| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00995/И |
| Дугаар | 184/ШШ2016/00978 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2016/00978
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, ЗБУ 14-07 тоотод оршин суух, Батхуягийн Дэлгэрсүрэнд холбогдох
60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б.Дэлгэрсүрэн нь манай байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээ байгуулж үйлчилгээний 98375660 дугаартай 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 40 000 төгрөгийн хохирол учруулаад байна.
Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40 000 төгрөг, алданги 20 000 төгрөг, нийт 60 000 төгрөгийг иргэн Б.Дэлгэрсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь 40 000 төгрөгийг төлсөн тул алданги авахаа больж, 60 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Дэлгэрсүрэнгээс 60 000 төгрөгийг нэхэмжилжээ.
“Жи мобайл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60 000 төгрөгийн шаардлагын 20 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 40 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 40 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Дэлгэрсүрэнд холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ