| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0210/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 208
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, М.Гансүх Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хишигсүрэнгийн Цэнд-Аюушт холбогдох 1831004000004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 04-нд Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 12-88 тоот хаяг оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Гэмт хэрэгт холбогдох үедээ Гацуурт ХХК-д техникч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хишигсүрэнгийн Цэнд-Аюуш /РД:МХ89070457/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь 2018 оны 09, 10 дугаар саруудад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 1 дүгээр багт газар байрлан үйл ажиллагаа явуулдаг Гацуурт ХХК-ий охин компани болох “Вигобуудай ХХк-ий 198 га”, “Баяндулаан ХХК-ий 187 га” талбайгаас 2 удаагийн үйлдлээр нийт 3970 кг рапс ургамлыг хууль бус аргаар машин механизм ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: 2 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь 2018 оны 09, 10 дугаар саруудад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 1 дүгээр багт газар байрлан үйл ажиллагаа явуулдаг Гацуурт ХХК-ий охин компани болох “Вигобуудай ХХк-ий 198 га”, “Баяндулаан ХХК-ий 187 га” талбайгаас 2 удаагийн үйлдлээр нийт 3970 кг рапс ургамлыг хууль бус аргаар машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Цэнд-Аюуш гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар буюу машин механизм ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гэмт үйлдлийг богино хугацаанд сэм аргаар үйлдэх нөхцөл байдлыг тээврийн хэрэгсэл ашиглан бий болгосон гэж шүүх үзэж байгаа ба харин тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрөөр хэлбэл түүнийг жолоодон явж байгаа этгээдүүд нь ингэж гэмт үйлдэлд туслалцаа үзүүлсэн болохоо мэдээгүй болох нь хэргийг шалгах явцад тогтоогдсон байна. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Х.Цэнд-Аюушийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг Хохирогч П.Урангоогийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд тодорхой мэдээлэл авсан, манай компаниас рапс гэх ургамал алдагдсан асуудалд намайг төлөөлүүлж хохирогчоор оролцуулж байгаа. Надад одоогоор санал хүсэлт алга байна. ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 30 -р хуудас/ Гэрч А.Энхбаярын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...2018 оны 09 дүгээр сарын дундууд шиг санаж байна, манай найз Х.Цэнд-Аюуш над руу залгаад “найз нь шаргалын бригадын пойлонд явж байна, надад 2 тамхи аваад хүрээнд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр би өөрийнхөө 20-06 СЭА гэсэн улсын дугаартай портер маркийн машинтай Х.Цэнд-Аюуш дээр яваад очиход Х.Цэнд-Аюуш ганцаараа комбайн бариад рабс ургамал хурааж байсан. Ингээд бид хоёр уулзаад Х.Цэнд-Аюуш миний машины тэвшин дээр рапс ургамал ачиж өгөөд “төв ороод буулгачих” гэж хэлсэн, би тухайн рапс ургамлыг ачиж яваад 4 дүгээр бригад гэх газар байдаг Ерөөлт гэх айлын гражид буулгасан. Дараа нь буюу Цэндээгээс рапс ачсны 2-3 хоногийн дараа М.Сүхбаатар гэх техникч над руу залгаад “машинаараа рапс ачаад төв рүү дөхүүлээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би М.Сүхбаатарын рапс хурааж байгаа газарт нь өөрийнхөө машинтай ганцаараа явж очсон, М.Сүхбаатар тухайн үед ганцаараа рабс хураагаад явж байсан. Ингээд М.Сүхбаатар миний машины тэвшин дээр рапс ачиж өгөөд “төв оруулаад буулгачих” гэж хэлээд намайг явуулсан. Тэгэхээр нь би тухайн рабсыг өмнө нь буулгасан Ерөөлт гэх айлынд дахин очиж буулгасан. Дараа нь буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна М.Сүхбаатар дахиад над руу залгаад машинаараа дахиад надад рапс ачаад төв рүү буулгаад өгөөч гэхээр нь би М.Сүхбаатарын рабс хурааж байгаа Тийрэгийн 198 га гэх газарт явж очиход М.Сүхбаатар миний машины тэвшин дээр рапс ачиж өгөөд мөн төв рүү оруулаад өг гэж хэлэхээр нь Цагааннуурын төвд байдаг П.Өнөрбаяр гэх айлын хашаанд буулгасан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.Сүхбаатар над руу яриад айлд буулгасан рапсаа ачиж Дархан явах гэсэн юм машин чинь хэрэг болоод байна гэж хэлсэн, тэгэхээр нь би М.Сүхбаатартай уулзаад Ерөөлт 3 ахынд очоод өмнө нь буулгасан байсан рапсаа гражнаас нь ачиж байхад Гацуурт ххк-ны хүмүүс ирээд асуудал үүссэн. Х.Цэнд-Аюуш, М.Сүхбаатар нартай урьдаас үгсэн тохиролцож хулгай хийсэн асуудал байхгүй, тухайн үед гуйгаад машинаараа тус болооч гээд байхаар нь очиж рапс ачиж өгсөн юм. Тухайн үед М.Сүхбаатар, Х.Цэнд-Аюуш нар гуйгаад байхаар нь л очиж рапс ачсан тэр хоёроос шан харамж, мөнгө төгрөг хөлс авсан асуудал байхгүй, рапс ачуулсан хөлсийг дараа нь өгнө гэж ярьж байсан. Би тухайн үед Х.Цэнд-Аюуш, М.Сүхбаатар нарыг Гацуурт ххк-наас авах ёстой зүйлээ зөвшөөрөлтэй авч байгаа байгаа юм болов уу л гэж бодсон. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36-р хуудас/ Гэрч П.Өнөрбаярын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна намайг хотод байж байхад манай найз Б.Батнасан над руу утсаар залгаад “хашаанд чинь рапс ургамал буулгасан шүү” гэж хэлсэн, тухайн үед надад хэний рапс болох ямар учиртай рапс хашаанд буулгасан талаар хэлээгүй, энэ талаар би ч бас асуугаагүй бөгөөд сүүлд сонсохнээ Гацуурт ххк-наас ачуулсан рапс болохыг олж мэдсэн. Би Х.Цэнд-Аюуш, А.Энхбаяр, Б.Батнасан нартай үгсэн тохиролцож, рабс ургамал захиалсан асуудал байхгүй, бид хэд найз нөхдийн холбоотой учраас Б.Батнасан манай хашаанд рапс ургамап буулгасан байна лээ, ямар нэгэн санаа зорилго байхгүй. Х.Цэнд-Аюушийн хувьд хүнд тусархуу, нөхөрсөг сайн залуу байгаа юм, бид хоёр найзлаад 15 жил болж байна, энэ хугацаанд ямар нэгэн асуудал гаргаж байсан удаа байхгүй, ер нь бол шударга, хүнтэй хэл амаа хурдан олдог шударга залуу байгаа юм. Х.Цэнд-Аюуш маань Гацуурт ххк-нд 10 гаран жил сайн ажиллаж энэ онд Цагааннуур сумын аварга комбайнч болохоор тус компаниас тодорхойлогдсон байсан юм....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 51-р хуудас/ Гэрч О.Ганбатын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Цэнд-Аюуш Цагааннуур суманд эхнэр хүүхдийнхээ хамтаар тусдаа амьдардаг өөрийн гэсэн гэр оронтой өөрөө Гацуурт ХХК-нд трактор, комбайнч хийдэг ажилтай, эхнэр нь сумын эмнэлэгт бариа засал хийдэг ажилтай. Амьдрал ахуйн түвшин дундаж тусдаа гараад 2 сар гаран болж байгаа өмнө нь ээж, аав 2-тойгоо амьдарч байсан юм. Одооноос нь өрх толгойлж эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа залуу гэр бүл юм. Миний дүү их хөдөлмөрч сайн залуу амьдралын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй их мундаг залуу шиг санагддаг. Гацуурт ХХК-нд ажиллаад нилээн хэдэн жил болж байгаа их л дадлага туршлагатай ажилчдынх нь нэг гэж сонссон. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53-р хуудас/ Гэрч Б.Даринчулууны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Зан байдлын хувьд дөлгөөнхөн, хүнтэй харьцах харилцаа хэвийн сайн элдэв зан ааш гаргаад байдаггүй, их л сайн залуу, иймдээ ч би энэ олон жил найзалж нөхөрлөж байгаа юм. Х.Цэнд-Аюуш Цагааннуур суманд эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг тусдаа гараад удаагүй байна, эхнэр нь тус сумын эмнэлэгт бариа заслын эмч ажилтай харин Х.Цэнд-Аюуш Гацуурт ХХК-д техникч ажилтай уг ажлыг хийгээд удаж байгаа бид 2 хамтдаа ажилладаг юм. Уул нь ажил төрөлдөө их сайн хүндээ яагаад ийм зүйл хийснийг нь хэлж мэдэхгүй юм. Амьдрал ахуй нь гайгүй хулгай хийхээр хүн биш....” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р хуудас/ Иргэний нэхэмжлэгч А.Энхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Миний эзэмшлийн 20-06 СЭА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа учир намайг иргэний нэхэмжпэгчээр оролцуулж байна гэж ойлгож байна. Миний хувьд өөрийн авто машинаа хүлээн авсан унаж ашиглаж байгаа. Миний хувьд Х.Цэнд-Аюуштай хамтарч санаа 4 нэгтэйгээр рапс хулгайлсан зүйл байхгүй, найзыг гуйхаар нь туслах зорилготой л рабсыг нь зөөж өгсөн юм. Тэрнээс хулгайгаар авч байгааг нь мэдээгүй байсан сүүлд асуудал үүсэхэд нь хууль бус зүйл байсныг нь мэдсэн юм. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна учир нь авто машин миний эзэмшилд байгаа надад хохирол учирсан зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 57 дугаар хуудас/ Иргэний нэхэмжлэгч Б.Батнасангийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Миний эзэмшлийн 66-44 СБА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа учир намайг иргэний нэхэмжпэгчээр оролцуулж байна гэж ойлгож байна. Миний хувьд өөрийн автомашинаа хүлээн авсан унаж ашиглаж байгаа. Миний хувьд Х.Цэнд-Аюуштай хамтарч санаа нэгтэйгээр рапс хулгайлсан зүйл байхгүй надаас гуйхаар нь туслах зорилготой л рапсыг нь зөөж өгсөн юм тэрнээс хулгайгаар авч байгааг нь мэдээгүй байсан сүүлд асуудал үүсэхэд нь хууль бус зүйл байсныг нь мэдсэн юм. Уг автомашин миний аав Чимэдийн Барнасан гэдэг хүний нэр дээр байдаг гэхдээ аав маань 2014 оны 11 дүгээр сард өвчний учир нас барсан энэ цагаас хойш би унаж ашиглах болсон уг авто машиныг надад өвлүүлж өгсөн гэж ойлгож болно өвлүүлж өгсөн гэх баримт бичгийг бүрдүүлж гаргуулж авч байгаа. Аавын маань нас барсны гэрчилгээ баримт байгаа уг автомашиныг энэ ондоо багтаан өөрийн нэр дээр шилжүүлэн авна. ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р хуудас/ Ашид билгүүн ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ТХҮ/518-001 дугаар дүгнэлтэнд: Нэр төрөл Хэмжи х нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөө р тайлбар Рапс тн 1 1500000 1500000 Нийт дүн 1500000 Нэр төрөл Хэмжи х нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөө р тайлбар Рапс кг 3970 1500 5955000 Нийт дүн 5955000 гэх дүгнэлт / хх-ийн 62-63-дугаар хуудас/ зэрэг болно. Хохирогч П.Урангоогийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Компанийн үр тариа, рапсны бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг үндсэн чиг үүрэг бүхий ажилтан манай компанид байдаггүй. Харин хийж байгаа ажлынхаа хажуугаар дарга удирдлагаас амаар өгсөн үүрэг даалгаврын дагуу компаний 5 эдийн засагч хяналт тавьж ажилладаг. Гэвч хэрхэн хяналт тавьж ажилладгийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 135-136 дугаар хуудас/ Гэрч П.Цасчихэрийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Миний ажил үүргийн хуваарийн хувьд тухайн жилийн тариалалт эхлэхээс өмнө жилийн үр тариаг тарих шууд болон шууд бус зардлын тооцоог гаргаж төсөвлөдөг байсан. Хавар 4 дүгээр сараас тариалалт эхлэхэд тариалалт хийдэг салбаруудад өөрийн биеэр очиж талбай дээр гарч байгаа бараа материалыг бүртгэж төлөвлөсөн байгаа зардлаасаа бараа материалын тоо хэмжээ хэтэрч байгаа эсэх зэргийг бүхэлд нь хянадаг байсан. Би хэргийн талаар тухайн үед бол мэдээгүй. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар саяхан мэдсэн. Хэрхэн ямар хэмжээний рапс ургамлыг хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 216 дугаар хуудас/ Гэрч Л.Чинбатын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Манай гэр бүлийн эзэмшилд байдаг хөдөө аж ахуйн чиглэлийн 20-оод охин компани байдаг учир нь нэг компани 3000 га талбайгаас хэтрүүлэн эзэмшиж болохгүй гэсэн хууль байдаг учир олон компани бүртгүүлж газар тариалангийн бүс нутгаа өргөсгөж үйл ажиллагаа явуулж өдийг хүрсэн байна. Манайд бүртгэлтэй Баяндулаан-Уул, Шаргал тариа, Монгол ногоо, Сэлэнгэ мах, Виго буудай, Скрин ХХК, Сэлэнгийн тариалан, Халимаг, Аптанговь, Хандгайт уул, Гацуурт ХХК, Сайхан толгой, Сэлэнгэ хүнс ХХК, Сэлэнгэ тос ХХК, Номгон буудай, Гацуурт Агро, Сэлэнгэ Алтанговь, Монгол Ангус, Гацуурт Машинери, Гацуурт Майнинг, Гацуурт Мах, Гацуурт Грүпп, Гацуурт гурил ХХК-нууд миний эзэмшилд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудад бүртгэлтэй ажилчид нэгдсэн байдлаар “Гацуурт ХХК”-нд хамаарч ажилладаг юм. Рапсны хулгай бол нэг биш удаа гарч байна. Дээрээс нь 1 жил биш өмнө нь хулгай хийж байсан Манай компанийн эзэмшлийн талбайгаас рапс хураах үйл ажиллагаа өндөр хяналтан дор явагддаг. Миний бие яг аль талбайгаас рапс хураах үйл ажиллагаа явуулах талаар амаар шийдвэр гаргадаг юм. Үүний дагуу миний шийдвэрт үндэслэн талбайгаас рапс хураах үйл ажиллага явагддаг. Талбайгаас хэдэн машин, хэдэн тонн, рапс хураасан, хэдэн литр шатахуун зарцуулсан, хэдэн цаг сул зогссон зэрэгт нь талбайн хяналтын П.Цасчихэрийн удирдлагад байсан Д.Эрдэнэчимэг хариуцаж талбайд бүртгэл хөтлөн ажилладаг. Энэ нь комбайн дүүрэх үед машин дуудаж ачуулах үйл ажиллагааг Д.Эрдэнэчимэг зохион байгуулж хэн гэдэг комбайнчин аль машинд рапс ачиж явуулав гэдгийг бүртгэдэг ба комбайн дүүрсэн тохиолдол бүрт дүүрсэн талаарх тэмдэглэлийг үйлддэг юм. П.Цасчихэрийн хувьд болохоор Д.Эрдэнэчимэгээс гаргаж өгсөн мэдээлэл баримтанд үндэслэн тухайн өдөр хэдэн тонн рапс хураан авсан, ургацын хэмжээ зэргийг тооцоолж гарган надад танилцуулдаг юм. Мөн хэдэн литр шатахуун зарцуулсан, хэдэн цаг сул зогссон, техник хэрэгсэл эвдэрсэн эсэх зэргийг нягталж шалгаж надад танилцуулдаг юм. Мөн рапс тээвэрлэж ирж байгаа машин бүрийн рапсыг пүүлж хэдэн тонн ачсныг тогтоож, рабснаас дээж авч чийгшилт зэрэг байдлаас хамаарч шууд хадгалах уу, хатаах уу гэдгийг шийдвэрлэдэг юм. Рапсыг агуулах саванд хийснээр П.Цасчихэрийн хяналт дуусдаг юм. Мөн талбайн бригадын дарга Д.Нямдорж гэх хүн талбайн бүх үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавьж эвдэрсэн техник хэрэгслийг богино хугацаанд засварлуулж ажилд гаргах. ажилчдыг унтаж амраах, хоол унд идүүлэх, өглөө ажилд нь гаргах, орой буулгах гээд бүхий л процессыг хариуцан тус тусын чиг үүрэгтэй ажилладаг байгаа. Мөн агарномич Б.Номин гэж хүн талбайн чийгийг шалгана хураах хураахгүйг шийднэ, мөн өглөө хэдэн цагаас, хэдэн цаг хүртэл хураах эсэхийг шийднэ, агарномич нь рапсны чанар хурааж болох эсэхэд биечлэн хяналт тавьдаг хүн юм. Мөн санхүүгийн зөвлөх Зоригбаяр, бид 2 6 талбайгаас гаднах хулгай, хулгайг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг дотооддоо зохион байгуулж ажилладаг байсан. Энэ утгаараа ч энэ рапсны хулгайн хэргийг би илэрүүлсэн юм. Ерөөлт гэх айлынд аваачиж буулгасан талаар мэдээлэл аваад үүнийг нь ажилчдаараа шалгуулж улмаар цагдаад хандаж шалгуулсан юм. Зөвхөн М.Сүхбаатар, Х.Цэнд-Аюуш, Д.Ууганбаяр нар рапс хулгай хийдэг биш юм өөр хүмүүс хүртэл хулгайлдаг үүнийг нь илрүүлэхээр ажиллаж байгаа. Д.Эрдэнэчимэг гэдэг хүнийг би Д.Ууганбаяр, М.Сүхбаатар, Х.Цэнд-Аюуш нарыг сайтар хараарай комбайных нь кабинд цуг суугаад яваарай гэж хэлээд явуулж байхад Д.Ууганбаяр гэх залуу машинд эмэгтэй хүн суухаар комбайн эвдрээд байдаг юм гэж уурлаад суулгахгүй орхиж явдаг байсныг нь сүүлд мэдсэн. Талбай дээр буулгаж үлдээгээд рапсаа хураах ажил хийж байхдаа Д.Эрдэнэчимэгийг өөр тийшээ явсан, байхгүй байхыг нь далимдуулаад тэр хооронд нь хулгайлж авдаг болж таарсан. Мөн рапс хураах ажил хийж явахдаа замдаа рапс асгаж орхих үүнийг нь шөнө оройн цагаар машинтай ирж ачиж явдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байгаа үүнийг шалгаж байгаа энэ мэт их хулгай байдаг юм. Ганц рапснаас гадна өөр зөндөө хулгай байгаа. Энэ болгоныг дотооддоо шалгаж тогтоосны дараагаар цагдаад хандах юм. Би арга барагдсандаа давхар давхар хяналт тавьж ажиллуулдаг боловч ямар нэгэн байдлаар хулгай хийдэг. П.Цасчихэр ерөнхийд нь хяналт тавиад харин Д.Эрдэнэчимэг гэх хүүхэд талбай дээр нь яг гардан хяналт тавьж ажилладаг байсан. Ингэж хяналт тавьсаар байхад хулгай хийж авсан байдаг. Би хулгай хийгээд байж болзошгүй хүн бүрийг анхааралдаа авч тандаж тухайн хүнрүү чиглэсэн ажил зохион байгуулдаг юм. Миний бие төлөөлөн хохирогчоор оролцох хүнийг ажилтан П.Урангоог томилсон байгаа энэ хүн гомдол хүсэлтээ гарган миний хувьд энэ хулгайч нарыг дарж авмаар байна. Тэгэхгүй бол хулгай хийгээд сурсан байгаа. Энэ мэт байдлаас нь хамаарч би өөрөө шөнө оройн цагаар эргүүл шалгалт хийгээд явдаг юм. Энэ байдлаас хамаарч энэ рапсны хэргийг илэрүүлсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 217-218 дугаар хуудас/ Гэрч Д.Эрдэнэчимэгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Агрономич ажилтай Б.Номин гэдэг эмэгтэй талбайн чийгийг үзэх тухайн талбайгаас рабс хурааж болох болохгүйг шийдэх албан тушаалтан байдаг. Мөн талбайн бригадын дарга Д.Нямдорж гэх ах байдаг. Энэ хүн ерөнхий үйл ажиллагааг зохицуулдаг. Би хэргийн талаар баттай мэдээгүй ажиглаж байхад “кабинд нь суугаад хамт явъя” гэхээр Д.Ууганбаяр, Х.Цэнд-Аюуш, М.Сүхбаатар нар дургүйцэж “эмэгтэй хүн суухаар техник эвдэрдэг юм, хажууд хүн байхаар дараатай байна, толинд юм харагдахгүй байна” гэх зэргээр уурлаад хажуудаа байлгадаггүй байсан. Үүнээс үүдэн би хөндлөнгөөс ажиглаж техникчид пункер дүүрсэн талаар мэдэгдэх үед нь би машин дуудаж ачуулж, бүртгэдэг байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 222 дугаар хуудас/ Гэрч Д.Нямдоржийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Талбайн эдийн засагчаар ажилладаг Д.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй ерөнхийд нь комбайнч нарын үр тариа, рапс хураах үйл ажиллагаанд биеэр хяналт тавьж, бүртгэл хөтөлдөг байсан. Миний хувьд бол ерөнхий л ажигладаг, техник хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, цай хоолонд нь оруулах зэргийг хянаж шийдвэрлэдэг юм. Тэрнээс рапс хураалтын ажилд оролцоод байдаггүй, ажлын чиг үүргийнхээ дагуу ерөнхийд нь хяналт тавина. Би хэргийн талаар сүүлд сонсож мэдсэн. Тэрнээс хураалт хийж байгаад авсан талаар нь бол мэдээгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 227 дугаар хуудас/ Гэрч Б.Номингийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Миний ажил үүргийн хуваарь талбайн ажлуудыг ерөнхийд нь хариуцдаг тодорхойлж хэлбэл талбайд тариалалт хийх, тармилын арчилгааны үед 7 ажиллах, тармилаа хураах, хор цацах, тармилын ургалтанд хяналт тавих чиг үүрэгтэй. Би хэргийн талаар сүүлд сонсож мэдсэн. Тэрнээс хураалт хийж байгаад авсан талаар нь бол мэдээгүй. Д.Эрдэнэчимэг хянаад байдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 228 дугаар хуудас/ Гэрч Д.Амарсанаагийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...410 га талбай нь Сэлэнгэ тос ХХК-ны эзэмшлийнх, 198 га талбай нь Виго буудай ХХК-ны эзэмшлийнх, 187 га талбай нь Баяндулаан уул ХХК-ны эзэмшлийнх, 188 га талбай нь Шаргал тариа ХХК-ны эзэмшлийнх, 230 га нь Баяндулаан уул ХХК-ны эзэмшлийнх гэсэн бүртгэлтэй байна. Эдгээр компаниуудын бүртгэлийн кадастрын зураг, гэрчилгээний хуулбар надад байна. Сэлэнгэ тос ХХК-н нь Л.Чинбат захирлын эхнэр Наранчимэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг компани уг хүний эзэмшлийн талбай юм. Харин бусад 3 компани болох Виго буудай, Баяндулаан уул, Шаргал тариа ХХК-нууд нь Л.Чинбат гэх хүний эзэмшлийнх юм. Л.Чинбат нь газар тариалангийн чиглэлийн 9 аж ахуй нэгжээр Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг. Би сая шалгаж үзлээ дээрх нэр бүхий 4 компанийн эзэмшлийн талбайд кординат цэгүүд нь хамаарч байна. Дээрх 4 компани нь эзэмшлийн талбайдаа үйл ажиллагаагаа явуулсан байгаа үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 231 дүгээр хуудас/ Гэрч А.Энхбаярын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан санаж байна яг хэдний өдөр байсныг санахгүй байна ямартай ч 09 дүгээр сарын сүүл 20-д гарсан хавьцаа байсан юм. Энэ үед үдээш хойш 19-20 цагийн үед харуй бүрий болох гэж байхад очиж байсан санаж байна. Рапс авчихаад 20-30 минут орчим л яваад сумын төв рүү ордог байсан сумаас холгүйхэн байдаг юм. Ингээд оруулаад Ерөөлтийн хашаанд аваачиж буулгахад нээх удахгүй 10-15 минут л болсон байх нээх хугацаа орохгүй, ер нь ачиж яваад аваачиж буулгахад удлаа гэхэд 1 цаг л болох байх. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 233 дугаар хуудас/ Гэрч Б.Батнасангийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Рапс авчихаад 30 гаран минут орчим л яваад сумын төв рүү ордог байсан сумаас холгүйхэн байдаг юм. Ингээд оруулаад П.Өнөрбаярын хашаанд аваачиж буулгахад нээх удахгүй 30 орчим минут л болсон байх нээх хугацаа орохгүй, ер нь ачиж яваад аваачиж буулгахад удлаа гэхэд 1 цаг л болох байх. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 235 дугаар хуудас/ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний тодорхойлолтонд: 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн 20-06 СЭА улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний тодорхойлолтонд: 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол улсад орж ирсэн 66-44 СБА улсын дугаартай Hyundai Porter-2маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 1.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх зэрэг баримтууд болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 8 заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Х.Цэнд-Аюушийн гэмт үйлдлийн улмаас бусдад 5.955.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Гацуурт ХХК-нд 5.955.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Харин шүүх хохирогчоос өмгөөлөгчид төлсөн хөлс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгчээс нэхэмжилснийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь: Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, Х.Батсуурь, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг нарын хооронд байгуулагдаж буй “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харглзан улсын яллагчаас санал болгож буй хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан ялын доод хэмжээнээс доош татаж 01 жилийн хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.Цэнд-Аюушийн оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо 9 барагдуулсан болно. Харин энэ гэмт хэргийн улмаас 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 20-06 СЭА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 66-44 СБА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн ба эдгээр тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, өмчлөгч нар нь олгож уг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Х.Цэнд-Аюушаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Хишигсүрэнгийн Цэнд-Аюушийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан хохирогчид төлсөн өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Хишигсүрэнгийн Цэнд-Аюушид 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Цэндаюушид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Ялтан Х.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 2,4-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 20-06 СЭА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэгт оршин суух Борнууд овогт Арилдийгийн Энхбаяр /РД:МТ-89120111/-т, 66-44 СБА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багт задгайд оршин суух Шарнууд овогт Барнасангийн Батснасан /РД:МХ-89082911/-д тус тус буцаан олгож, дээрхи хоёр тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг ялтан Х.Цэнд-Аюушаас гаргуулан улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
7.Ялтан Х.Цэнд-Аюушт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт 10 зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ