиг олгодог. Зөвшөөрлийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, түүж бэлтгэх газрыг тодорхой бичсэн байна. Тус зөвшөөрлийн бичгийг үндэслэн сум орон нутгийн байгаль хамгаалагч ургамал түүх газрыг зааж өгч хяналт тавьж ажиллана. “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр хүртэл зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаас бусдаар түүж ашиглахыг 5 жилийн хугацаатай хориглосон байна. Уг ургамал нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт түгээмэл тархацтай ургадаг болно. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалыг үндэслэн тооцоход 1 кг - 50000 төгрөг /тавин мянган төгрөг/ х 7.055 = 352,750 төгрөг /Гурван зуун тавин хоёр мянга долоон зуун тавин төгрөг/ болж байна. Иргэн С.Эсэнмэнд нь 2019 онд ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй байна. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн судалгаагаар 2019 онд 6 сумаас 2 аж ахуйн нэгж, 3 иргэн 7 төрлийн ургамал түүж бэлтгэх эрх авсан байна. Үүнд: Тавин-Ус ХХК, Мөнх хакер ХХК, иргэн н.Дамдинсүрэн, С.Нямлхагва, О.Бадарч нар байна. Иргэн С.Эсэнмэнд нь дээрхи эрх авсан аж ахуйн нэгжийн ажилтан эсэхийг мэдэх боломжгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/ Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ТХҮ/518-017 4 дугаартай: Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар DAYUN маркийн мотоцикль Ш 1 300.000 300.000 БНХАУ-ын үйлдвэрлэгдсэ н гадаад өнгө үзэмж муутай Нийт дүн 300.000 2019 оны 10 сарын байдлаар 300.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /ххийн 40 дугаар тал/ Э.Эсэнмэндийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44, 37-38 дугаар тал/, Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага болон Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-68 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Эсэнмэнд нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамал 13 килограмыг түүж, тээвэрлэсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.Эсэнмэндийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас байгаль эклогид 352.750 төгрөгийн хохирол 5 учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Шүүгдэгч Э.Эсэнмэнд нь 352.750 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Эсэнмэнд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Эсэнмэндэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суугаа газар ажил сургуулиа өөрчилбөл хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх буюу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэх, тээвэрлэхэд машин техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд мотоцикл, машин техник нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Э.Эсэнмэндийн гэмт үйлдэлдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг, мөн 7.055 кг дэрэвгэр жигэрүү гэх ургамлыг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2- д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 6 Шүүгдэгч Э.Эсэнмэнд энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Эрдэнэсувдын Эсэнмэндийг мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Эрдэнэсувдын Эсэнмэндэд мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Эсэнмэндийг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Э.Эсэнмэндийн гэмт үйлдэлдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл, мөн 7.055 кг дэрэвгэр жигэрүү гэх ургамлыг тус тус хурааж улсын орлогод оруулсугай. 

7.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

8.Шүүгдэгч Э.Эсэнмэндэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ