Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 179

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Хохирогчийн өмгөөлөгч Х.С*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Нарийн бичгийн дарга Г.Н******* нар оролцов.

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар А******* овогт Б******* А******* холбогдох эрүүгийн 1931002560171 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* улсын иргэн, 1*** оны ** дугаар сарын **-нд У******* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт С******* аймаг С******* сум * дугээр баг * дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, Гэмт хэрэгт холбогдох үедээ ******* ******* со ХХК-д борлуулагч ажилтай байсан, **** медальтай, ял шийтгэлгүй, А******* овогт Б******* А РД:/*************/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “******* ******* со” ХХК-д жижиглэнгийн борлуулагчаар ажиллаж байхдаа тус компаний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс нийт 11.377.749 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “******* ******* со” ХХК-д жижиглэнгийн борлуулагчаар ажиллаж байхдаа тус компаний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс нийт 11.377.749 төгрөгийг завшсан, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.А гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалтта нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: Шүүгдэгч Б.Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 13.370.000 төгрөгний үнэ бүхий зүйл завшсан. Гэхдээ Б.Аийн 2019 оны дугаар сарын цалингаас 492.251 төгрөгийг суутгасан ба Б.А нь 1.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд үлдэгдэл 11.377.749 төгрөг байсан ба С******* аймгийн сумын “Янзага нуга” дэлгүүрээс 538.500 төгрөг, “Буянт буга” дэлгүүрээс 299.500 төгрөгний буюу нийт 838.000 төгрөгний авлагитай байгаа юм. Тухайн дэлгүүрээдээс авах авалгын Б.А нь борлуулагч хийж байхдаа зээл олгож өгсөн учраас Б.А нь авч өгөх ёстой. Тэгэхээр Б.Аийн 11.377.749 төгрөг дээр тухайн 2 дэлгүүрийн авлага нэмэгдээд 12.215.749 төгрөг болж байгаа юм ....” гэх мэдүүлэг \хх-ийн 12-13 дугаар тал/

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Манай дэлгүүр 2018 оны 01 дүгээр сараас эхлэн С******* аймаг дахь “******* ******* со” ХХК-тай ******* авч худалдан борлуулалт эхэлсэн. Би Аийг таньж мэднэ. “******* ******* Со” ХХК-н түгээгчээр ирдэг хүн. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Б.А нь 93-04 СЭҮ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг засч янзлуулсан. Тэгэхдээ 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 3 удаа орж ирж засвар хийлгэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны илүү 14-ний Б.Атэй холбоотой дэлгүүрүүдийн өрийн падан зэргийг хүлээн авсан. Тэгээд Б.Атэй борлуултанд яваад зээлийн дэлгүүрүүдийн тооцоог дуусгасан. сумын янзага буга, Бугант тосгоны Бугант дэлгүүрүүд үлдсэн. Тухайн үед Б.А нь жолоочоор явдаг байсан. Д.Алтанбилэг ах намайг Б.Аийн өр зээл тавьсан дэлгүүрүүдийн авлагыг тооцуулж авах зорилгоор Б.Аийн хамт явуулсан ба дээрх 2 дэлгүүр үлдсэн. Би Б.Аийн хамт 2019 оны 05 дугаар сарыг дуустал 2 сар гаран явж зээлийн дэлгүүрүүдийг дуусгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Э.Сүхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05 дугаар 3 сарын 26-ны өдөр өгсөн: “...Би Д.Алтанбилэг гэх хүнийг таньж мэднэ. Би МТСО ХХКний С******* салбарт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түр ажилд орж Д.Алтанбилэг ахаас 16.142.750 төгрөгний бараа материалын мөнгөн дүнгийн авлагын падаан авсан. Д.Алтанбилэг ах намайг Б.Аийн өр зээл тавьсан дэлгүүрүүдийн авлага тооцуулж авах зорилгоор Б.Аийн хамт явуулсан. Тэгээд Б.Аийн зээл тавьсан дэлгүүрүүдээр 5 хоногийн турш явж 5.981.160 төгрөгний авлагыг авч МТСО ХХК-д нийлүүлсэн. Үлдэгдэл 10.121.590 төгрөгийн авлагын үлдэгдэлтэйгээр О.Солонго гэх хүнд хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /ххийн 24 дүгээр тал/

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Дээрх санхүүгийн баримтуудаас дүгнэхэд борлуулагч Б.А нь нийт 11.377.749 төгрөгийн барааны орлогыг компанийн дансанд эргэн тушаагаагүй болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байна. “МТСО” ХХК-ний С******* аймгийн С******* сум дахь салбар нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас урьдчилан захиалга авч хүргэлт хийдэггүй бөгөөд борлуулагчийн өөрийн хүссэн хэмжээгээр барааг хүлээлгэн өгдөг ба тухай бүр орлого төврөлүүлэлт болон үлдэгдэл барааг тоолж тооцоо нийлдэггүй, Б.Аийн гар дээр борлуулагдаагүй үлдэгдэл барааг удаан хугацаагаар байлгадаг зэрэг бүртгэлтээр тавих хяналт сул байгаагаас дутагдал үүсгэх боломжийг олгосон гэж үзэж байна....” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Аийн гэмт үйлдлийн улмаас “******* ******* Со” ХХК-нд 11.377.749 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Алтанбилэг 11.377.749 төгрөг нэхэмжилснээс хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Б.Аээс 11.377.749 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Энэ хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Аийн өмчлөлийн 30.225.475 төгрөгийн үнэ бүхий 00001023 тоот гэрчилгээтэй С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг Чацаргант 2 дугаар гудамж 209 тоот хаягтай 4308001226 дугаарт бүртгэгдсэн 8864 метр кв газар, 0000103344 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү-1317003495 дугаарт бүртгэгдсэн 58 м кв талбайтай хувийн сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дугаар зүйлдүүдэд 4 зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж 11.377.749 төгрөг гаргуулан хохирогч байгууллага ******* ******* Со ХХК-д буюу тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанбилэгт олгохоор тогтов.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч байгууллагын нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг битүүмжлэн ирүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, дээрх хугацаанд хохирлоо барагдуулах, барьцааны хөрөнгийг худалдан борлуулахад идэвхтэй туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч А******* овогт Б******* Аийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Аээс 11.377.749 төгрөг гаргуулан хохирогч ******* ******* Со ХХК-д, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С******* аймгийн С******* сумын 7 дугаар баг 3 дугаар хэсэг 104 тоотод оршин суух, тус компаний С******* аймгийн С******* сумын гэрээт борлуулагч Баянгол овогт Доржийн Алтанбилэгт/ /********/ олгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч А******* овогт Б******* А******* мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Аийг гэмт хэргийн хохирлоо нөхөн төлөх, хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх үүргийг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч 5 Б.А уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Аийн өмчлөлийн 30.225.475 төгрөгийн үнэ бүхий 00001023 тоот гэрчилгээтэй С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг Чацаргант 2 дугаар гудамж 209 тоот хаягтай 4308001226 дугаарт бүртгэгдсэн 8864 метр кв газар, 0000103344 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү-1317003495 дугаарт бүртгэгдсэн 58 м кв талбайтай хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж 11.377.749 төгрөг гаргуулан хохирогч байгууллага ******* ******* Со ХХК-д /тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанбилэгт/ олгосугай.

8.Шүүгдэгч Б.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

9.Шүүгдэгч Б.А урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ