Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 214

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Батзул Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг Хохирогч О.Мөнхсүх Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931000000180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 5 дугаар хэсэг 119 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхийн 09 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхийн 235 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдлээд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавьж шийдвэрлэгдсэн, Босоо овогт Алтантулгын Мөнхбат /РД:МЬ88052819/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Мөнхбат нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд иргэн О.Мөнхсүхээс “чиний олсон гар утас чинь миний таньдаг хүний утас байна, бас цагдаа нар манайд орж ирээд байна. Би тэр гар утсыг эзэнд нь өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Жи7” маркийн гар утсыг нь авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Мөнхбат нь 2019 оны 08 дугаар сарын 11- ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд иргэн О.Мөнхсүхээс “чиний олсон гар утас чинь миний таньдаг хүний утас байна, бас цагдаа нар манайд орж ирээд байна. Би тэр гар утсыг эзэнд нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Жи 7” маркийн гар утсыг нь авч бусдыг залилсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Мөнхбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч А.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээж байна. Маш их гэмшиж байна. О.Мөнхсүхээс худал ярьж авсан нь үнэн....” гэх мэдүүлэг, Хохирогч О.Мөнхсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Самсунг жи-7 маркийн гар утсыг дэлгүүрээс олж авсан. Маргааш нь А.Мөнхбат ах над руу залгаад юу хийгээд яваад байгааг чинь мэдэж байгаа шүү, наад гар утас чинь миний таньдаг хүний утас байна, эмнэлэг дээр авчирч өг гэж хэлэхээр нь аваачиж өгсөн. А.Мөнхбат ахын ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг Хохирогч О.Мөнхсүхийн мөрдөн шалгах шатанд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Надад энэ утас байсан гэдийг эхлээд манай найз А.Пүрэвбат харчихаад “юун гар утас хаанаас авсан юм бэ?” гээд асуугаад байхаар нь найздаа онгироод хүн зодоод авчихсан юм гээд худлаа ярьчихсан юм. Тэгсэн А.Пүрэвбатын ах А.Мөнхбат нь над руу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаад “чи хаагуур юу хийгээд яваад байна. Чамайг ямар хэрэг тарьсан талаар нь мэдсэн шүү” гэж хэлээд “чи хурдан эмнэлгийн зүүн талд хүрээд ир гэж хэлсэн. Над руу байн байн ойрхон залгаад байсан. Би гудамжаар уруудаж эмнэлгийн хойно А.Мөнхбат, Алтаншагай нартай уулзсан. А.Мөнхбат ахтай уулзахад намайг “чи яасан овоо хүн зоддог юм бэ?, тэр гар утас хаана байна. Миний таньдаг хүний гар утас байна. Би наад утсыг чинь эзэнд нь эргүүлж өгнө, манай гэрээр цагдаа нар ирээд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р ху/, Иргэний нэхэмжлэгч Б.Зулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...А.Мөнхбат нь надад хэлэхдээ хүүхэд өвдөөд, эм тарианы мөнгө байхгүй болохоор арга буюу гар утсаа зарж байна гэхээр нь би 150.000 төгрөгөөр авъя гэж ярилцаж тохиролцож худалдан авсан. А.Мөнхбат надад худлаа яриад утас зарчихсан байсныг дараа нь Цагдаагийн газар ирсэн хойно мэдсэн...” гэх мэдүүлэг /ххийн 8-р ху/, Насанд хүрээгүй гэрч Б.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...О.Мөнхсүх надад хэлэхдээ “нөгөө гар утсыг чинь А.Мөнхбат ах авсан. Утасны эзэнг нь таньж мэддэг, миний таньдаг хүний утас байна. Би 3 хүнд нь өгнө гээд хэлээд авчихсан” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/ Гэрч А.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...О.Мөнхсүхийг ирэхэд А.Мөнхбат ах барьж явсан дэвтрээрээ толгой руу цохиод “утас аваад ир, наад утсыг чинь цагдаа хайгаад яваад байна” гэж хэлсэн. Мөн танай найзыг чинь цагдаа авч явах гээд манай гэрт ирсэн байна” гэж хэлсэн чинь О.Мөнхсүх гар утсыг А.Мөнхбат ахад гаргаж өгсөн. А.Мөнхбат ах тэр утсыг аваад “энэ гар утсыг чинь би эзэнд нь буцааж өгнө. Энэ утсны эзэн нь миний танидаг хүн байгаа. Мөн манайд ирсэн цагдаа миний танидаг цагдаа байгаа болохоор аргалаад өгнө” гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. Тэгээд А.Мөнхбат ах бид хоёр нэгдүгээр сургуулийг чиглээд явж байх замдаа, “гар утсыг нь эзэнд нь аваачиж өгөөд ажил руугаа явна. Харин одоо миний дүү гэртээ харь” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р ху/ Гэрч А.Болорцэцэгийн 2019 оны 1 0 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний Хаан банкны 5688127155 тоот дугаарын дансанд 150,000 төгрөг шилжин орсон. А.Мөнхбатаас “сая миний дансанд мөнгө орж ирлээ. Ямар учиртай мөнгө бэ?, хүний мөнгө юм уу? гэж асуухад”,”ажлын хөлс гээд цалин өгсөн юм. Хоол хүнсэндээ хэрэглээ” гэж хэлсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/ “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-38 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 39-40 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 92-94 дүгээр тал/ Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 46-48 дугаар тал/ А.Болорцэцэгийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 12-14 дүгээр тал/ Б.Зулын Хаан дансны хуулга /хх-ийн 14-р тал/ Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч А.Мөнхбат нь 150,000 төгрөгийг эхнэр А.Болорцэцэгийн Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч А.Мөнхбатын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, 4 прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч А.Мөнхбатын гэмт үйлдлийн улмаас хохирогч О.Мөнхсүхийн өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн боловч бодит хохирол учраагүй болохыг дурьдав. Шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх шатанд шүүгдэгчийн зүгээс иргэний нэхэмжлэгч Б.Зулаас нэхэмжилсэн 150,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ялыг багасгаж 06 сарын хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь: Шүүгдэгч А.Мөнхбат нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхийн 235 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдлээд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавьсан хяналтын хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч А.Мөнхбатын гэмт үйлдэл 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр болсон байх тул түүний эдлээгүй үлдсэн ялаас 02 сарын хорих ялыг нэмж, түүний эдлэх ялын хэмжээг 08 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Босоо овогт Алтантулгын Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Босоо овогт Алтантулгын Мөнхбатад 06 сарын хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ялтан  А.Мөнхбатын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 08 сарын хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Мөнхбатад оногдуулсан 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.Ялтан А.Мөнхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Ялтан А.Мөнхбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ