| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0202/Э |
| Дугаар | 201 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 201
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Ёндон овогт Галсангийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 1931004030216 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг Борнуур сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 02 тоотод оршин суух хаягтай, Одоо Сэлэнгэ амйгийн Хүдэр сумын 1 дүгээр баг Найрамдалын 2-14 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Ёндон овогт Галсангийн Батмөнх РД:/МО-74053019/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Батмөнх нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын 1 дүгээр багт иргэн Я.Батзоригтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Г.Батмөнх нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын 1 дүгээр багт иргэн Я.Батзоригтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Батмөнх гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Г.Батмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Я.Батзоригийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие өмнө нь Сэлэнгэ аймагг мөрдөгч, Баярмагнай 2 гэж хүнд гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ болсон бүх үйл явдлын дэлгэрэнгүй ярьсан тул нэмж хэлж яриад баих зүйл алга. Мөн миний биед гэмтэл учруулсан Цагаанаа буюу Г.Батмөнх бид 2 учир зүйгээ олж эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай, наашдаа шийдэж өгнө үү гэж хүсмээр байна. Тэгээд газар унасан хойно хөлөөрөө миний нүүр лүү нэг удаа, нуруу, элэг, гэдэс, толгойн ар дагз хэсэгт нэг нэг удаа өшиглөсөн. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Цагаанаагийн эхнэр Т.Мөнхцэцэг, мөн хөрөө рамны эзэн Өлзий, мөн Баатар гэдэг хүмүүс байсан. Хэн нь хэзээнээс аль үйлдэл аль хэсгийг нь харсан талаар нь бол би тодорхой сайн мэдэхгүй байна. Эхлээд миний нүүр лүү гараараа цохисон талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлж мэдүүлээгүй юм. Дутуу ярьсан байна лээ. Би нэг ч удаа цохиогүй, Г.Батмөнх нь намайг зодож цохисон. Тухайн үед бол яг юунаас болсон талаар нь би ойлгоогүй. Сүүлд сонсоод байхад эхнэрийгээ л надтай хардмаар болсон юм шиг байна лээ. Миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй, эрүүл саруул зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. Хоорондоо эвлэрхээр арай нэг гайгүй шийддэг гэсэн. Тэрүүгээр нь шийдээд өгөөч гэж хүсмээр байна. ...” гэх мэдүүлэг /ххийн 09-10 дугаар тал/ Гэрч Т.Мөнхцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө намайг гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байж байхад өглөө 07 цагийн орчим манай сумын иргэн Я.Батзориг нь орж ирсэн юм. Урд өдөр уусан би шартаад байна гээд манай нөхөрт хэлсэн юм. Тэгэхэд манай нөхөр Г.Батмөнх гэрт байсан 0.75 мл-ийн “Хараа” нэртэй архи байсныг ууж дуусгаад дахин 0.5 мл-ийн нэртэй “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байхад манай гэрт Өлзий гэх хүн орж ирээд Я.Батзоригт хандаж “...чи яагаад архи уучихаж байгаа юм бэ, мод ачих гэж байхад уучих юмаа” гэж хэлээд тухайн үед Өлзий гэрээс гарч машинтай мод ачсан юм. Тэгэхэд миний нөхөр Г.Батмөнх, манай гэрт ирсэн Я.Батзориг нар нь мод ачих гээд гадна гарсан юм. Тухайн үед Я.Батзориг нь миний нөхөр лүү хэлэх хэлэхгүй үгээр хэлж, чи муу банди гэх мэтээр харааж байсан юм. Тэгээд удалгүй Я.Батзориг нь манай хашаанд урд шөнө манай тавьсан байсан мотоциклоо унаад хашаанаас түрээд гарах гэж байхдаа мотоциклондоо дарагдаад унаад байсан юм. Тэгээд би нөхөртөө хандаж мотоциклийг нь оруул гэж хэлээд мотоциклийг нь манай нөхөр хашаа руугаа оруулахад Я.Батзориг нь чи муу банди миний мотоциклийг оруулж чадахгүй л байхгүй юу, гэх зэргээр хараагаад байсан юм. Тэгэхэд нь миний нөхөр очоод Я.Батзоригийг бариад авсан юм. Тэгээд ноцолдоод дээр доороо ороод зодолдоод байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй болохоор нь Өлзий гэх хүнийг дуудсан чинь ирээд Я.Батзоригийг машиндаа суулгаад яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ Гэрч Ж.Баатарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Өлзий гэж хүний хөрөө раман дээр банз ачихаар очсон ба тухайн үед хөрөө рамны хашаанд дотор амьдардаг Цагаанаа /Батмөнх/ гэдэг нэртэй залуугаар туслуулах санаатай гэрт нь орсон чинь Цагаанаа нь Зоригоо /Батзориг/ гэдэг залуутай архи уучихсан нилээд согтуу байдалтай сууж байхаар нь гарч яваад өөрөө машинд банз ачиж байсан чинь Цагаанаа, Зоригоо 2 гэрээсээ орж гараад, нэг мотоцикль унах гээд байгаа юм уу нааш цаашаа яваад л байсан. Тэгэж байгаад нэг харсан чинь Цагаанаа нь Зоригоо гээд залууг газар унагачихсан цээжин хэсэг буюу гэдэс хэвлий хэсэгт нь мөн нуруу, толгой хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдахаар очиж салгасан. Цагаанааг Зоригоогоос салгах үед Зоригоогийн аль нүд нь билээ сайн санахгүй байна. Яадаг ч байсан нэг нүд нь хавдчихсан харагдаж байсан. Миний харснаар бол газар унагаачихсан цээж хэвлийн хэсэг рүү нь нэг удаа, нуруу хэсэгт нь нэг удаа, толгойн ар хэсэгт нь нэг удаа өшиглсөн. Тэгээд л би очоод салгасан. Зоригоо нь бол Цагаанааг гар хүрсэн асуудал болоогүй. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 16- 17 дугаар тал/ 3 Гэрч Б.Батсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г.Батмөнх, Я.Батзориг нарыг манай орон нутагт амьдардаг иргэд гэдэг утгаар нь мэднэ. Я.Батзоригоосоо илүү Г.Батмөнхийг нь би сайн таньж мэднэ. Дээрх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Г.Батмөнх гэж хүнийг 2 жилийн өмнөөс таньж мэднэ. Тэр болгон архи уугаад байдаггүй, ажил амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ах байдаг. Гэрээрээ ногоо тарьж зарж борлуулдаг, их л ажилсаг хүмүүс байдаг. Бас хүнд их тусархуу, шударга зан чанартай хүн байдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А-253 дугартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Я.Батзоригийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний салст, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар шанаа, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/ Эмчийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 33-34 дүгээр тал/ Г.Батмөнхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ Хүдэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/ Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Г.Батмөнх нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын 1 дүгээр багт иргэн Я.Батзоригтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. 4 Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Г.Батмөнхийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Я.Батзоригийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний салст, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар шанаа, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Я.Батзориг нь шүүгдэгч Г.Батмөнхөөс эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, хоорондоо эвлэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн бичгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Батмөнх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Батмөнхийн ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ёндон овогт Галсангийн Батмөнхийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ёндон овогт Галсангийн Батмөнхөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Батмөнхөд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Г.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Г.Батмөнх урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ